Categories
мэдээ нийгэм

Хятадыг чөлөөлөх дайны 70 жилийн жагсаалд оролцох манай цэргүүд бэлтгэлээ базааж байна

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай гүйцэтгэсээр байна.
Манай Зэвсэгт хүчний төлөөлөл гадаадын орнуудын цэргүүтэй хамтарсан
бэлтгэлээ хийхийн сацуу Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн
чуулгын тоглолтыг үзэж, Цагаан Хэрэм, Лү Гүү гүүртэй танилцжээ.

Түүнээс гадна энэ сарын 25-нд Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Жанчхүүгийн даваан дахь “Монгол – Зөвлөлтийн дайчдын гэрэлт хөшөө”-нд цэцэг өргөх ёслол,
дурсгалын музейн нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайдын яамны
төлөөлөгчид, Жамбай хотын удирдлагын хамт цэргийн ёслолын жагсаалд
оролцох бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлж буй бригадын генерал
Б.Амгаланбаатар, хурандаа Д.Өлзийбаяр, дэд хурандаа Ч.Гандирваа нар
оролцсон байна.

Цэргийн ёслолын жагсаалд 16 орны Зэвсэгт хүчний төлөөлөл оролцоно. Ингэхдээ 10 орны цэргийн хайрцаг жигдрэн жагсч, зургаан орны далбаатай цөөн тооны цэрэг алхах аж.

Монгол, ОХУ, Мексик, Казахстан, Вьетнам,
Пакистан зэрэг 10 орны цэргүүд тус бүр 76 хүний хайрцагтай алхах юм
байна. Ирэх сарын 3-ны өдөр болох жагсаал Бээжин хотын цагаар 09.00 цагт
эсвэл 10.00 цагт эхэлнэ гэсэн хоёр хувилбарыг албаныхан хэлж байна. Энэ
нь эхлэх цагийг БНХАУ-аас нууцалж буйтай холбоотой юм.

Categories
гадаад мэдээ

Египетийн шүүх гурван сэтгүүлчид ял оноожээ

Катарт төвтэй “Аль-Жазира” телевизийн гурван сэтгүүлчид Египетийн шүүх 3-3.5 жилийн ял оноожээ. Учир нь тус сэтгүүлчдийг Египетийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ бэлтгэсэн хэмээн ийн ял оноожээ. Тэд 2013 онд Ерөнхийлөгч Мухамед Мурсиг цэргийн эргэлтээр түлхэн унагаасан талаар мэдээлсэн байна. Түүнчлэн Египетийн Засгийн газар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтаа чангатгаж байгаа аж. Саяхан гаргасан шинэ хуульд зааснаар террорист халдлагуудын талаарх албан ёсны мэдээлэлтэй харшилсан мэдээ гаргасан сэтгүүлчдэд их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах талаарч заасан байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчид ОХУ-ыг зорьжээ

Гал
унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ ОХУ-ын Санктпетрбург хотод болно.
Тус тэмцээнд оролцохоор Онцгой байдлын албаны 10 тамирчин ОХУ-ыг зорьжээ.
Тэмцээнд ОХУ, Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20
гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд ирэх сарын 10-ны өдрийг хүртэл
үргэлжилнэ. Өнгөрсөн онуудад буюу 2013, 2014 онд тус тэмцээнээс гал унтраах
техникийн олон төрөлт спортын ДАШТ-д манай баг тамирчид оролцож хоёр төрөлд
улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч сурагчдад зориулж теле хичээл заана

Жил бүрийн хичээлийн нээлтийн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурагдад зориулж хичээл заадаг билээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн”, “Боловсрол-хүүхэд бүрийн төлөө” сэдвээр хичээл заасан. Тэгвэл маргааш эхлэх хичээлийн шинэ жилийн нээлтээр “Санаа зөв бол заяа зөв”, “Бодол” сэдвээр теле хичээл заах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын автобус шаардлага хангахгүй болох нь шалгалтаар илэрчээ

Замын цагдаагийн газраас 2015-2016 оны
хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх,
хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан атобусаар
тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх MNS 6440:2041
стандартыг хангах зорилгоор энэ сарын 27, 28-ны өдрүүдэд нийслэлийн есөн
дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд тээвэрлэх автобусуудыг
шалгажээ.

Шалгалтаар:

1. Тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн

2. Ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй,

3. 3огсохгүй явах хориотой тэмдэг байхгүй

4. Ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэц байхгүй

5. Хүүхэд тээвэрлэж яваа гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй олон янз бичигдсэн.

6. Хувь хүний тээврийн хэрэгслээр “Хүүхэд тээвэрлэхдээ” тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй.

7. Тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн лого байхгүй

8. Эмийн сан нь ор нэр төдий

9. Тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн “Шар өнгө” –төй байх боловч олон өнгөтөй, стандартад тавигдсан өнгөөр будуугүй.

10. Стандартад суудлын тоо 22 –ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан

11. Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон

12. Зарим жолооч нар
нь мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Тиймээс
Замын цагдаагийн газраас шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээг гаргаж
нийслэлийн Боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан
зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Д.Баатаржав паралимпод оролцоно

Герман улсад пара байт харвааны ДАШТ болж байгаа билээ. Тус тэмцээнд оролцож буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга Д.Баатаржав “Рио-2016” паралимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Д.Баатаржав шигшээ 48-ын харваанд гоц мөргөж, 32-т Малайзын тамирчин Суреш Тангвеллоог 6:2-оор хожиж шигшээ 16-д шалгарчээ. Ингээд шигшээ 16-д БНСУ-ын тамирчин Лее Хонг Гуг 7:1 онооны харьцаагаар хожсон байна. Тэрээр ийн “Рио-2016” паралимпод оролцох эрхээ авлаа.

Categories
мэдээ спорт

Монголын таеквондогийн эмэгтэй баг ДАШТ-д аваргалжээ

Болгар улсын Пловдив хотод энэ сарын 24-30-ны өдрүүдэд болсон таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцжээ. Нийт 81 орны тамирчид хурд, хүч, ур чадвар сорьсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын баг хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэж IV байрт шалгарчээ. Тодруулбал, Ж.Баттулга алт, М.Мөнхжаргал мөнгө, Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тулалдсан манай улсын эмэгтэй баг алтан медаль хүртсэн амжилттай оролцжээ. Тэгвэл Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн байна.Мөн Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох нар мөнгөн медаль хүртсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөж эхэлнэ

Есдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэ дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохоор болсон билээ. Энэхүү шинэ дүрэм мөрдөгдөж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, жолооч нарын үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Түүнчлэн замын хөдөлгөөнд үүсч буй осол аваар, түгжрэл багасна хэмээн үзэж байгаа билээ. Ингээд манай “Өдрийн сонин” шинэ дүрмийн талаар хуулийн хүнд хэцүү үг хэллэггүй, хүмүүст хэрэгтэй хэсгийг энгийн ойлгомжтой байдлаар нийтэлснийг дахин та бүхэнд хүргэе.

Энэхүү линкээр орж үзнэ үү…http://admin.dnn.mn/есдүгэ…

Categories
мэдээ нийгэм

“Монхимо” компани шилдэг ЖДҮ-ээр шалгарчээ

Монголд анх удаа ЖДҮ эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохиогдсон бөгөөд нийт 80 гаруй ААН 88 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцсон байна. Эдгээрээс шинжлэх ухаан, инновацийн үйлдвэрлэл бүхий “Монхимо” компани “Адуу” брэндийн кальциараа ЖДҮ эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр тодорч, Гран При шагналыг хүртжээ. Мөн энэ үеэр аймаг, дүүрэг тус бүрээс “Шилдэг нэрийн бүтээгдэхүүн”-ийг тодруулав.

ЖДҮ эрхлэгчдийн “Шилдэг нэрийн бүтээгдэхүүн”-ий шагнал хүртсэн ААН: Төв аймаг- “Мон-Эгг” ХХК- “Баян” нэрийн өндөг Увс аймаг- “Өнөр-Ач” ХХК- Цагаан ултай гутал, арьсан эдлэл Говь-Алтай аймаг- “Газрын өгөөж” хоршоо- Халтар арвай Өмнөговь аймаг- “Ингэн тагш”- Ингэний сүүн бүтээгдэхүүн Ховд аймаг- “Үр жимс хоршоо”- Чацаргана Дундговь аймаг- “Мандалговь-Хүнс” ХХК Булган аймаг- “Туурайн нижигнээн” ХХК- айраг Дорнод аймаг- “Дорнод гурил” ХХК- гурил Орхон аймаг- “Эрдмин”- зэс голтой кабель утас Сэлэнгэ аймаг- “Хөтөл цемент”- портланд цемент Баянхонгор аймаг- “Их халбаганат” ХХК Завхан аймаг –“Завханбаялаг” ХХК-Нэрс Сүхбаатар аймаг- “Дарьтшүтээн” ХХК Дархан-Уул аймаг-“Дархан минж” ХХК Хөвсгөл аймаг-“Хөвсгөл хүнс” ХХК- жимсний өтгөрүүлсэн шүүс Дорноговь аймаг- “Далтмөнгөн шанд” ХХК- “Загасгал” цай Баянзүрх дүүрэг- “Батбайгаль” ХХК Баянгол дүүрэг- “Бэст шүэс” ХХК Чингэлтэй дүүрэг- “Говьхангай мебель” ХХК Хан-Уул дүүрэг- “Монкрем” ХХК- “Халгай” цогц брэнд Сонгинохайрхан дүүрэг- “Монгол цавуу” ХХК- Плитаны цавуу

Categories
мэдээ улс-төр

Хүндэтгэлийн чуулган болно

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ыг зориод байгаа
билээ. Тэрбээр Нью-Йорк хотод дэлхийн парламентын спикерүүдийн IV уулзалтад
явахаасаа өмнө буюу энэ сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан
хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргасан байна. Тус захирамжид Монгол Улсад
байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан 2015 оны
есдүгээр сарын 13-ны ням гаригийн 11.40 минутаас УИХ-ын хүндэтгэлийн
хуралдааныг зарлан хуралдуулахаар заажээ.