Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдийг өнөөдөр Батлан
Хамгаалахын Их Сургууль дээр цэргийн ангируу үдэн гаргах ажээ. Энэ
жилийн хувьд 1000 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм
байна. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт 418 оюутан хамрагдаж цэргийн ерөнхий
болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагдсан
ажээ.
Month: June 2015
Налайхын захирагчийн сонгуулийн нэгдсэн
дүнгээр Ш.Хаан 3215 сонгогч буюу 30.91 хувийн санал авснаар ялалт
байгуулсан. Гэсэн ч сонгогчдын 50-иас дээш хувийн дэмжлэгийг авсан нэр
дэвшигч байхгүй учраас сонгуулийг дахин явуулахаар болсон гэсэн мэдээлэл
хэвлэл мэдээллээр тараад байсан юм. Энэ талаар Налайх дүүргийн Засаг
даргын тамгын газраас тодруулахад “Дахин сонгууль явуулах эцсийн шийдвэр гараагүй байна” гэв.
Сонгуулийн нэгдсэн дүнгээр Ш.Хаанд нийт сонгогчдын 30.91 хувь нь, Ц.Минжинхүүд 20.39 хувь, Д.Батбаатарт
1744 сонгогч буюу 16.7 хувь нь, Б.Баяндэлгэрт 969 сонгогч буюу 9.32
хувь нь, Г.Болдбаатарт 304 сонгогч буюу 2.92 хувь нь, Д.Ганболдод 458
сонгогч буюу 4.4 хувь нь, Н.Мандуулд 550 сонгогч буюу 5.29 хувь нь санал
өгчээ.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-Эрүүгийн байцаан шийтгэх, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг саяхан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөл УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулахад чиглэж байгаа юм байна?
-Энэ асуудалтай холбогдохтой зэрэг зарим хүн намайг хувийн субъектив талаас нь хандаж байна гэж ойлгох гээд байх юм.
-Яагаад?
-Ингээд яриад эхлэхээр Хүний эрхийн үндэсний комиссгэмт хэрэг үйлдсэнхүмүүсийн эрхийн тухай л яриад байх юм. Хүний эрхийн өөр асуудал алга уу гэж ирээд лУИХ-ын гишүүдээс авахуулаад шүүмжлэх юм. Гэтэл маш олон асуудлаар илтгэл, мэдээлэл оруулаад байхад түүнийг нь ер анхаарахгүй, үзэх ч үгүй. Эрүү шүүлтэд өртсөн тухай гомдлын тоо сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн.Гадаад,дотоодод эрх нь хязгаарлагдсан хүмүүстэй эрүүдэн шүүж, хүнлэг бусаар харьцаж байгаа асуудал чинь маш их анхаарал татдаг болоод байна. Манай нийгмийн уур амьсгал ч их сонин болчихож. Тэр битгий хэл шийдвэр гаргагчид хүртэлхүнийг буруутгаж, заримдаа доромжлох нь хэвийн үзэгдэл болоо шив дээ. Санаандаа орсон зүйлээ дураараа ярьж, баримт нотолгоотой байхад өөрийнхөөрөө зүтгэнэ.
-Жишээлбэл …?
-Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн хороодоосбэлгийн цөөнхийн асуудлыгонцгойлон тавьдаг болоод удаж байна. Энэ талаар манай Засгийн газарт зөвлөмж чирүүлсэн. Биднийголон улсын хуралд очиход ч олон орны хүний эрхийн үндэсний байгууллагуудаас нөхцөл байдалд судалгаа хийж, Засгийн газартаа асуудал тавихыг санал болгож ирсэн. Бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр энэ асуудлыг хариуцдаг иргэний нийгмийн байгууллагатай хамтран 2012 онд судалгаа хийсэн. Нөхцөл байдлыг зөв ойлгуулах гэж хичээсэн. Түүнээс бэлгийн цөөнхөд зориулж хууль гаргаад өгөөч гэж УИХ-д хандаагүй юм. Гагцхүү нийгмийн уур амьсгалыг эерэг өөрчлөхөд чиглэгдсэн соён гэгээрүүлэх ажил хийхийг л санал болгосон. Гэтэл намайг УИХ-ын нэг гишүүн яаж доромжилсон гэж бодно. Аргаа бараад хуралдаанаар хаалттай хэлэлцэж байхав. Тэр хэсэг иргэдийн эрх нь яагаад байгаа юм бол гэж харахыг огт хүсэхгүй. Зүгээр л ажил болгосон, асуудал болгож тавьсан зүйлээр нь тохуурхаж байгаа юм. Өнөөдөр Монгол Улс бэлгийн цөөнхийн асуудлыгэнэхүүсудалгааны үр дүнгээрнүүрээ тахалж байгаа юм, энүүхэндээ гэж хэлэхэд.
-Тэгэхээрсар гаруй утасдаад байхад ярилцлага өгөхөөс татгалзаад явсан таны шалтгаан энэ байх нь ээ?
-Ярилцлага авъя гээд маш олон сэтгүүлчид хандах юм. Би цааргалаад байдаг юм. Намайг хэвлэл мэдээллээр гарчихаар улс төрчид нь хардаад Бямбадоржийн хувьд биш.Комиссын ажилд муугаар нөлөөлчих гээд байх юм. Тийм учраас аль болох хэвлэл мэдээллээс хол байхыг хүсдэг. Уг нь хэвлэлийнхэнтэй ойр байж хүний эрхийн асуудлаа яриад явбал олон нийтэд хэрэгтэй л дээ. Тэгээд л би чамайг орж ирэхэд “Тунгалаг тамир” кинон дээр шоронгийн хуяг өвгөн Төмөрийг эргэхээр ирсэн Дулмаад “Чи яасан нойтон хамуу шиг хүүхэн бэ” гэж хэлсэн үгээр угтаж байх вэ дээ.
-Хүний хийж байгаа ажлыг нь олж харахгүй мөртлөө өөнтөглөөд явдаг шоучин хүмүүс бас хэцүү шүү. Хоёулаа өргөн баригдсан хуулийн төслийн талаар яриандаа орох уу?
-Бие даасан хараат бус Мөрдөн байцаах алба байгуулах тухайанх яригдаж байх үед би УИХ-ын гишүүн байсан юм. Б.Дэлгэрмаа бас УИХ-ын гишүүн байв. Тухайн үед бид УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулах хуулийн төслийг санаачилж оруулж ирсэн юм. Тухайн үед яаж Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ байгууллагыг байгуулах вэ гэж нарийн судалж байж байгуулсан. Одоо болохоор Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх байгууллага байсан юм шиг УИХ-ын зарим гишүүд буруу яриад байна. Нэр томъёо нь хүртэл өөрюм. Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм шүү дээ. Байгууллагын дэргэдэх биш ганцхан албан тушаалтны дэргэд, бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бус ажиллаж ирсэн алба юм шүү дээ. Өөрөөр хэлбэл ганцхан Улсын ерөнхий прокурор л энэ албатай харилцана. Өөр хэн ч харилцахгүй. Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, Тамгын газар нь ч харилцахгүй. Энэ бол бие даасан хараат бус байгууллага үр дүнтэй ажиллаад, арав гаруй жилийн дараа татан буугдаж байгаа юм. Гэтэл УИХ-ын зарим гишүүн “Прокурор мөрдөн байцаалтад хяналт тавьж оролцдог. Мөрдөн байцаах ажиллагааны нэг оролцогч энэ үүргийг биелүүлэх нь буруу байсан” гэсэн тайлбар хийгээд байгаа юм. Энэ нь худлаа байхгүй юу. Ерөнхий прокурор хэзээ ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд ордоггүй шүү дээ. Харин тэр хэрэг бүртгэх, мөрдөн байцаахүйл ажиллагаанд ордог прокурорууд чинь энэ Мөрдөн байцаах албатай огтхамаагүй. Ямар ч хамаагүй байсан юм.
-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах тухай яриа гарах үед олон хүн эсэргүүцэж байсан. Таэнэ тухай сонсоод ямар нэгэн байдлаар санаа оноогоо хэлж байв уу?
-Татан буулгах гэж байгаа тухай сураг сонсоод би УИХ-д бичиг хүргүүлсэн юм. “Энэ албыг татан буулгаж яагаад ч болохгүй ээ” гэж бичсэн. Учир нь би энэ байгууллагад ирээд нилээд хэдэн жил ажиллахад УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар чухал үүрэгтэй болохыг нь олж харсан. Түүнчлэн“2010 онд Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд Монгол Улсын Засгийн газар илтгэлээ оруулсан. 2011 онд Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илтгэлийг оруулсан. Тэндээс гарсан зөвлөмжид “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг бэхжүүл” гэсэн зөвлөмж өгсөн юм. Энэ бүгдийг дурдаад би УИХ-д бичиг өгсөн юм. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах төсөл өргөн баригдсан. Төд удалгүй татан буулгасан. Долоо ч хоноогүй. Миний өгсөн бичиг УИХ-ын гишүүдэд тараагдаж амжаагүй богино хугацаанд асуудлыг шийдчихсэн. Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ албыг татан буулгаж болохгүй талаар нилээд үндэслэлтэй санал гаргасныг бусад гишүүд нь хүлээж аваагүй юм байна лээ. Одоо бол олон гишүүн буруу шийдвэр болсон байна, засах ёстой гэсэн саналтай байдаг юм билээ.
-Энэ албыг татан буулгасан богинохон хугацаанд хүний эрх, эрүүдэн шүүлтийн хэлбэр хэрээс хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Иргэд ч энэ тухай гомдоллодог?
-Энэ байгууллага татан буугдсан энэ хоёр жилийн хугацаанд ямар үр дүн гарав гэдэг нь харагдлаа шүү дээ. Ялангуяа манай комисс сүүлийн хоёр жил энэ талаар ёстой уйлан дуугарна гээч юм болж байна шүү дээ. 2014 оны эхээр өргөн барьсан 13дахь илтгэлдээ УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм уу эсвэл яг тийм хараат бус байгууллагыг нэн яаралтай байгуулж өгөөч гэдэг зөвлөмж тавьсан. Одоо хүртэлэнэ нь хэрэгжээгүй байна. Харинхэсэг гишүүд энэ албыг хуучин байдлаар нь байгуулах хуулийн төслийг өргөн барьсан байна. Уг ньтэр байшин барилга, хөрөнгө мөнгө, хүмүүс нь тарчихаагүй байхад нь буцаан байгуулсан бол бага хохирол гарах байсан байх даа.
-Мөрдөн байцаах байгууллага байгуулж, тэр байгууллага нь бүх мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулна гэсэн нэг томьёолол гаргачихсан байгаа шүү дээ?
-Хараат бус бие даасан Мөрдөн байцаах байгууллага байгуулна гэсээр хоёр жил боллоо шүү дээ. Уг нь тийм байгууллагаа байгуулсны дараа энэ албыг татан буулгаж болноо доо. Тэр байгууллага нь бүх мөрдөхүйл ажиллагааг хийнэ гээд байгаа юм. Үүнд нь би итгэхгүй байгаа. Хэзээ ч тэрийгээ байгуулах гээд байгаа юм. Тэр байгууллагыг байгууллаа гэхэд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанычиг үүрэг тэр мөрдөх байгууллагын нэг хэсэг нь л байна биздээ.Тэгээд нэг байгууллагад ажилладаг хүн нэгнийхээ улаан нүүрийг харж байгаад шалгах уу. Шалгалаа гэхэд тэр нь хуулийн дагуу шударга байж чадах уу. Энэ бол эргэлзээтэй асуудал. Бас л хардлага дагуулна. Хувь хүмүүстэй ерөөсөө холбоотой асуудал биш. Аливаа зүйлийг тогтолцоонд нь зөв суулгаж, монголчуудынхаа онцлогийг харгалзаж үзэхгүйгээр хийнэ гэвэл дахиад л алдаанд хүргэдэг. Эцэст нь гомдсон хүн итгэдэггүй, хүмүүсийн хардлагын бай болгоно л гэж санаа зовдог юм. Тийм учраас хараат бус бие даасан, тусдаа алба байх ёстой гэж онцлоод байгаа юм. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаа, тагнуул, прокурор, шүүгч нартай холбоотой асуудлыг эрүү үүсгэж шалгадаг байсан.
-Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар цагдаагийн алба хаагчдын хэргийг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэдэг болсон. Энэ бас нэгэн буруу тогтолцоо бий болсныг харуулдаг. Энэ тухай гомдол санал тасардаггүй юм билээ?
-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар цагдаагийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хууль бус ажиллагааны талаар гомдол гаргахаар одоогийн хуулиар цагдаад отроосоо өөрсдийгөө шалгадаг болчихсон. Манай байгууллагад маш олон гомдол ирж байна. Нэг өрөөнд суудаг хүн нөгөөгөө шалгасан байна, хуйвалдсан гэж хардаад байдаг боллоо. Угаасаа манай монголчууд их хардамтгай. Зохиож боддог. Сүүлийн үедхэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд гарсан эрүү шүүлттэй холбоотойасуудлуудыг шууд Улсын ерөнхий прокурорт шилжүүлдэг болсон.Би Улсын Ерөнхий Прокурор Б.Энх-Амгаланд “Гомдлуудыг танайд өгчихье, та нарын хяналтад шалгуулмаар байна ” гэж хэлсэн. Ер нь энэ асуудал Монгол Улсыг богино хугацаанд маш эвгүй байдалд оруулж байна шүү дээ.
-Тэгэхээр энэ албыг байгуулах нь яах аргагүй цаг үеийн нийгмийн захиалга болсон гэдэг нь сүүлийн үед тод харагдах боллоо. Хоёрхон жил болоход ялгаа нь ингэж гарч байгаа юм чинь энэ янзаараа яваад байвал цааш ер нь юу болж таарах вэ?
-Цаг алдалгүй л энэ хуулийн төслийг батлах хэрэгтэй. Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороон дээр хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд яаралтай байгууллах нь дээр юм байна гэдэгтэй санал нэгдэж байсан. Надтай УИХ-ын маш олон гишүүн уулзсан. Хуулийг яаралтай хэлэлцэж батлах байх гэж найдаж байна. Энэ хуулийг батлахаас ч өөрарга байхгүй.
-Албыг татан буулгах санааг хэн ер нь анх гаргасан юм бэ?
-УИХ-ын хэдэн гишүүн санаачилсан юм байна лээшүү дээ. Ямар гишүүн байсныг нэг их сонирхоогүй. Сонирхох шаардлага ч байгаагүй.
-Өргөн баригдсан хуулийн төсөлтэй та танилцсан уу?
-Төслийг санаачилсан гишүүд нь надад төслөө ирүүлсэн. Би тодорхой санал өгсөн байгаа. Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн ээлжит илтгэлээ бичээд сая таван сард НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ажлын хэсгий хуралдаанаар хэлэлцүүлсэн. Зөвлөмжийнхөө төслийг Монголын Засгийн газарт бичээд ирүүлсэн байгаа.164 зөвлөлмжийн төсөл ирсэн. Одоо үүнийг ирэх есдүгээр сард болох Хүний эрхийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлана. Тэнд Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд очно. Хараат бус байр сууриа илэрхийлэх үүрэгтэй. Хүний эрхийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээс өмнө энэ хуулиа батлаачгэсэн хүсэлтийгтавьж байгаа юм.
-НҮБ-аас ирсэн зөвлөмжид юу гэсэн байх юм бэ?
-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад бусдад эрүү шүүлт тулгасан албан тушаалтнуудын үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэх. Хоёрдугаарт энэ хүмүүсийн үйл ажиллагааг хараат бус байгууллагаар мөрдүүлж шалгуулж шийдвэрлэдэг байх гэсэн зүйлийг л чухалчлан тусгасан байгаа. Түүнээс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь байна уу хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь хараат бус биеэ даасан тийм байгууллагатай болох. Монголчуудын хувьд хамгийн зөв байгууллага байгуулчихаад түүнийгээ буцаагаад нураачихсан.
-Хуулийн төсөлд өмнөхөөсөө шинээр ямар нэгэн өөрчлөлт орсон байна уу. Та анзаарч харав уу?
-Хуулийн төсөлд ямар ч өөрчлөлт нэмэлт байхгүй хуучнаараа л байгаа. Өөрчлөх шаардлага ч байхгүй. Арав гаруй жил УЕП-ын дэргэдэх тэр Мөрдөн байцаах алба байгуулж ажиллуулсан нь зөв байжээ гэдэг нь нотлогдчихсон. Нэмж хасаад байх шаардлага байхгүй. Хуучнаар нь эргээгээд сэргээн байгуулах л хэрэгтэй. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр “Санаатай, санаандгүйгээр УЕП дэргэдэх Мөрдөн байцаах албаны хаалга татах вий ” гэсэн болгоомжлол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын бүр тархинд нь суулгачихсан байсан. Хэн ч устгаж чадахгүй “программ” болгоод суулгачихсан байсан юм биш үү.
Энэ алба ажиллаж байхдаа ямар алдаа, зөрчил гаргасан юм, юу нь буруу байсныг хэлээд өгөх хүн байвал би хүлээн зөвшөөрнө. Даанч хэлж өгч чадах хүн байхгүй.
-Танай байгууллагад ирж буй хүний эрхтэй холбоотой гомдлын зах зухаас нь хэлэхгүй юу. Чухам яасан гэж иргэд Хүний эрхийн комисст гомдол гаргаж байна вэ?
-“Гавтай байлгасан, зодсон. Бичиг үсэг мэдэхгүйгээр далимдуулж айлгаж гарын үсэг зуруулсан. Чи хэргээ хүлээхгүй юм болээж, аавыг чинь хорино. Эхнэр хүүхдийг чинь хорино гэж айлгасан. Тэгэхээр нь тухайн үед айхдаа тулгасан хэргийг нь хүлээсэн. Бие махбодид гэмтэл учруулчихаад шүүх эмнэлэг явуулалгүй байсаар гэмтлийг эдгээсэн” гэх мэт гомдол дийлэнх хувийг эзлэж байна. Нотлох баримтаар биш өөрөөр нь хэргийг нь хүлээлгээд эцэст ньхавтаст хэргийг нь боогоод шүүх рүү явуулдаг гэсэн шүүмжлэл их бий. Гомдлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандахад “Шалгалаа, энэ хүнд эрүүшүүлт тулгасан гэдэг нь нотлогдсонгүй” гэж хариу өгдөг. Яагаад бусдыг эрүүдэн шүүсэн гэх гомдол ирээд байна вэ. Бие махбодийн болоод сэтгэл санааны эрүүдэн шүүх явдал яагаад нэмэгдэв. Хаана юун дээр зангилаа үсээд байна вэ гэдгийг олж харах нь чухал. Сүүлийн үед Монголыг муухай харагдуулж байна гэсэн Ерөнхийлөгчийн үгийг хүмүүс их хэлдэг болсон. Тэгвэл Монголд байгаа эрүү шүүлт чинь Монгол Улсыг муухай харагдуулахаар барахгүй бүр Монгол Улс хүний эрхийн хувьд доошилж байна гэсэн хардлагыг төрүүлж байна шүү. Аливаа зүйл жаахан зүйлээс л эхэлдэг.
Г.Дэлгэрцэцэг
Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төслийг боловсруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/497 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах зураг төслийн жагсаалт, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг тус тус баталлаа.
Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Мөн батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ГЭР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ
АЖЛЫН ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
Төсөвт өртөг |
2015 онд санхүүжих |
1 |
Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /35 байршилд/ |
2015 |
90,0 |
27,0 |
2 |
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /12 байршилд/ |
2015 |
35,0 |
10,5 |
3 |
Баянзүрх дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /6 байршилд/ |
2015 |
25,0 |
7,5 |
4 |
Багануур дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл /6 байршилд/ |
2015 |
25,0 |
7,5 |
5 |
Баянгол, Хан-Уул дүүргийн дүүргийн гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын зураг төсөл / 6 байршилд/ |
2015 |
25,0 |
7,5 |
ДҮН |
200,0 |
60,0 |
НАЛАЙХЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ,
ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН
ЗУРАГ ТӨСӨЛ
/сая төг/
№ |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил |
Хугацаа |
Төсөвт өртөг |
2015 онд санхүүжих |
1 |
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн зураг төсөл |
2015-2016 |
150,0 |
75,0 |
ДҮН |
150,0 |
75,0 |
2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах
тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн
нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д
үргэлжилж байна.
Өчигдөр хөвгүүдийн 69, 76, охидын 43, 46, 49 кг-ын жингүүдийн
барилдаан болж манай 4 бөх дэвжээнд гарснаас охидын 43 кг-ын жинд
Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн тавцанд гарчээ.
Өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингүүдийн барилдаан болно.
Хөвгүүд
69 кг: 3. Сашин Рати /Энэтхэг/
76 кг: 1. Санжеет /Энэтхэг/
2. Хамед Дарбанд /Иран/
Охид
43 кг: 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор аймаг, өсвөрийн улсын аварга/
3. Анжи /Энэтхэг/
49 кг: 1. Куонг Руонг /БНСУ/
2. Киран /Энэтхэг/
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох уламжлалт “Чингис хаан” гранпри
тэмцээн ирэх долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох
билээ. Энэ жилийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлогтой болох
гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор энэхүү тэмцээнд
түрүүлсэн жүдоч чансаандаа 300, дэд аварга 180, хүрэл медальтан 120 оноо
нэмж авах юм.
Өнгөрсөн жилээс эхлэн Гранпри ангилалд багтсан “Чингис хаан” Гранпри
тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм. Одоогоор Япон, ОХУ, Их Британи, Франц,
Гүрж, Казахстан, Израиль зэрэг тэргүүтэй 50 орны 300 гаруй жүдоч
оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Манай улсын хувьд
зохион байгуулагч орны давуу байдлаар жин тус бүрт дөрвөн жүдоч зодоглох
учир олимпийн оноогоо хамгийн дээд шөвшнөөр ахиулах боломжтой.
Харин манай улсад Их Британийн жүдочид хоёр долоо хоног хамтарсан
бэлтгэлийг хийлээ. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй тус багт олимпийн мөнгөн
медальт Жемми Гиббонс болон залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн
18 жүдоч, дөрвөн дасгалжуулагчийн хамт ирээд буцлаа. Мөн манай улсын
жүдочид Япон улсад хамтарсан бэлтгэлийг хийжээ. Ийнхүү 18 хоногийн дараа
эхлэх “Чингис хаан” гранпри тэмцээнээр хамтарсан бэлтгэлийн үр дүнг
харна гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Монгол Улс өнгөрсөн оноос ОХУ-руу визгүй зорчдог болсон. Ингэснээр
визгүй зорчих нэг улс нэгээр нэмэгдсэн юм. Энэ үеэс ОХУ-ыг зорих
иргэдийн урсгал эрс нэмэгдэж эхэлсэн. Гэтэл сүүлийн үед хил дээр
пасспортны зөрчилгүй иргэдийг ОХУ руу оруулахгүй байна гэх гомдол
иргэдээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирж эхэлжээ. Энэ дагуу шалгаж
үзэхэд ОХУ-аас пасспортны зарим нэг шаардлагаа өөрчилсөн хэмээн
мэдэгдсэн байна. Тухайлбал, 2006 оны долдугаар сарын нэгнээс өмнө
олгогдсон пасспорттой иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй буцаах болжээ. Энэ
дагуу хоёр улс хэлэлцээр хийн энэ байдлыг зогсоожээ. Гэхдээ түр
хугацаанд зогсоосон болохыг албаныхан анхааруулсан юм.
Учир нь энэ сардаа иргэдийг хэвийн нэвтрүүлээд, ирэх сарын нэгнээс энэ шаардлагыг хэрэгжүүлэхээр болжээ. Иймээс иргэд ирэх сард ОХУ-руу явахаар төлөвлөсөн бол пасспортоо яаралтай шинэчлэх шаардлагатай болж байгаа юм. 2006 оны долдугаар сарын нэгнээс өмнөх пасспорттой иргэд хэд байгаа тоог Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга С.Алтангэрэлийн мэдээлж буйгаар 2006 оны долдугаар сарын нэгнээс өмнө авсан пасспорттай 150 орчим мянган иргэн бий. С.Алтангэрэл “Пасспортыг дээд тал нь таван жилээр сунгадаг гэж тооцохоор 2000-2006 оны хооронд пасспорт авсан иргэд энд хамаарч байна. Гэхдээ 150 мянга гэдэг давхардсан тоо байж болно. Учир нь тухайн иргэн манайд бүртгэлтэй, хүчинтэй пасспортоо хаясан гэж тооцуулаад торгууль төлдөг. Чухамдаа тухайн иргэн пасспортоо эргээд олох тохиолдол ч байдаг. Иймэрхүү байдлаар давхардсан тоо байхыг үгүйсгэхгүй” гэв.
Тиймээс иргэдийн хувьд цаашид ОХУ-руу явна гэсэн төлөвлөгөөтэй бол 2006 оноос өмнөх пасспортоо шинэчлэх шаардлагатай болжээ.
“Пасспорт олголт хэвийн”
Жил бүрийн зуны гурван сард аялал зугаалгын улирал эхэлдэг. Үүнтэй холбогдуулан иргэд гэнэт пасспортын хэлтэст оочер дугаар үүсгэдэг. Ер нь зуны гурван сар пасспортын хэлтэс битүү оочертэй байдаг нь өмнөх жилүүдээс харагддаг. Харин энэ жил ямар байгаа вэ? Үүнээс гадна сүүлийн үед гадаад пасспорт олгогдохгүй гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга С.Алтангэрэл “Жил бүрийн зун ачаалал их байдаг нь үнэн. Гэхдээ сүүлийн хоёр жилд харьцангуй ачаалал багассан. Учир нь манайхаас иргэдэд чирэгдэл учруулдаг, шаардлагагүй асуулт, санал асуулгыг хассан. Улмаар пасспорт олгох үйл ажиллагааг зохицуулснаар замбараатай болсон. Тиймээс одоо, цаашлаад энэ зун оочер дугаар үүсэхгүй. Харин пасспорт олголт хэвийн үргэлжилж байна. Ямар нэг саадгүй” гэсэн юм.
Тэгвэл гадаад пасспорт шинээр авахад ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай мэдээллийг хүргье.
Гадаад паспорт шинээр авахад
- Цахим үнэмлэх
- Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/
- Сүүлийн 6 сарын дотор авхуулсан 3,5х4,5 хэмжээтэй 3 хувь цээж зураг
- Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө.
Зурганд ямар шаардлага тавигдах вэ?
- Зургийн арын фон цагаан, нүүрний өндөр 3,2-3,6 см-ийн хэмжээтэй нийт зургийн 90%-ийг эзэлсэн, эгц харсан, дух, чихний хэсэг ил гарсан байх.
- Зурагнаас татаагүй, компьютерээр засварлаагүй байх.
- Зургийн өнгө тод,өнгөний ялгарал сайн,нүүрэн хэсэг болон арын фон сүүдэргүй,малгай өмсөөгүй,нүдний шилгүй байх.
- Зэвсэгт хүчин, цагдаа, төмөр зам болон бусад төрлийн дүрэмт хувцастай авахуулаагүй байх.
- Гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн тохиолдолд тухайн эмнэлэгийн байгууллагын тодорхойлолт / мэс ажилбар хийлгэхээс өмнөх болон хийлгэсний дараах үеийн харьцуулсан зурагтай /
Ямар тохиолдолд гадаад паспортыг хүчингүй болгох вэ?
- Эзэмших, ашиглах хугацаа дууссан
- Паспортад улсын хил нэвтрэх тухай тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дууссан
- Паспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй өөрчлөгдөх, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн, эрх бүхий байгууллагын шийдвэрээр овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар өөрчилсөн
- Гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан бол
- Гадаад паспортыг гэмтээсэн
- Хаясан,үрэгдүүлсэн, эсхүл паспортад бичсэн үг, үсэг, бичлэг, зурагт хууль бусаар засвар хийсэн
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг гадаад паспортыг хүчингүйд тооцсон
- Хуульд заасан бусад үндэслэлээр хүчингүй болгоно.
Хүчингүй болгоход төлбөр хураамж төлөх үү?
Хүчингүй болгох хэсэгт байгаа эхний гуравт дурьдсанаас бусад тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хууль’’-ийн 27-1 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хаана хандах вэ?
Зуун айлд байрлах үйлчилгээний 3 дугаар байрны 1 давхрын 1-9 дугаарын цонхон дахь гадаад паспортын улсын бүртгэгч нарт харин хөдөө орон нутагт бол өөрийн оршин суугаа харъяа газрын Улсын бүртгэлийн хэлтэст хандана.
ГАДААД ПАСПОРТЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХУРААХ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ
Д/д |
Үйлчилгээний төрөл |
Иргэнээс нийт хураан авах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ /төгрөгөөр/ |
Үйлчилгээний төлбөр хураамж төлөх банк, дансны дугаар |
1. |
1 жилийн хугацаатай шинээр авах гадаад паспорт |
8800 |
1401001093 |
5000 |
1401002649 |
||
8700 |
1401001218 |
||
Нийт төлөх дүн |
22500 |
/энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт/ |
|
2. |
5 жилийн хугацаатай шинээр авах гадаад паспорт |
18800 |
1401001093 |
5000 |
1401002649 |
||
8700 |
1401001218 |
||
нийт төлөх дүн |
32500 |
/энгийн үйлчилгээ ажлын 10 хоногт/ |
|
Яаралтай үйлчилгээ авах бол /ажлын 3 хоногт гарна/ |
10.000 |
Энгийн үйлчилгээний хөлсөн дээр нэмэгдэнэ. |
|
3. |
Гадаад паспорт сунгуулах |
1 жил 2000 2500 |
1401001101 1401002649 |
2 жил 4000 2500 |
1401001101 1401002649 |
||
3 жил 6000 2500 |
1401001101 1401002649 |
||
4 жил 8000 2500 |
1401001101 1401002649 |
||
5 жил 10000 2500 |
1401001101 1401002649 |
||
4. |
Хүүхдэд гадаад паспорт шинээр авах |
1 жил 22500 /энгийн/ 5 жил 32500/энгийн/ Яаралтай авах бол 10.000 нэмэгдэнэ |
1401001093 1401001218 1401002649 |
5. |
Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд |
40.000 хүртэл |
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу торгууль оногдуулна. /паспорт авах үнийн дүн дээр нэмж төлнө/ |
Өнгөрсөн баасан гарагт хуралдсан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит
хуралдаанаар замын хөдөлгөөний нөхцөл байдалтай уялдуулан хотын төвийн
хэсэгт тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар хэлэлцээд өнөөдрөөс
буюу зургаадугаар сарын 15-наас хэрэгжихээр төлөвлөж байсан автомашины
улсын дугаарын сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор хязгаарлах түр
зохицуулалтын хэрэгжилтийг хугацааны хувьд хойшлуулж, харин зах,
худалдааны төвийн худалдаа эхлэх, тарах цагийг шинээр зохицуулахаар
шийдвэрлэлээ. Ирэх өдрүүдэд замын хөдөлгөөний нөхцөл байдлын судалгааг
тогтмол явуулахыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвд
үүрэг болголоо. Иймд өнөөдөр дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө
үргэлжилнэ.
Налайх хотын захирагчийг сонгох сонгууль
дуусч, өчигдөр 22.00 цагт албан ёсоор санал хураалтыг зогсоосон. 22.00 цагийн
байдлаар 10 мянга 500 сонгогч буюу нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгч,
сонгууль хүчинтэй болж өндөрлөлөө. Тэгвэл дөнгөж сая тооллогын дүн гарч уг
сонгуульд нэр дэвшигч Шаравхааны Хаан нийт сонгогчдын 30.8 хувийн санал авч
ялалт байгуулсан тухай мэдээлэл ирлээ. Тэгвэл түүний араас нэр
дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувийн саналаар удаалсан байна.
Налайх хотын
Захирагчийн сонгуульд ялалт байгуулсан Шаравхааны Хааны товч намтартай
танилцана уу.
Шаравхааны Хаан
Төрсөн он: 1962 онд Налайх хотод төрсөн.
Ам бүл:
3.
Боловсрол: Дээд, Механик инженер мэргэжилтэй.
Ажлын туршлага: 1988-2003 онд
Налайхын их уурхайд малтагч, инженер 2013 оноос одоог хүртэл Налайх дүүргийн
Хангамж үйлчилгээний төвийн дарга
Сонгуульт ажил: Налайх дүүргийн ИТХ-ын
Төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн.
Шагнал урамшил: Тэргүүний уурхайчин цол тэмдэг,
Хөдөлмөрийн Хүндэт медаль.
Харахад тав, зургадугаар ангийн сурагч болов уу гэмээр хүү цэцэрлэгийн жаалуудаас ч долоон дор хэлээ хазалж, эрхэлж ярих нь эвгүй юм гээч. Тэр хүүгийн аав, ээж хоёрын хоорондоо ярьж байгааг сонсоход ямар ч асуудал алга. Тод, бас эмх цэгцтэй. Тэднээс хүүг нь хэдэн настай болохыг сонирхоод асуучихлаа. Гэтэл аав нь хүү рүүгээ хараад“Миний банди чинь хэдэн настай билээ” гээд яг хүүхэд шигээ зарим үсгийг нь хэлэхгүй зажлаад ярих нь тэр. Хүү өөдөөс нь “Алуун гулуу” гэжхариулав. Ер нь тэдний яриаг хөндлөнгийн хүн ойлгоход бэрх, аав, ээжийнх нь “орчуулга” шаардлагатай. Түүн шиг шулга хүүхэд сүүлийн үед ихэсч байгаа нь шууд эцэг, эхчүүдийн буруу болохыг эрдэмтэн, судлаачид онцолж байна лээ. Хүүхэд хэлд орохдоо ганц нэг хатуу үсгийг дуудаж чадахгүй байх нь энгийн үзэгдэл. Тэд аль болохоор дуудахад амар байгаа үсгээр орлуулан хэлдэг байна. Хүүхэд бүрэн хэлд орохоор аяндаа зүгширч, тод ярьж чаддаг ажээ. Гэтэл эцэг, эхчүүд тэднийг өхөөрдөж, дуурайн тультарч ярьснаас болж таны хүүхэд шулга, хэл муутай болдог байна. Энэ байдал тун богино хугацаанд буюу гуравхан долоо хоногийн дотор хүүхдэд зуршил болж тогтдог аж. Та ердөө сар хүрэхгүй хугацаанд бяцхан үрсээ эрхлүүлэн шулганаж ярьснаас болж хүүхдийнхээ хэл яриаг “эвддэг” байна шүү. Өнөөдөр та жаалуудаа өхөөрдөж ийн ярьж байгаа ч маргааш таны хүүхэд нийгэмд хүнтэй харилцаж чадахгүй, найз нөхдөдөө шоолуулахаас өгсүүлээд олон бэрхшээлтэй тулгарна. Үүнээс үүдэн хүүхэд өөртөө итгэх байдал алдарч, сул дорой нэгэн болоход нөлөөлдөг ажээ. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ хэлд орж эхлэхээс нь дуудаж чадахгүй байгаа үсгийг нь засч зааж, өөрсдөө тод ярьж байхыг эрдэмтэд зөвлөлөө. Харин шулга хэллэг нь нэгэнт тогтчихсон том болсон хүүхдүүд уйгагүй авиа зүйн дасгал хийснээр зөв тод дуудлагатай болох боломжтой гэнэ лээ.
М.МӨНХЦЭЦЭГ