Categories
мэдээ улс-төр

Бизнес эрхлэгчдийг 20 саяас 13 тэрбумаар торгох Эрүүгийн хуулийн заалтыг шүүмжлэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонссон байна. Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж, ур чадвартай нь холбож тогтоох, хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулах, цалингийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн зүгээс холбогдох сайдад үүрэг өгчээ.

Мөн хурлаар бүлэг Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг
хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, энэ тухай албан бичгийг УИХ-ын
даргад хүргүүлэхээр болсон байна. Тухайлбал, энэ хуулийн төсөлд 41 зүйл,
заалтаар баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх
заалт оруулснаас гадна төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө буюу Хөгжлийн
банк, “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын
бусаар зарцуулсан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгасан
байна. Эрүүгийн хуулийн төсөлд торгуулийн ялын мөнгөн хэмжээг тооцооны
нэгж гэдэг шинэ зохицуулалтаар тогтоож, бизнес эрхлэгчдийг 20 саяас 13
тэрбум 330 сая төгрөгөөр торгохоор тусгасныг МАН-ын бүлэг дэмжих
боломжгүй, хэтэрхий их байна гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн төслийн 19.6-д заасан Туйлширсан хууль бус үйл
ажиллагаа явуулах гэдэгт “Олон нийтийг хэт туйлширсан үйл ажиллагаанд
уриалсан, хэт туйлширсан үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил
хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн
твиттер, фэйсбүүк, вэб сайтад үзэл бодлоо илэрхийлж, коммент бичсэнийхээ
төлөө энэ зүйл ангиар шийтгүүлэх аж. Энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн
хууль, хүний эрхийн суурь зарчим болсон “хүнийг итгэл үнэмшлийнх нь
төлөө эрүүгийн хариуцлагад ногдуулахгүй байх” үндсэн зарчимд харшлахуйц
өргөн агуулгатай болжээ гэж үзжээ.

Мөн “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”
гэмт хэрэг одоо өргөн мэдүүлэгдэн хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуулийн
төслөөс хасагджээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг
хэрэглэх үед гардаг нэг практик асуудал нь улсын болон орон нутгийн
батлагдсан төсвөөс гадуур данс нээж хандив авч зарцуулсан, бусад
хөтөлбөр, төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээд хуулийн
хариуцлагын гадна үлдэх боломжтой байдаг явдал юм. Тиймээс энэхүү гэмт
хэргийг Эрүүгийн хуулийн төсөлд нэмж тусгуулах нь зүйтэй гэж үзсэн аж.

УИХ-аар хэлэлцэж байгаа Эрүүгийн хуулийн төслөөр бизнес эрхлэгчдийг 41
зүйл заалтаар торгохоор тусгасан аж. Тэдгээрийн заримыг жагсааж үзэхэд
мөнгөн дүн нь 20 сая төгрөгөөс 13 тэрбум 300 сая төгрөгт хүрч байгаа юм
байна.

Эрүүгийн хуулийн зүйл

Торгуулийн хэмжээ

1

18.2.3.Зах зээлийн үнэд хууль бусаар нөлөөлөх

200000-400000 тооцооны нэгж

/400 сая-800 сая төгрөг/

2

18.3. 3.Татвараас төлөхөөс зайлсхийх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

3

18.9 4.Мөнгө угаах

666000-6666000 тооцооны нэгж

/1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/

4

18.10 4.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

666000-6666000 тооцооны нэгж

/1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/

5

18.12 4.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

6

18.13 3.Зориуд эсхүл зохиомлоор дампууруулах

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

7

20.3 2. Террор үйлдэхийг санхүүжүүлэх

400000-666000 тооцооны нэгж

/800 сая-1 тэрбум 332 сая/

8

20.7 2.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

9

20.9 3.Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах

200000-400000 тооцооны нэгж

/400 сая-800 сая төгрөг/

10

20.10 4.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хууль бусаар ашиглах

200000-400000 тооцооны нэгж

/400 сая-800 сая төгрөг/

11

20.11 3.Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх орон байраар хангах

200000-400000 тооцооны нэгж

/400 сая-800 сая төгрөг/

12

20.15 4.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

13

20.16 2.Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

14

20.17 4.Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

15

21.6 3.Өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөх

200000-400000 тооцооны нэгж

/400 сая-800 сая төгрөг/

16

21.7 2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

17

21.8 2.Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

18

24.1 3.Байгаль орчныг бохирдуулах

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

19

24.2. 3-4.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох

3. 10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

4.400000-666000 тооцооны нэгж/800 сая-1 тэрбум 332 сая /

20

24.3 3-4.Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах

3. 10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

4.200000-400000 тооцооны нэгж/400 сая-800 сая төгрөг /

24.4 2.Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах

400000-666000 тооцооны нэгж

/800 сая-1 тэрбум 332 сая /

21

24.5 3.Хууль бусаар ан агнах

200000-400000 тооцооны нэгж

/400 сая-800 сая төгрөг /

22

24.6 3.Хууль бусаар мод бэлтгэх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

23

24.8 2.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

24

24.9 2 Байгалийн тэнцэл алдагдуулах

666000-6666000 тооцооны нэгж

/1 тэрбум 322 сая-13 тэрбум 200 сая/

25

25.2 3.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

26

25.4 3.Хууль бусаар соёлын өв, археологи, палентологийн хайгуул, малтлага хийх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

27

25.5 3.Соёлын өв, археологи, палентологийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

28

25.3 2.Соёлын өвийг завших, үрэгдүүлэх

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

29

27.9 2.Замын барилга, ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих

10000-200000 тооцооны нэгж

/20 сая-400 сая төгрөг/

Ийн торгуулийн хэмжээг тогтоож өгчээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн
шинжээч Б.Энхбаярын тайлбарласнаар хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой
туйлширсан үйл ажиллагаа явуулсан, түүнийг уриалсан бол 1-5 жил хорих
тодорхойгүй ерөнхий заалт тусгасан байгаа. Энэ тохиолдолд фейсбүүк,
твиттер, сонин сэтгүүлд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хорих ял авах
хатуул заалт оруулж ирсэн. Түүнчлэн сонгуультай холбоотойгоор сонгуулийн
дүнд нөлөөлөхүйц байдлаар гүтгэх юм бол хорих ялаар шийтгэнэ.
Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц гэдэг нь субьектив учраас дэмжих боломжгүй
гэж бүлгийн гишүүд үзсэн гэх тайлбарыг энэхүү хурлын үеэр мөн онцолсон
юм.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Оюунхорол уугуул иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа

Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдийг төлөөлүүлэн 27 иргэнд өнөөдөр БОНХАЖ-ын сайд Д,Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

Уг асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг эхний ээлжинд
газрын давхцалгүй, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт
байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны
шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй нийт 302 иргэнд газрын
гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

БОНХАЖ-ын сайдаас газрын гэрчилгээгээ гардан авсан иргэдээс хамгийн
өндөр настай нь ХУД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн 105 настай С.Дарь гуай
байв. Тэрбээр гэрчилгээгээ аваад “Ядаж 70, 80 настай байсан бол
хөгжлийн хормойноос зүүгдэх юмсан” гэж хэлээд ийм өндөр насалтлаа
хүлээгээд шийдээгүй газрын асуудлыг нь шийдэж өгч байгаа Д.Оюунхорол
сайдад насыг нь аваарай гэж ерөөв. Үүнээс өмнө БОНХАЖ-ын сайд дээрх
хороодод ажиллаж иргэдтэй уулзах үедээ С.Дарь гуайнд очсон бөгөөд
өчигдөр түүнд хувиасаа таван ханатай гэр бэлэглэсэн юм. Харин өнөөдөр
газрын гэрчилгээгээ авлаа, бид дахин дахин уулзах ерөөлтэй улс юм гэж
С.Дарь гуай баярлаж байв.

угуул иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа

Арав гаруй жил янз бүрийн сайд дарга нарт хүсэлт
тавиад шийдээгүй асуудлыг нь зургаахан сар ажиллахдаа шийдэж өгч байгаа
БОНХАЖЯ-ны удирдлагад баярлаад барахгүй байгаагаа газрын гэрчилгээгээ
авсан иргэд хэлж байв.

Иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын бэлтгэлийг
өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлсэн. БОНХАЖ-ын сайдын А-235 тоот
тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг
оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан, 1996 оноос өмнө амьдарч байсан
иргэдийн судалгааг явуулж, уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн,
асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хайн ажиллажээ.

Уг ажлыг гүйцэтгэх явцад газрын хэмжээ харилцан адилгүй, нэг хашаан
дахь айл өрхийн тоо олон, газрын маргаантай, орох гарах зай завсаргүй
шахаж буусан, хаягийн шилжүүлэггүй гэх мэт олон бэрхшээл тулгарсан
байна. Цаашид зөрчилгүй иргэдийн гэрчилгээг үргэлжлүүлэн олгох, зөрчлийг
шийдэж болохуйц үлдсэн иргэдийн газрын асуудлыг судлан шийдвэрлэхээр
ажиллах юм гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын бүлэг хаалттай хуралдахдаа МАН-тай байгуулсан гэрээгээ хэлэлцэв

УИХ дахь ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд өдөржин хаалттай хуралдлаа. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байсан, мөн бүлгийн гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр дээрх асуудлаас гадна Шийдлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг ярилцах сураг байна.

Бүлгийн хуралдаанаас болж өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаан хойшлов.

АН өдөржин хаалттай хуралдахдаа МАН-ыг засгаас гаргах тухай асуудлыг хөндөж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн сурагтай. Мөн МАН-ын засагт орохдоо байгуулсан гэрээний биелэлтийг авч хэлэлцэж, хангалтгүй дүн тавьжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол улс, Мьямарын холбооны бүгд найрамдах улсын хамтарсан мэдэгдэл хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн
урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг
ноён Тейн Сейн 2015 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад
төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн
Сейн нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар найрсаг, ойр дотно, нөхөрсөг уур амьсгалд
хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бүс нутаг, олон
улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал
солилцов.

Төрийн тэргүүн нар сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний
айлчлалууд нь хоёр орны ойр дотно хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач
холбогдолтой болсныг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд
Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн анхны түүхэн айлчлал нь хоёр орны болон
иргэд хоорондын нөхөрсөг харилцааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэхэд чухал
түлхэц болохыг онцлон тэмдэглэв.

Монголын тал Мьянмар Улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлийн үйл явц
тасралтгүй үргэлжилж, нийгэм, эдийн засгийн хөгжил, үндэсний эв нэгдэл,
ардчиллын үйл явцад бодит үр дүн гарч байгааг тэмдэглэв. Монгол Улсын
Ерөнхийлөгч хоёр орон ардчилал, нээлттэй нийгэм, хүний эрхийн үнэт
зүйлийн талаар нэгдмэл ойлголттой байдгийг тэмдэглэж, ардчилал, нийгэм,
эдийн засгийн шинэчлэлийн талаар гаргаж буй Мьянмар Улсын хүчин
чармайлтыг Монголын тал үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаагаа
илэрхийлэв.

Хоёр тал Монгол Улсын ардчилсан өөрчлөлт, зах зээлийн эдийн засгийн
шилжилтийн үеэр хуримтлуулсан туршлага, сургамжаас хуваалцах замаар
хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхээр тохиролцов.

Төрийн тэргүүн нар удахгүй болох бүх нийтийн сонгууль нь Мьянмарын
ардчилсан шилжилтийн хувьд түүхэн чухал үйл явдал болохыг тэмдэглэж,
ардчилсан сонгууль зохион байгуулах туршлага солилцох, сонгуульд Монгол
Улсаас ажиглагч илгээх талаар хоёр талын холбогдох байгууллагын
хооронд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

Хоёр улсын Ерөнхийлөгч олон улс, бүс нутгийн тавцанд, тэр дундаа НҮБ,
АРФ-ын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахын чухлыг нотлов. Монголын тал
Мьянмар Улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалсанд баяр хүргэж, АСЕАН-ы
яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх
зэрэг Монгол Улсын хүсэл эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж
байгааг илэрхийлэв.

Мьянмарын тал Монгол Улс АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг
2016 онд зохион байгуулах болсонд баяр хүргэж, АСЕМ-ын зохицуулагч орны
хувьд бэлтгэл ажлыг хангахад нягт хамтран ажиллахдаа бэлэн байгааг
илэрхийлэв. Мьянмарын тал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны
сонгууль болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний 2023-2024
оны сонгуульд нэр дэвшсэн Монгол Улсыг дэмжихэд бэлэн байгаагаа
илэрхийлэв.

Талууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, мэдээлэл, мэргэжилтэн
солилцох зэргээр бололцоотой бүхий л салбарт хоёр талын харилцааг
өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Хоёр тал худалдаа, уул
уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай
хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Хоёр тал Монгол, Мьянмар нь байгалийн арвин нөөц баялагтай орнууд
гэдгийг онцолж, уул уурхайн салбарт, тухайлбал, байгалийн баялгийг зүй
зохистой ашиглах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар туршлага
солилцох, геологийн хайгуулын чиглэлээр мэргэжилтэн солилцох, Олборлох
үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд хамтран ажиллах зэрэг
боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиролцов.

Монголын тал эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах,
холбогдох яамд хооронд харилцаа тогтоох, оюутан солилцох, монгол,
мьянмар хэл судлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх
сонирхолтой байгааг илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар иргэд хоорондын харилцаа, залуучуудын
солилцоогоор дамжуулан хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг
бэхжүүлэх талаар санал солилцов.

Төрийн тэргүүн нар 2016 онд Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд
Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох
гэж буйг тэмдэглэж, ойн хүрээнд соёлын арга хэмжээ харилцан зохион
байгуулахаар тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар дараах баримт бичигт гарын үсэг зурахад байлцав. Үүнд:

-Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн
газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын
Хэлэлцээр

-Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл
Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоорондын харилцан ойлголцлын
Санамж бичиг

-Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын
Холбооны Бүгд Найрамдах Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын
харилцан ойлголцлын Санамж бичиг

Categories
мэдээ улс-төр

МАН Эрүүгийн хуулийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Эрүүгийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэх шийдэлд хүрчээ.

Эрүүгийн хуулиар МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас тав хоногийн завсарлага авсан бөгөөд энэ долоо хоногт дуусах юм. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Энэ хуулийг хүлээж авах боломжгүй. Торгуулийн зохицуулалт нь, ойлгомжгүй. Дээр нь 40 гаруй заалтаар аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахаар байгаа. Нөгөөтэйгүүр, Сонгуулийн тухай хуультай холбогдуулан сонгуулийг санаатайгаар үймүүлэх гэсэн учир нь ойлгогдохгүй зүйл заалтууд орсон байгаа. Ийм учраас бүлгийн гишүүд төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Дэмжихгүй гэдэг албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлнэ” гэлээ.

Харин тус бүлэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Уг хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалинг тогтоохдоо хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж, ур чадвартай нь уялдуулах, цагаар ажилласан тохиолдолд хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлан тогтоох зохицуулалтыг өгсөн нь ач холбогдолтой гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуулийг сайн судлах ёстой гэлээ

Энэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд УИХ нухацтай хандах ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцлов.

УИХ-ын сонгууль болоход нэг жилийн хугацаа үлдсэн учраас 2012 онд амласан амлалтуудаас юу нь хэрэгжсэн, юу нь хэрэгжээгүй вэ гэдгээ нухацтай хэлэлцэх ёстой гэв. Тэр дундаа өнгөрсөн жил төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр тасарсан шалтгааныг судлахыг бас тодотголоо. Орлого төвлөрөхөд юу саад болов, хүнд хэцүү үед ямар компани татвараа төлсөн, ямар компани төлөөгүй вэ гэдгийг УИХ-ын төвшинд сайн ярихыг чухалчлав. Мөн банкны системийн хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 754 тэрбум төгрөгт хүрсэн нь 2013 оныхтой харьцуулахад 4-5 дахин өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, 2013 онд банкны хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 180 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бол 2014 онд 754 тэрбум төгрөгт хүрчээ.

Зээл цаг хугацаандаа төлөгдөхгүй нөлөөлсөн нэг гол хүчин зүйл нь хувийн хэвшлүүд банкнаас зээл авч, улсын ажлыг хийсэн. Харин төр цаг хугацаандаа багтаж хувийн хэвшлүүдээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгч чадаагүй нь эцсийн дүндээ банкны хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн байх талтай гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үзэж байна. Иймд энэ асуудлыг тал бүрээс нь нухацтай ярилцах ёстой гэв.

Мөн Эрүүгийн хуулийг нухацтай хэлэлцэх ёстой. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн төсөлд шинэ сайн заалтууд тусгасан ч зарим заалт учир дутагдалтай гэнэ. Тухайлбал, уг төсөлд улстөрчийн биед хүрвэл 5-12 хүртэл жилээр ял өгөхөөр заасан нь эрх мэдэл бүхий хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд газрыг үл маргах журмаар барьцаалагч авахаар болж байгаа нь буруу. Захиалгын хуулийн эсрэг бие даагч гишүүд хатуу тэмцэх болно гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан үсээ хусуулна

Монгол Улсын гавъяат жүжигчин, нийтийн дууны ханхүү гэгддэг С.Жавхлан
өнөөдөр хэвлэлийхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрх чөлөө, эв
нэгдэл, үндэсний аюулгүй байдалд халдсан хууль баталж буй төрийг
эсэргүүцэж ирэх сарын 1-нд Чингисийн талбай дээр 11-12 цагийн хооронд
үсээ хусч жагсаал хийхээр болсон”-оо дуулгав. С.Жавхлан хэлэхдээ “2012
онд Монгол Улсын эдийн засаг огцом өсөлттэй гарч дэлхийг гайхуулж байсан
бол гурван жилийн дараа буюу 2015 онд гүнзгий хямралд орлоо. Тиймээс
шудрага бус төрийг буулгая. Ард олон, залуучуудаа дэмждэггүй, тэдний
үзэл санааг сонсохгүй төр бидэнд хэрэггүй” гэсэн юм. Жагсаалд ард олон
өргөнөөр ирж санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг гавъяат жүжигчин
С.Жавхлан, гавъяат тамирчин Ц.Шаравжамц мөн “Хамаг Монгол” төслийн
зохицуулагч Б.Батбаяр нар уриалав.

Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: АНУ-д хийсэн айлчлал үр дүнтэй боллоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийсэн айлчлалаа дүгнэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгалаа. Та бүгд сонирхож байгаа байх, аяны богц ямар байв гэж. Аяны богцоо хоёр хувааж ярья гэж бодож байна.

JP Morgan компани манай Хөгжлийн банктай хамтраад 400 сая америк долларын дүрмийн сантай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцлоо. Хоёрдугаарт, Дэлхийн банкинд айлчилж, гүйцэтгэх захирал хатагтай Индраватитай уулзах үеэр манай төсвийн алдагдлыг нөхөхөд 100 сая долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасныг нотоллоо. Айлчлалын үр дүн мөнгөн дүнгээр шууд илэрхийлэгдэх боломж гарч байна.

Мөн Дэлхийн банкны групп байгууллагууд болох IPS, Mega байгууллагуудын удирдлагуудтай албан ёсны уулзалтууд хийлээ. Mega бол олон улс, дэлхий даяар хөрөнгө оруулалтын баталгаа гаргадаг сан. IPS бол хөрөнгө оруулалтын чиглэлийг хариуцан ажилладаг Дэлхийн банкны том байгууллага. Эдгээр чиглэлээр Монгол Улсад тав орчим төсөл дээр хамтарч ажиллаж, хөрөнгө оруулалтыг гаргая гэж тохирч чадсан. Эхний ээлжинд Ерөнхий сайдын хувьд би Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын Монголын төр эзэмших 51 хувь дээр Монголын Засгийн газрын өмнөөс Mega-г баталгаа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг нааштайгаар шийдлээ.

Мянганы сорилын сангийн удирдлагуудтай уулзсан. Монголын эрчим хүчний салбарт тодорхой нэг том төслийг тус сангийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлье гэдэг саналаа тодорхой хэмжээнд ярилцаж, үргэлжлүүлж ажиллахаар тохирлоо.

Миний айлчлалын бас нэг гол зорилго бол хөрөнгө оруулах сангууд, хөрөнгө оруулалтын байгууллагууд, компаниудтай хийх уулзалт байсан. Энэ хүрээнд АНУ-ын Худалдааны танхим томоохон арга хэмжээ зохион байгуулсан. 120 орчим компани ирэх болов уу гэсэн таамаг байсан ч 160 давсан төлөөлөл ирлээ гэж зохион байгуулагчид хэлж байсан. Америкийн хөрөнгө оруулагч, компаниуд, хөрөнгө оруулалтын сангуудад “Оюутолгойн гэрээ зурагдлаа. Үүний араас Монгол Улс удахгүй Тавантолгойн орд газрын асуудлуудыг шийднэ. Бид нар бизнест эргэн ирж байна. Тийм учраас Монгол Улс руу хөрөнгө оруулаарай” гэдэг асуудлыг байнга ярьж явсан.

Зөвхөн дэд бүтэц, уул уурхайн том төслүүдээс гадна жижиг дунд үйлдвэрийн түвшинд асуудал нааштайгаар хөдлөх бололцоо нөхцөлүүд харагдаж байна. Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр дээр хойд Каролино мужийн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани орж ирж ажиллахаар тохирч, ажлууд нь эхлэхээр боллоо. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсад компани байгуулж, элэгний С вирус, бусад халдварт өвчнүүдийн эсрэг эм бэлдмэлүүд бэлдье, Монгол Улстай хамтарч ажиллаад, эргэж АНУ болон бусад томоохон зах зээл рүү гаргая. Энэ процессыг Америкт бэлэн болчихсон компани Монголд эмээ нийлүүлэх биш Монголд энэ компанийн үйл ажиллагааг эрхлээд Америкийн том зах зээл рүү гарч, олон тэрбум долларыг олъё гэдэг ийм хүсэлтийг тавьж байна. Энэ бол бид нар зөвхөн уул уурхай хөөцөлдөх биш бусад салбарт боломжууд гарч ирж байна.

Мөн АНУ-ын OPIC гээд далайн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтыг дэмждэг корпораци, номхон далайн чиглэлээр байгуулагдаж байгаа худалдааны том хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх асуудлуудыг тавьж явлаа.

Нью-Йорк хотын Хөрөнгийн биржээр зочилж, Монголын Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад болон монгол компаниудыг Нью Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох энэ чиглэлээр хамтарч ажиллах саналуудаа солилцлоо.

Хөрөнгө оруулалт, бизнес, худалдааны чиглэлээр ажиллахаас гадна АНУ-ын төр захиргаа, улс төрийнхөнтэй уулзалтууд хийлээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй хийсэн уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг, дулаан уур амьсгалд болсон. Энэ үеэр АНУ-аас орох хөрөнгө оруулалт, компаниудаа дэмжиж ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилга гарган ажиллая гэдгээ хэлж байсан. Конгрессын гишүүн, Сенатын гишүүдтэй ч хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзалтуудыг хийсэн. Мөн АНУ-ын Худалдааны төлөөлөгч, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын байгууллагын удирдлагуудтай уулзаж, Монголд хийх хөрөнгө оруулалтын чиглэлээр хэлэлцэж явлаа.

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд руу хандах асуудал гурав дахь үндсэн багц асуудал байсан. Энэ хүрээнд Блүүмберг телевизийн төв байранд зочилж, арваад сурвалжлагчтай шууд ярилцлага хийж, Ройтерс агентлагт ярилцлага өглөө. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд “Нью Йорк Таймс” сонинг Монголд Монгол, Англи хэлээр гаргахаар тохирч чадсан нь энэ айлчлалын бас нэг сонин содон явдал байлаа гэж хэлэхийг хүсч байна.

АНУ-д хийсэн энэ айлчлал маань үр дүнтэй айлчлал боллоо гэж үзэж байна. Айлчлалын мөрөөр тодорхой хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудтай ажиллах асуудлуудад анхаарал, ач холбогдол өгч ажиллах юм бол эргээд эдийн засаг сэргэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, зөвхөн том төслүүд төдийгүй жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр ч гэсэн амжилттай ажиллах боломж байгаа нь харагдлаа.

Хөрөнгө оруулалтын хэмжээ нь таван триллион долларт хүрэх сангууд, компаниуд уулзалтуудад ирж байснаас харахад манай улсад хандах хандлага, сонирхол эргэж сэргэж байгаа эерэг уур амьсгал харагдаж байна” гэлээ.

НҮБ 1945 оны 6 сарын 26-ны өдөр Сан Франциско хотод анхны дүрмээ баталсны 70 жилийн ойн өдөр НҮБ-ын төв байранд ажиллалаа. Бан Ги Мүүн дарга Сан Франциско хот руу энэ ажиллагаанд явсан учраас түүний орлогчтой уулзаж, энэ намар болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлтэй танилцсан.

Хүний эрхийн комисст Монгол Улс анх удаа өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа. Энэ сонгууль намрын дээд ассамблэйн үеэр болно. Үүнтэй холбогдуулж Монгол Улс нэр дэвшсэнийг дэмжих чиглэлээр НҮБ болон Хүний эрхийн комиссын удирдлагуудтай уулзсан.

Айлчлалын үеэр Америк, Монгол гэсэн хоёр талын уулзалтуудаас гадна олон талын, НҮБ-ын ажлуудаа урагшлууллаа. Намрын дээд хэмжээний ассамблэйд оролцоход Монгол Улсын бэлтгэлийг хангах чиглэлд тодорхой ахиц гарсан гэж Ерөнхий сайд хэллээ.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд Мьянмарын ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.29/
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд
Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхав.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн уулзалтын
эхэнд, Би Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга
З.Энхболд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Их Хурлын
дарга З.Энхболд таныг олонд хүндлэгдсэн, хүчтэй улс төрч гэж би сонссон.
Намайг элэгсэг дотноор хүлээн авсан Монголчууд Та бүхэнд талархаж
байна. Дэлхийн түүхийн хуудаснаа Монголын эзэнт гүрэн хэмээн
тэмдэглэгдсэн гайхамшигтай түүхийг бүтээсэн танай улсад айлчлан ирж
байгаа нь зол завшаан юм. Монгол болон Мьянмар улсууд нь ижил төстэй
олон талуудтай бөгөөд Дипломат харилцааг 1956 онд тогтоосон эртний
хамтын ажиллагаатай улсууд билээ. Ирэх жил хоёр улсын хооронд Дипломат
харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох бөгөөд ойн хүрээнд олон арга
хэмжээг зохион байгуулна гэж итгэж байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр
улсын харилцаа хурдтай хөгжиж байгаа бөгөөд өндөр хэмжээний айлчлалуудын
давтамж нэмэгдэж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой
билээ. Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр орны
харилцааг хөгжүүлэхэд чухал уулзалтыг хийсэндээ баяртай байна. Хоёр орны
харилцааг зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар хязгаарлах бус,
Парламент болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал юм.
Өнгөрсөн жил Мьянмарын Парламентын дарга Тура Шве Манн Монгол Улсад
албан ёсны айлчлал хийх үеэрээ хоёр орны парламент хоорондын харилцааг
хөгжүүлэх чиглэлээр тантай уулзалт хийсэн нь үр өгөөжтэй байсан. Мөн
таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад айлчлан ирэхийг урьж
байна. Монгол Улсыг АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн
Дээд түвшний уулзалтад оролцох гэсэн танай улсын зорилтуудыг бид дэмжих
болно. Мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагаан дээр тулгуурлан цаашид
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль, НҮБ-ын Хүний
эрхийн зөвлөлийн сонгуулиудад Монгол Улсыг дэмжих болохоо илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Мьянмарын
Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, Мьянмарын
Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн
тэргүүтэй төлөөлөгчид та бүхнийг Монгол оронд тавтай морилохыг хүсье.
Энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж
буй анхны айлчлал бөгөөд ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат
харилцаа тогтоосны 60 жилийн ойн өмнө болж байгаагаараа онцлог юм.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд
Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Мьянмар Улсад, Мьянмарын Парламентын
дарга 2014 онд Монгол Улсад тус тус айлчилж байсан. Мьянмарын
Парламентын даргын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны харилцааг
идэвхжүүлэх, хууль тогтоох байгууллага хооронд харилцаа холбоо тогтоох,
хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Энэхүү завшааныг
ашиглан, Мьянмарын Парламентын дарга Тура Шве Манн-д халуун мэндчилгээ
уламжлая.

Монгол, Мьянмарын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Парламент
хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Мьянмарын
Парламенттай ойр дотно хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-д Монгол, Мьянмарын Парламентын
найрамдлын бүлэг байгуулагдсан тул Мьянмарын Парламентад ч мөн адил
Мьянмар, Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдана гэдэгт
итгэж байна гэв.

Мөн Мьянмар Улс улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өөрчлөлт,
шинэчлэлтүүдийг эхлүүлсэнд баяр хүргэе. Ардчилал, хууль дээдлэх ёсыг
бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, нийгмийн эвлэрэлд хүрэхэд чиглэсэн
Мьянмар Улсын хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжиж ажиллах болно.
Монгол Улс нийгмийн хувьд нээлттэй, улс төрийн тогтолцооны хувьд
ардчилсан сонгуулиар эмхлэн байгуулагддаг парламентын засаглалтай,
хувийн хэвшил зонхилсон чөлөөт зах зээлийн эдийн засагтай, хүний
хөгжлийг дээдэлдэг улс юм. Энэ онд Монгол Улсад анх удаа ардчилсан,
чөлөөт сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мьянмар Улсад
болох гэж буй ерөнхий сонгууль нь Мьянмарын ардчилсан шилжилтийн
түүхэн, чухал үйл явдал юм. Сонгуулийн хууль болон санал хураах, санал
тоолох системийн талаар туршлага солилцох зорилгоор Мьянмарын
Парламентын төлөөлөгчдийг хүлээн авах, ирэх сонгуульд ажиглагч илгээх
сонирхолтой байна. Мөн Монгол Улсын хувьд ардчилсан сонгууль явуулах
талаар багагүй туршлага бий. Бид оносон зүйл ч бий, алдсан сургамжууд ч
бий. Иймээс та бүхэн бидний алдаан дээр суралцаж, бидний туршлагаас
хуваалцах боломжтой. Бид туршлага хуваалцахдаа баяртай байх болно.
Түүнчлэн Мьянмар Улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалсанд баяр хүргэе.
АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад
оролцох Монгол Улсын зорилтуудыг хэрэгжүүлэхэд Мьянмар Улс цаашид ч
дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Эрхэмсэг ноён Тейн
Сейн таны Монгол Улсад хийж буй айлчлал нь Монгол, Мьянмарын найрсаг
харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй
байна. Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг мьянмарын ард түмэнд хөгжил
цэцэглэлийг ерөөе гэлээ.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн болон
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нар мөн нийгэм, эдийн
засгийн хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь олон талт хамтын
ажиллагааны талаар санал бодлоо солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар ганцаарчилсан уулзалт хийв

Чингисийн талбайд болсон албан ёсны угталтын дараа Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын
Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд
ганцаарчилсан уулзалт хийлээ.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 59
жилийн хугацаанд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас анх удаа
Төрийн тэргүүний түвшинд түүхэн айлчлал хийж буйг онцлон тэмдэглэв.

Энэхүү түүхэн айлчлал нь Монгол Улс, Мьянмарын найрсаг харилцааг
цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэд хоорондын харилцаа, хоёр орны
хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой
гэдгийг талууд тэмдэглэж байлаа.

Хоёр орны Төрийн тэргүүн нар уул уурхай, аялал жуулчлал, нийслэл
хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар энэ үеэр байр сууриа
илэрхийлэв.