Categories
мэдээ нийгэм

Чингэсийн талбайн нэгдсэн арга хэмжээ болж байна

Өнөөдөр Чингэсийн талбай дээр болж буй хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ рүү та хүүхдээ авч очихоор бол иргэдийн ихээр үйлчлүүлдэг томоохон талбайн ойролцоох төлбөртэй эдгээр зогсоолууд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

-Спортын төв ордны зогсоол

-Хангарьд ордоны зогсоол

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол

-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол

-Эрх чөлөөний талбай буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгийн газрын хойд зогсоол үнэгүй үйлчилж байгаа бөгөөд Чингэсийн талбайн хоёр талын зогсоол ажиллаж байгаа байна.

Мөн энэ үеэр Чингэсийн талбайд хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулах юм байна .

Categories
мэдээ спорт

“Эрхий мэргэн”, “Есүхэй мэргэн” хүүхдүүдийг шалгаруулна

surӨнөөдөр Монгол Улсын Хүндэт Мэргэн Даржаагийн Жамбын нэрэмжит хүүхдийн сур харвааны тэмцээн болно. 17 дахь жилдээ болох тус тэмцээнд оролцож цэц мэргэнээ сорьсон хүүхэд бүрд бэлэг гардуулах юм. Эрэгтэй, эмэгтэй тэргүүн байр, хамгийн хол харвасан хүүхдийг “Есүхэй мэргэн”, хамгийн мэргэн буюу хасаанд тавьсан ганц ширхэг сурыг оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдана. Анх 19 хүүхэд оролцож байсан энэ тэмцээн өнөөдөр улсын хэмжээний тэмцээн болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зуунмод сумын 35 эх Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаав

odonОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр Зуунмод сумын 35 эх Алдарт эхний нэг, хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан байна.

Алдарт эхчүүдээ хүндэтгэх үйл ажиллагаанд Зуунмод сумын Баруун Зуунмод багаас 7, Нацагдорж багаас 5, Зүүндэлгэр багаас 7, Баянхошуу багаас 2, Ланс багаас 8,Номт багаас 5 нийтдээ 35 эх оролцож, сумын Иргэдийн хурлын дарга Д.Бэрцэцэг, Засаг дарга Ж.Цэндсүрэн нарын баярын мэндчилгээ хүлээн авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор гурван эх, нэгдүгээр одон, 32 эх хоёрдугаар одон хүртсэн ба хамгийн залуу нь 29 настай Болдбаатарын Байдраг, хамгийн ахмад нь 54 настай Лувсанчүлтэмийн Цэрэнлхам байв.

Одон медалиар энгэрээ мялааж, үр хүүхдийнхээ талархалыг хүлээсэн хүндэт ээжүүдэд Монгол туургатан театрын уран бүтээлчид ая, дууны мэндчилгээ дэвшүүлжээ.

Эхийн одонгийн болзлыг бууруулсанаас хойш Зуунмод суманд 2010-5, 2011 онд 778, 2012 онд 34, 2013 онд 36, 2015 онд 35 эх алдарт хэмээн өргөмжлөгдсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяр – Хөлбөмбөгийн баяр

Монголын хөлбөмбөгийн холбоо өнөөдөр тохиож буй “Хүүхдийн баярын өдөр”-ийг “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэж байна.

Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэн хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрэх боломжтой.

“Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” 12.00 цагаас МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д эхлэх тул “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг, эхчүүд охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлэхийг урьж байна.

Хөлбөмбөгийн баярт оролцсон хүүхэд бүрт МХБХ-ноос гарын бэлэг гардуулах аж.

Categories
мэдээ спорт

“Asashoryu Cup-2015” анхдугаар тэмцээн амжилттай боллоо

“Asashoryu Cup-2015” өсвөр үеийн чөлөөт бөхийн олон улсын анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Сүлд” спорт хорооны дарга Д.Бумбаяр, Эрүүл, спортын яамны Биеийн тамир, бодлогын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Бахытжан, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ухаан нар үзэж сонирхлоо. Энэ өдөр олон хурц дайчин барилдаан болсноос хөвгүүдийн 54 кг-ын жинд Өвөрхангай аймгийн Н.Анхбаяр хүрэл медалийн төлөө барилдаанд Баянхонгор аймгийн бөх Д.Мөнхзоригтой барилдахдаа барилдааны сүүлчийн секундэд даацтай мэх хийж хожлыг авч охидын 49 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдаанд “Алдар” спорт хорооны бөх Б.Мөнхнар оноогоор хожигдож явсан ч сандарч тэвдсэнгүй, хугацаа дуусах мөчид мушгих мэхээр өрсөлдөгчөө цэвэр ялсан. Энэ тэмцээнд Налайх дүүрэг, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль”, “Арслан” клуб, БТСДуС-ийн өсвөрийн бөхчүүд бэлтгэл сайтай оролцож өндөр амжилт гарлаа.

Казахстан улсын өсвөрийн охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жумабаев Мурат тэмцээний тухай сэтгэгдлээ ярихдаа “Тэмцээн зохион байгуулалттай сайтай болж байна. Манай Ази тивд өсвөрийн үеийнхний олон улсын тэмцээн бараг байхгүй, тийм учраас энэ тэмцээн жил уламжлал болгон зохиогдоно гэдгийг сонсоод их баяртай байна. Энэ жилийн хувьд тивийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн дөхсөн учраас бид 8 бөхтэй ирсэн, ирэх жил бүх жинд хүүхдүүдээ авчирна” гэлээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Хөвгүүд

46 кг

1.Энхбаярын Бямбадорж /Баянхонгор аймаг/

2.Сүрэнгийн Ойдов /”Аварга” спортын дунд сургууль/

3.Бямбасүрэнгийн Ууганбаяр /Баянхонгор аймаг/

3.Сүхболдын Эрдэнэбаяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

54 кг

1.Мягмарсүрэнгийн Ананд /”Женко” клуб/

2.Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

3.Наранбаатарын Анхбаяр /Өвөрхангай аймаг/

3.Амаржаргалын Дэлгэрдалай/Баянхонгор аймаг/

63 кг

1.Төмөрхуягийн Тэргэл /БТСДуС/

2.Хүрэлбаатарын Шинэбилэг /Төв аймаг/

3.Батчулууны Баасанням /”Женко” клуб/

3.Баярсайханы Батзориг /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

76 кг

1.Ванг Киа Гианг /БНХАУ/

2.Баярсайханы Билгүүн /БТСДуС/

3.Чимидийн Алтангэрэл /Баянхонгор аймаг/

3.Энхтөрийн Хүслэн /Сэлэнгэ аймаг/

100 кг

1.Мөнхбатын Жамсрандорж /Төв аймаг/

2.Батжаргалын Лхагвадорж /Өвөрхангай аймаг/

3.Буянтогтохын Ганзолбоо /”Ганьт” клуб/

3.Элбэгийн Батсуурь /Баянгол дүүрэг, “Их шавь” дэвжээ, 73 дугаар сургууль/


Охид

38 кг

1.Бааваржангийн Бямбасүрэн /Налайх дүүрэг/

2.Түмэнбаярын Цээням /Баянхонгор аймаг/

3.Баттөмөрийн Орхон /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

3.Батсүхийн Оюунгэрэл /Ховд аймаг/

43 кг

1.Өлзийсайханы Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг/

2.Азиза Леспекова /Казахстан/

3.Байгалмаагийн Мөнхтуул /Чингэлтэй дүүрэг/

49 кг

1.Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо/

2.Нандинцэцэгийн Анударь /Чингэлтэй дүүрэг/

3.Балжиннямын Зулаа /Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс” клуб/

3.Сүхбатын Хонгорзул /Дархан-Уул аймаг, Хасу-Мегастарс” клуб/

56 кг

1.Гүндсамбуугийн Энхсувд /Налайх дүүрэг/

2.Батчулууны Содбилэг/Булган аймаг/

3.Алтангэрэлийн Мөнхнаран /Баянхонгор/

3.Екатерина Фирстова /Казахстан/

65 кг

1.Энх-Амарын Даваанасан /Чингэлтэй дүүрэг/

2.Ганбаатарын Пүрэвцэцэг /БТСДуС/

3.Энхсайханы Дэлгэрмаа /Өвөрхангай аймаг/

3.Төмөрбаатарын Оюунчимэг /”Ганьт” клуб/

Categories
гадаад мэдээ

Дэлхийн улсууд хүүхдийн баярыг хэзээ тэмдэглэдэг вэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий даяар 1950 оноос хойш тэмдэглэдэг болжээ. Гэвч улс орон бүрт хүүхдийн баярын өдөр харилцан адилгүй байдаг. Дэлхийн улс орнуудад хүүхдийн баярыг хэзээ тэмдэглэдэг вэ?

Аргентин – Наймдугаар сарын хоёр дахь ням гарагт

Австрали – Аравдугаар сарын сүүлчийн долоо хоног

Бразил – Аравдугаар сарын 12-нд

Болгар – Зургадугаар сарын 1-нд, хүүхдүүдэд бэлэг өгч, жолооч нар автомашины гэрлээ асаадаг.

Канад – Арваннэгдүгээр сарын 20-нд

БНХАУ – Зургадугаар сарын 1-нд

Куба – Долдугаар сарын гурав дахь ням гарагт

Чех – Зургадугаар сарын 1

Египет – Арван нэгдүгээр сарын 20

Унгар – Тавдугаар сарын сүүлчийн ням гараг

Хонконг – Дөрөвдүгээр сарын 4

Энэтхэг – Арван нэгдүгээр сарын 14

Япон – Тавдугаар сарын 5

Казахстан – Зургадугаар сарын 1

Умард Солонгос – Зургадугаар сарын 2

Өмнөд Солонгос – Тавдугаар сарын 5

Мексик – Дөрөвдүгээр сарын 30

Норвеги – Тавдугаар сарын 17

Польш – Зургадугаар сарын 1

ОХУ – Зургадугаар сарын 1

Испани – Тавдугаар сарын хоёр дахь ням гарагт

Швед – Аравдугаар сарын эхний даваа гарагт

Турк – Дөрөвдүгээр сарын 23

АНУ – Ээжүүд ба Аавуудын өдөр гэж тэмдэглэдэг.

Categories
мэдээ нийгэм

”My Little Pony” өдөрлөг болж байна

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах хүүхдийн баярын арга хэмжээ “Вива Сити” хороололд болж байна.

“My Little Pony” сэдэвтэйгээр зохион байгуулагдах энэ баярт Pony баатруудыг хамгийн сайн дуурайж хувцасласан хүүхдэд багачуудыг шагнаж урамшуулдаг аж.

Түүнчлэн “Вива Сити” хүүхдийн баярын арга хэмжээний үеэр хүүхэлдэйн баатруудын жагсаал, хөгжөөнт тэмцээн уралдаан, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний яармаг худалдаа, урлагийн тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган үргэлжилж байна

nairamdalОлон улсын хүүхдийн Найрамдал төвд “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган үргэлжилж байна. Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулж буй энэхүү чуулган нь Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ирээдүйн манлайлагч, улс эх орны хөдөлгөгч хүч болсон хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, манлайллыг дэмжих зорилготой юм.

Тус үндэсний чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 гаруй хүүхэд оролцож байна. Чуулганы төлөөлөгч хүүхдүүд “Хүүхдэд нээлттэй микрофон” хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэх юм байна.

Чуулганы үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, “Дэлхийн зөн монгол” Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчлөлт нэмэгдсээр байна

Нийслэлд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 9200 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 90 хувь нь есөн сараас доош насны хүүхэд байсан бол одоо 15-24 насны оюутан, сурагчид өвчилж эхэлсэн байна. Тиймээс зөвхөн бага насны хүүхэдтэй эцэг эхээс гадна оюутан, сурагчид ч улаанбурхан өвчний мэдээлэлтэй байж өөрийгөө сэргийлэх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна.

Түүнчлэн баяраар бага насны хүүхдээ нийтийг хамарсан арга хэмжээнд дагуулж явахгүй байхыг сэрэмжлүүллээ. Учир нь, улаанбурхан өвчний дархлаажуулалтын нэмэлт вакцин таригдаад удаагүй байгаа. Эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин тариулсан өдрөөс л дархлаа суудаг гэх ойлголттой байдаг. Тэгвэл хүүхэд вакцин хийснээс 30 хоногийн дараа бүрэн дархлаа суудаг бөгөөд энэ хугацаанд халдвар авах эрсдэлтэй байдаг гэнэ. Ингээд мэргэжлийн байгууллагынхны гаргасан улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэе.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хооллолтын зөвлөгөө:

  • Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох
  • Илчлэг, тэжээллэг хоол өгөх
  • Өдөрт 4-5 удаа заавал хооллох
  • Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хүнс,хоол түлхүү өгөх
  • А,Д,С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх
  • Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх
  • Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх
  • Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх

Ямар ч насны хүн улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

Үүнд:

  1. Амьтны гаралтай уургаар баялаг хүнс хэрэглэх. Үүнд: Малын мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хангалттай хэрэглэх
  2. Аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх. Олон төрлийн хүнсний ногоог хоолондоо хэрэглэхээс гадна жимсний цэвэр шүүсийг өдөрт доод тал нь 1 аягийг ууж хэвших.
  3. Хүнсний ногооноос хулуу, лууван, амтат төмс гэх мэт А аминдэмээр баялаг. улбар, улбар шар ногоонуудыг хэрэглэх ба эдгээрийг нухаш, зутан, шүүс байдлаар хэрэглэх хэрэгтэй. Мөн цэвэр жимс, ногоо С амин дэм болон антиоксидантаар баялаг байдаг.
  4. Цай, сүү, ундааг аль болох халуун бүлээн хэрэглэх. Илчлэг сайтай шөлтэй, халуун хоол идэж, аминдэмээр баялаг шингэн зүйлийг халуун бүлээнээр нь түлхүү уух. Тухайлбал буцалсан аарц, чацарганы шүүс, аньсны шүүс, үхрийн нүдний шүүс зэргийг халуунаар нь уух.
  5. Сармис, сонгино, цагаан гаань дархлааг сайжруулах үйлчилгээтэй тул хоолондоо тогтмол хэрэглэж хэвших. Зарим хүүхдэд үнэр амт нь таалагддаггүй учраас үл мэдэгдэх болтол нь жижиглэн хэрчиж, үрж хийх. Сармисыг угааж цэвэрлээд чанахгүйгээр шууд хэрэглэх нь илүү үр дүнтэй. 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийж хандлаад хоолойгоо ойр ойрхон зайлж болно. Мөн нимбэгний уусмал, царван, сод, давсны уусмал байж болно.
  6. Ус болон шингэнийг хангалттай хэрэглэх. Хүүхдийн биеийн жингийн ихэнх хувийг ус эзэлдэг. Хүүхдэд шингэн их дутагддаг ба бүрэн хэмжээгээр нөхөж чаддаггүй. Өдөр тутамдаа усыг хангалттай хэрэглэх нь биеийн ерөнхий үйл ажиллагааны үндэс болох ус чийгээр хангах нөхцөл болдог.
  7. Сайн унтаж амрах хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай юм байна.
Categories
мэдээ нийгэм

“Чингисийн талбай”-н ойролцоох төлбөртэй зогсоолууд өнөөдөр үнэгүй

Зургадугаар сарын нэгэнд буюу өнөөдөр “Чингисийн талбай”-д Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ болох тул ойролцоох замыг хаана. Тухайлбал, талбайн зүүн болон баруун талын замын хөдөлгөөнийг 11.00-14.00 цагийн хооронд хязгаарлах юм. Ингэснээр баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах аж.

Хүүхдийн баярын нэгдсэн хөөтлбөрийг үзэж сонирхохыг хүссэн иргэд “Чингисийн талбай”-н ойролцоох төлбөртэй зогсоолуудаар үнэгүй үйлчлүүлэх юм. Имйд иргэд Хангарьд ордны зогсоол, Спортын төв ордны зогсоолуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлж болох нь ээ.