Categories
мэдээ нийгэм

СӨХ-үүдийн зөрчлийг арилгахын тулд эрх зүйн орчныг сайжруулна

Иргэдийн зүгээс ШӨХТГ-т ирүүлдэг өргөдлийн 40 орчим хувь нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаарх гомдол санал байдаг юм байна. Энэ харилцааг зохицуулдаг эрх зүйн орчныг нь сайжруулахгүй л бол иргэдээс ирэх санал гомдол тасрахгүй гэж ШӨХТГ үзжээ.

Иргэдийн өргөдлийн мөрөөр ШӨХТГ СӨХ-үүдэд шалгалт хийж, тодорхой санал дүгнэлт боловсруулжээ. Зөвхөн санал дүгнэлтээр гарсан зөрчлийг арилгах нь учир дутагдалтай гэж үзсэн учраас нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сууц өмчлөгчдийн холбоог байгуулахдаа иргэдийн санал оролцоогүйгээр байгуулсан зөрчил цөөнгүй байна.Тэр дундаа шинээр ашиглалтанд орсон барилгын компаниуд энэ төрлийн зөрчлийг түлхүү гаргажээ .Түүнчлэн СӨХ-ийн удирдлагуудыг сонгохдоо иргэдийн саналыг авалгүйгээр томилох,гадна талбай тохижилтын ажлыг хийдэггүй, СӨХ-ийн хураамжыг хэрхэн тогтоодог яаж зарцуулдаг нь тодорхойгүй байдаг гэсэн гомдлыг иргэд түлхүү ирүүлж байгааг албаныхан хэлж байна.

Мөн СӨХ-ийн удирдлагууд иргэдийн хувийн мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр арилжааны хувийн компаниудад шилжүүлсэн гэх мэт олон зөрчлүүд илэрсэн. Энэ мэт зөрчил СӨХ-дэд хуримтлагджээ. Гарсан зөрчил дутагдлыг арилгах, хэтдээ эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо байгаа эрх зүйн орчныг өөрчлөх гарцыг ШӨХТГ сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангуудын үйл ажиллагааг түр хойшлуулахыг анхаарууллаа

Энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийслэл хот, 18 аймагт улаанбурхан өвчний 8247 сэжигтэй тохиолдол бүртгэгдэн цаашид нэмэгдэх хандлагатай байна. Нийт тохиолдлын 90 хувь нь 9 сараас доош насны хүүхдүүд байсан бол одоо 15-24 насны оюутан, сурагчид өвчилж байна. Тиймээс олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулахыг Эрүүл мэндийн яам, НЭМХ-ээс анхааруулж байна. Мөн эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөлөө.


Categories
мэдээ нийгэм

“Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулганыг зохион байгуулж байна

Хүүхдийн төлөө үндэсний газраас Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойн хүрээнд ирээдүйн манлайлагч, улс эх орны хөдөлгөгч хүч болсон хүүхдийн дуу хоолойг сонсч олон нийтэд хүргэх, манлайллыг дэмжих зорилгоор “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулган өнөөдөр эхэлж, ирэх зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд үргэлжилнэ.

Энэхүү үндэсний чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 хүүхэд оролцож буй юм. Чуулганы төлөөлөгч хүүхдүүд “Хүүхдэд нээлттэй микрофон” хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэх юм байна. Мөн чуулганы үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцох аж.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг, Египетэд 45 градус хүртэл халж байна

Энэтхэг улсад эдгээр өдрүүдэд цаг агаарын хэт халалт үргэлжилсээр байна. Ойрхи-Дорнод даяар мөн агаарын хэм нэмэгдэж, улмаар энэхүү бүс нутагт хэт халалт нэмэх 40-өөс 45 хэмийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Египетийн нийслэл Каир хотноо өдөртөө нэмэх 45 градуст хүртэл халж байна Цаг уурчдын мэдээлж буйгаар энэ жил олон улс оронд хэт халалт тохиох төлөвтэй байгаа аж. Ливи улсад ч агаарын хэм нилээд өндөр байгаа бөгөөд үүнээс үүдэн ард иргэд гэртээ агааржуулагч ажилуулж боломжтой бүх аргаар өрөө тасалгаагаа хөргөхийг оролдож байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын Бизнес Мэдээллийн сан шинэ оффисын нээлтээ хийлээ

Монголын Бизнес Мэдээллийн сан Галакси тауэрт саяханаас үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа “Эксекютив Экселленс Олон улсын бизнес төв”-д байнгын оффисоо нээлээ.

Монголын анхны B2B, B2C портал сайт болох “Монголын Бизнес мэдээллийн сан” төсөл Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Их Британийн Худалдаа Хөрөнгө оруулалтын газар, Монгол Британийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хойт Америк Монголын Бизнесийн Зөвлөл, Bloomberg TV Mongolia,
Forbes Mongolia, Mongolian Mining Journal, Мongolian Economy зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжиж байгаа билээ.

“Монголын Бизнес мэдээллийн сан” www.mongolianbusinessdatabase.com сайтад өнөөдрийн байдлаар Монголын болоод дэлхийн 70 гаруй улсаас Монголын зах зээлийг сонирхсон бизнес эрхлэгч /хөрөнгө оруулагчид зочилж мөн бүртгэлд хамрагдаж байгаа бөгөөд Google ийн “Mongolian Business” хайлтаар эхний 1-т эрэмблэгдэж байна.

Шинэ оффисын нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн УБ хотын Эдийн Засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн -“Богино хугацаанд ийм тодорхой амжилт гарган ажиллаж байгаад нь баяр хүргэе. Төр засгаас гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах чиглэлээр идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгаа энэ цаг үед гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг холбох энэхүү “гүүр” нь маш чухал ач холбогдолтой” гэж онцлон тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гарын үсэгтэй номын худалдаа үргэлжилж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Интер номын дэлгүүрээс зохион байгуулж буй Зохиолч, уншигчдын уулзалт, гарын үсэгтэй худалдаа үргэлжилж байна.

Өнөөдөр та хүндэлж явдаг, зохиол бүтээлийг нь шимтэн уншдаг зохиолчидтойгоо уулзаж ярилцахаас гадна дурсгалын зураг татуулж, хайртай дотны хүмүүс, бяцхан хүүхдүүддээ зохиолчийн гарын үсэг, сэтгэлийн үгтэй номыг бэлэглэх боломжтой юм.

Зохиолч уншигчдын уулзалт, гарын үсэгтэй худалдаа 17:00 цаг хүртэл Интер номын төв салбарт болно.

Categories
мэдээ нийгэм

Автомашины татвар хураалт маргааш дуусна

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураалт маргааш буюу энэ сарын 31-нд дуусна. Ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө амжиж татвараа төлөөгүй жолоочдыг торгож, хөдөлгөөнд оролцуулахгүй байх тул амжиж татвараа төлбөрөө төлөхийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Татвараа төлж амжаагүй байгаа жолоочдод мэдээлэл хүргэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Татвараа хэрхэн төлөх вэ?

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд зааснаар жолооч нь дээрх албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй юм. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг юм байна.

Мөн энэ жилээс эхлэн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн нэгдүгээр сард гарсан шийдвэрээр хуулийг хэрэгжүүлэх, иргэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор шинэ журам гаргажээ. Тодруулбал автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвараа төлөх шинэчилсэн журмыг баталсан юм. Үүнд, жолооч таны автомашины улсын дугаар

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл жолооч таны автомашины улсын дугаар 5,0 тоогоор төгссөн бол энэ сард автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлнө гэсэн үг юм. Энэ жилийн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 16 байршилд, амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Чингисийн талбайд автомашины татвар хурааж байна

Жолоочдод хурдан шуурхай үйлчлэх зорилгоор энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 30, 31-нд Чингисийн талбайд төвийн зургаан дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллаж байгаа гэнэ.

Мөн дүүргүүдийн татварын хэлтсүүд, нэг цэгийн үйлчилгээ өнөөдөр, маргааш 17.30 цаг хүртэл ажиллаж авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөрийг хурааж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх мягмар гарагт болно

Монгол Улсын Засгийн газрын XXXII ээлжит хуралдаан ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу 2015 оны зургаадугаар сарын 02-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн

1. Бразил Улстай визийн тухай ноот бичиг солилцох тухай Л.ПҮРЭВСҮРЭН

2. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Л.ПҮРЭВСҮРЭН

3. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн тухай* Л.ПҮРЭВСҮРЭН

4. “Монгол Улсад 2015-2016 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай Д.ДОРЛИГЖАВ

5. Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Д.ДОРЛИГЖАВ

6. Хууль сахиулахын их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай Д.ДОРЛИГЖАВ

7. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатын санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ

8. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Өршөөлийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ

9. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Д.ДОРЛИГЖАВ

10. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай* Ж.ЭРДЭНЭБАТ Л.ГАНТӨМӨР

11. Хуулийн төслийн үзэл баримтлалын тухай* Д.ЭРДЭНЭБАТ

12. Ой тэмдэглэх тухай Л.ГАНТӨМӨР

13. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай* Р.ЖИГЖИД

14. Уул уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл Р.ЖИГЖИД

15. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай Р.БУРМАА

16. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл Р.БУРМАА

17. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл Р.БУРМАА

18. Органик хүнсний тухай хуулийн төсөл Р.БУРМАА

19. Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Г.ШИЙЛЭГДАМБА

20. Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

21. Гадаад хэргийн сайд олон улсын хуралдаанд оролцох тухай* Л.ПҮРЭВСҮРЭН

22. Монгол, Оросын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурах тухай* Л.ПҮРЭВСҮРЭН

23. Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хийж байгаа хэлэлцээрийн тухай Р.ЖИГЖИД

24. Эрүүл мэндийн салбарын эмийн төсвийг нэмэгдүүлэх тухай Г.ШИЙЛЭГДАМБА

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүдэд анхааруулж байна

Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг иргэд Та бүхэнд анхааруулж байна. Үүнд :

-Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх
-Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх
-Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож, бамбаж үүссэн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал муудсан
-Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн, ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн
-Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал
-Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт, үнэртэй байх ёстойг анхаарах
-Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах
-Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторид аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэх
-Худалдаа, нийтийн хоолны газраас архи, согтууруулах ундаа худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэх, тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, архи, согтууруулах ундаа худалдан авч хэрэглэхгүй байх
-Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, дэлгүүр дэх хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх
-Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй худалдаа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
– Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, урагдаж, гэмтсэн бол худалдаж авахгүй байх

Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол, хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах чухал алхам юм.

Хан-Уул дүүрэг дэх Мэрэгжлийн хяналтын хэлтэс

Categories
гадаад мэдээ

Америкчууд тэжээвэр амьтаддаа 30,4 тэрбумыг заржээ

Америкчууд гэрийн тэжээвэр амьтдаа зузаан хэтэвчээрээ хайрлах болсон гэж The Wall Street Journal сонин бичиж байна. Америкчууд зөвхөн өнгөрсөн онд гэрийн тэжээвэр амьтдад $30,4 тэрбум доллар зарцуулсан байна. Тус сонинд тэмдэглэснээр Америкийн гэрийн аж ахуйн 56 хувьд нь тэжээвэр амьтад байдаг ажээ.

Өнгөрсөн онд нохойн хоолонд бүх зарлагын тал хувийг ($14,5 тэрбум) зарцуулсан байна. Эм тарианы зардал 2000 оныхоос 73 хувиар өсч 2,1 тэрбум доллар болов. Нохойны үзүүвч, шүдний оо зэргийн зардал нэлээд нэмэгджээ.

Гэрийн амьтдын тоглоом, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үнэ зэрэгт америкчууд 3,6 тэрбумыг зарцууллаа. Мал эмнэлгийн үйлчилгээ өнгөрсөн жилд тусгайлан гараагүй бөгөөд хамгийн сүүлчийн буюу 2011 оны үзүүлэлтээр 28 тэрбум доллар зарцуулсан байв.