БНХАУ-д энэ өдрүүдэд Майн баяр тохиож буйтай холбогдуулан манай хоёр улсын хилийн боомт гурван өдрийн турш амарна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 4.3-т заасны дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 3-ныг хүртэл хаагдах аж. Харин агаарын, төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах юм байна.
Month: May 2015
краины зүүн хязгаарт өнгөрсөн оны долоодугаар сард осолдсон Малайзын “МН17” онгоцны эрлийн ажлыг өнөөдрөөр дуусгавар болгожээ. Энэ тухай Голландын эрх баригчид мэдэгдсэн хэмээн “CNN” агентлаг уламжлав. Ослоор 280 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан бөгөөд шинжээчид өнөөдрийг хүртэл хоёр хүнийг цогцсыг олж чадаагүй байгаа юм. Голландын шинжээчид ослын газар өчигдрийг хүртэл ажиллаж, зорчигчдын эд хэрэглэл болон сураггүй байгаа зорчигчдыг хайсан билээ. Голландын аврах багийг ахалсан, ахлах мэргэжилтэн Пиетэр Яп Алберсберг “Өнөөг хүртэл олдоогүй цогцсыг мэргэжилтнүүд бага насны хүүхдүүд байгаа хэмээн таамаглаж байгаа. Аврагчид болон сайн дурынхан үүргээ сайн гүйцэтгэсэн. Эрлийн ажил зогссон ч хэрэгтэнг хайх ажиллагаа дуусаагүй” гэжээ. Өнгөрсөн сараас цогцсуудын ДНК-г таних лабораторийн шинжилгээ эхэлсэн юм. Онгоц дэлбэрсэн учир цогцсуудыг хэн болохыг тогтоох боломжгүй байгаа билээ.
онголын залуучуудын холбоо, Итгэлийн Алтантүлхүүр сан хамтран зүүн гурван аймагт гарсан гал түймрийн аюулд өртөөд буй залуу малчдад туслах зорилгоор зохион байгуулсан “Далайд дусал нэмэр” хандивын аян өндөрлөлөө.
Тус аян 4.23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрдөг газруудад зохион байгуулагдсан бөгөөд нийт 512 хүн аянд нэгдэж, 482.500 төгрөгийн бэлэн мөнгөний хандив болоод эд материалын хандив өгсөн байна. Мөн ТЭЦ-4 ДЦС-ын Залуучуудын холбоо тус аянд нэгдэж өөрсдийн цуглуулсан эд материалын хандивыг нэгтгэн зүүн гурван аймгийн залуу малчдад илгээхээр болжээ.
Монгол Улсын Засгийн газар, Канадын “Хан Ресурс” компани хоорондын маргаан даамжирсаар буй. “Хан Ресурс” компани Монгол Улсын Засгийн газраас 350 сая ам.доллар нэхэмжилж, арбитрийн шүүхэд өгсөн. Харин манай талаас нэхэмжлэлийг цуцлуулахаар хариу нэхэмжлэл гаргасан билээ.
Тэгвэл арбитрийн шүүх асуудлыг хянаж үзээд, “Хан Ресурс” компанийн 350 сая ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ шүүх хурал, өмгөөлөгч, үйл ажиллагааны зардлыг Монголын тал гаргах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү зардал нь 100 орчим сая ам.доллар болж байгаа юм. Монгол Улсын Хууль зүйн яамнаас “Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүхий л арга хэмжээг авч, давж заалдах болсон” тухайгаа саяхан мэдэгдээд байгаа. Гэвч арбитрийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжгүй гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл “Хан Ресурс” компаниас мөн ийм утга бүхий мэдэгдлийг гаргасан байна. Тодруулбал, тус компанийн Гүйцэтгэх захирал Грант Эди “Монголын тал арга ядсан, ойрыг харсан үйлдэл хийж байна. Арбитрийн шийдвэрийг ихэнх тохиолдолд дагадаг. Монгол Улсын Засгийн газар шүүхийн шийдвэрийг дагах уу, эсвэл олон улсын өмнө хүлээсэн үүргээ умартах уу тэдний шийдэх асуудал” хэмээн мэдэгдсэн байна.
Анх 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласнаас хойш эл өдрийг олон оронд тэмдэглэж ирсэн билээ.
Ажилчдын баяр буюу монголчуудын нэрлэж заншсанаар “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болсон юм. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарласан билээ. Ийнхvv “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байв. 1990 оны тавдугаар сарын 1 -нд Зөвлөлт холбоот улсын удирдагчид, Коммунист намын дарга нар сvvлийн удаа “Майн баяр”-ын арга хэмжээнд оролцож, vvнээс хойш 1992 онд уг баярыг хаврын, бас хөдөлмөрийн баяр болгон өөрчилсөн түүхтэй.
Германд жил бvрийн тавдугаар сарын 1-нд хэт зvvний vзэлтнvvд, нацистуудын хооронд ширvvн мөргөлдөөн болдог. Өнөөдрийн байдлаар БНХАУ, Куба, Венесуэл, Хойд Солонгос гэх мэт социалист, коммунист орон энэ баярыг тэмдэглэж байна.
Харин манай улс Орос улсын жишгээр 1922 оноос анх энэхүү баярыг тэмдэглэж байсан ч сүүлийн жилүүдэд тэмдэглэхээ больсон юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. Эхний нэг, хоёрдугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийслэлийн 24766 иргэн газар өмчилж авсан байна.
Тэгвэл газар өмчлөлийн цахим системийн гуравдугаар ээлж өнөөдөр 12.20 цагаас эхэллээ. Энэ удаад дараахь 11 байршилд иргэдийг бүртгэнэ.
1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий
2. Сонгинохайрхан, Шижир уул
3. Баянзүрх, Улиастайн бага ам
4. Баянзүрх, Богдын давааны ам
5. Хан-Уул, Улаан овоот
6. Хан-Уул, Улаан овоот
7. Налайх, Нисэх хотхон
8. Багануур, Булагтай
9. Багахангай, Хангайн хөндийн хоёрдугаар хэсэг
10. Багануур, Тариан булаг хоёрдугаар хэсэг
11. Багахангай, Хангайн хөндийн нэгдүгээр хэсэг
Гуравдугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй.
Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой юм байна.
Эрдэнэс Таван толгой”-н захирлаар саяхан томилогдоод байсан Ч.Сайнбилэг өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн сурагтай. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өчигдөр хүсэлтээ гаргаж, Засгийн газарт өгсөн тухай яригдаж байгаа аж. “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулж, хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн тул компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй найдвартай үйл ажиллагаагаар хангахын тулд Ч.Сайнбилэгийг томилж байсан юм. Гэвч Тавантолгойн гэрээний төсөлтэй холбогдов уу, эсвэл экс дарга Я.Батсуурь нь батлан даалтад гарсан зэрэг нь нөлөөлөв үү, томилогдоод удаагүй байсан Ч.Сайнбилэг дарга чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь олны анхаарлыг татаад байна.
“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун анхны бие даасан цомог болох “One moment” цомгоо “Чингис” зочид буудалд болсон хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Энд “Киви” хамтлагийн продюссер Б.Ангирмаа, Ц.Намууны өвөө УГЗ Д.Ухнаа гуай мөн цомгийг бүтээсэн “Осеан Грей” продакшны залуус хүрэлцэн ирсэн байлаа. Цомгийн дууны үгийг “Осеан Грей”-гийн санал болгосон “Опозит” хамтлагийн Г.Энэрэл бичжээ. Таван дууны үг бичихийн тулд тэрбээр 20 шахам дууны үг зохиож, Б.Ангирмаагийн шүүлтүүрээр орсон байна. Гэхдээ л Б.Ангирмаа дууны үгэнд сэтгэл хангалуун үлджээ. “Осеан Грей”-гийн залуус тэс өөр мэдрэмжтэй гэх зарим дууны үгийг онцолсон. “Ирээдүй рүү” гэх дуунд хайр сэтгэлийг өөр өнцгөөс мэдэрч, “Сэтгэлээ сейфлэж орхиё” гэх мэт өвөрмөц үг, утга санаа орсон хэмээсэн. Юутай ч цомгийнхоо нэрээр сонгож авсан “Ганц хором” дуу нь “Ганцхан хором ч чамгүйгээр тэсэхгүй нь, бүх л амьдрал ганц хором шиг” гэсэн дахилттай юм билээ. Цомгийн нээлтэд зориулсан мини тоглолтыг “Чингис” зочид буудалд хийнэ гэж продюссер нь мэдэгдлээ. УГЗ Д.Ухнаа гуай “27 жилийн өмнө Москвагаас эмээ нь ийм жаахан юм авчирч байсан” хэмээн гараараа халуун савны дайтай дүрслэн үзүүлж, зээ охиноо өхөөрдлөө. “Би Монголын бүх урлагийн салбарт оролцож, хашгирч гуугалдаг ч эдний ажилд хошуу дүрж байгаагүй. Охин таван настайдаа миний зохион байгуулсан “Бяцхан эстрадын дуучин” уралдаанд морины тухай дуугаар оролцож байлаа. Би урлагт 50 жил болоход нэг цомог, ном байхгүй. Охин маань CD гаргачихаар боллоо” хэмээн өвөө нь хуучилсан юм. Хэвлэлийн хурлын дараа Ц.Намуунтай хэдхэн хором хөөрөлдлөө.
-Анхны бие даасан цомгоо хүлээж авахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-“Киви” хамтлаг өмнө нь долоон CD гаргасан байна лээ. Сүүлийн 11 жил тэр болгонд догдолсон. Гэхдээ ганцаараа хийсэн цомгийг хүлээж авахад өөр мэдрэмж төрдөг юм байна. CD-гээ авчихаад эхний өдөр нь сонсоогүй. Хоёр дахь өдөр нь гаргаж ирээд машиндаа сонсоод явсан. Тэгсэн чинь сэтгэл хөдлөөд огшдог юм билээ. Маш гоё санагдаж байсан. Нулимс гарах ч шиг өөрийгөө харах ч шиг сэтгэгдэл төрдөг юм билээ.
-Төгөлдөр хуурчийн хувьд цомогтой болгох нь эмээгийн тань хүсэл гэж Б.Ангирмаа түрүүн хэлэх шиг болсон?
-Ер нь би таван настайгаасаа урлагийн хүн болсон. Төгөлдөр хуурч хүний гол зорилго, мөрөөдөл тоглолт хийх байдаг. Эмээ маань миний тоглолтыг үзэхийг маш их хүсдэг. Төгөлдөр хуураараа олон улсын хүүхдийн тэмцээн наадамд орж, хоёрдугаар байраас авахуулаад Гран при аваад, Монгол Улсын 2001 оны шилдэг хүүхэд болж тодорхой хэмжээгээр эмээ, өвөөгөө баярлуулсан. Тоглолт хийвэл бүр их баярлах байх гэж боддог. Хэзээ нэгэн цагт тоглолт хийнэ.
-Өөрийн чинь мэргэжлийг сонгох гэж гэр бүлийн хэлэлцүүлэг өрнөсөн гэсэн. Багадаа тийм хүн болох юмсан гэсэн мөрөөдөл байсан уу?
-Би багадаа дөрвөн мэргэжилтэй болно гэж ярьдаг байсан. Дуучин хөгжимчин, бүжигчин, загвар өмсөгч. Эргээд харахад мэргэжлийн төгөлдөр хуурч болчихсон. Арван нэгэн жил дуулж, бүжиглэчихсэн. Бас “Монгол модель”-ийн модель. Таван настай хүүхдийн яриа бүгд биелэгдсэн байдаг. Хүсч санаж бодож явбал мөрөөдөл биелдэг гэдгийг мэдэрсэн. Урлагийн хүн болох тухайд өвөө маань урлагийн хүн болохоор намайг олж харсан шиг байгаа юм. Өвөө маань ээж, эгч хоёрыг төгөлдөр хуурч болгох гээд чадаагүй юм билээ. Намайг төрөхөд л гэрт нэг төгөлдөр хуур байсан. Түүнийхээ ид шидийг надаар гаргуулсан юм, ер нь бол. Энэ мэргэжлээрээ бахархдаг. Сонгодог урлаг гэдэг хүн болгоны чаддаг юм биш. Сонгодог урлаг хүнийг хүмүүжүүлж, зөв хүн болгодог гэж боддог.
-Дөрвөн чиглэлээр нэг эмэгтэй ажиллахад хэцүү л дээ. Ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ?
-Оюутан байхад хамтлагт дуулна гэдэг хэцүү байлаа. Хичээлээ хийнэ, төгөлдөр хуураа давтана. Шалгалтаа өгнө. Дээрээс нь Киви “Хот лайн”,” Араас чинь тэврэлгүй явууллаа” гээд ид хитүүдээр бөмбөгдөж байсан. Хослуулахад хэцүү. Гэхдээ би өөдрөг үзэлтэн, шантардаггүй, бүгдийг зохицуулаад явдаг л даа.
-Киви хамтлагийн дуунуудаас болоод Намуунааг халуухан бүсгүй гэж хүмүүс төсөөлдөг. Гэхдээ хувь хүнийхээ хувьд ямар эмэгтэй бол?
-Би халуухан гэлтэй нь биш. (инээв) Ямар ч байсан бидний бүрдүүлдэг имиж бол эмэгтэй хүний гоо сайхныг харуулахыг хичээдэг.
-Шинэ цомогтоо Намуунаа өөрийнхөөрөө байж чадсан уу?
-Намуунаа гэж хэн бэ гэдэг дүр төрхийг шинэ цомогтоо харуулсан. Зохихгүй стилийг өөртөө наагаагүй. Яг өөрийнхөөрөө байсан. Хүмүүст өөрийгөө танилцуулж уран бүтээлээ хүргэх маягаар цомгоо цөөхөн хувь хэвлэсэн. Дизайны хувьд ч цүнхэндээ авч явахад амархан шийдэлтэй. Таван дуутай цомхон CD учраас.
-Намуунаагийн хувийн амьдралд ямар нэг өөрчлөлт гарсан уу. Гэр бүлийн амьдрал зохиох нь уу. Ээж болох нь уу гэж фэнүүд чинь сонирхох байх?
-Ука маань ээж болчихлоо. Ука маань надаас эгч шүү дээ. Одоо л амьдрал зохиож байна. Тэгэхээр надад хугацаа байна гэсэн үг.
-Кивигийн бусад гишүүд шинэ цомог гаргахад чинь хэр эрч хүч хайрласан бэ?
-Ука маань цомог гаргасан туршлагатай учраас маш сайн ойлгож байгаа. CD-ныхээ бүх нүүр будалтыг өөрөө хийсэн. Манай хоёр сонсоогүй байж байгаад одоо л сонсч байгаа. Тэр хоёрт маань таалагдсан. Найзууд маань ч “Чи ийм хоолойтой байсан юм уу” гэсэн. Гурвуулаа хоршиж дуулахаар анзаарагдахгүй. Арван жилийн хугацаанд дуулалт сайжирсан.
-Дуучин Намуунаа кинонд тоглосон байна лээ. Гол дүрд тоглох хүсэл бий юу?
-Тэгсэн ш дээ. Хүрлээ ахын кинон дээр хоёрхон хэсэгт гарсан. Кинонд тоглоно гэдэг хэцүү юм билээ. Гол дүрийн санал ирвэл бодож үзнэ. Зохиолоосоо шалтгаална. Үнэхээр авьяас байдаг бол яагаад болохгүй гэж.
-Таны удам сударт нэртэй төртэй Монголын түүхэнд үлдсэн хүмүүс бий. Удам судрынхаа үүх түүхийг сонирхож судалж байв уу?
-Манай өвөөгийн аав Монгол Улсын баатар Данзанваанчиг гэж хүн байсан. Би өвөөгийнхөө ааваар маш их бахархдаг. Бас ийм гэр бүлд төрсөндөө баяртай байдаг. Сайншанд руу очоод ирэх замд өвөөгийн маш том хөшөө байдаг. Тэнд очиж өвөөгийнхөө хөшөөнд мөргөчихөөд ирсэн. Монгол Улсынхаа төлөө тулалдаж, тав шархадсан баатар мундаг хүн байж. Өвөөгөөрөө би бахархдаг. Өвөөгийн амин охин. Эмээ маань эдийн засагч хүн. Тэтгэвэртээ гарсан ч Монголын ахмадын холбоонд үргэлжлүүлж ажиллаад хэзээ ч зүгээр суудаггүй хүн. Би өвөө эмээ дээрээ хүмүүжсэндээ баяртай байдаг. Гол нөлөө үзүүлсэн хүн эмээ маань. Бас их дуу цөөтэй, мэдлэгтэй, даруухан, урлагт их хайртай хүн. Сонгодог хөгжим байнга сонсдог. Дуурийн театрын алтан медальтай үзэгч хүртэл болж байсан. Ээж маань хэлний хүн байдаг. Москвад дунд сургууль, их сургууль магистраа төгсөөд, Парисийн Сорбоны их сургууль төгссөн боловсролтой эмэгтэй.
-Таныг маш их авьяастай гялалзсан эмэгтэй болоход мэдээж эцэг эхийн нөлөө бий. Аавынхаа тухай яриач?
-Аавтайгаа холбоотой байдаг. Манай аав Кабо Верде улсын парламентад ажилладаг. Өндөр боловсролтой, олон хэлтэй хүн байдаг. Маш их бахархдаг. Миний бүх CD, DVD байдаг. Манай аав бүгдийг цуглуулсан байдаг гэв. “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа “Үнэхээр чанартай сайн цомог болсон. Дууны үг надад их таалагдсан. Ганцаараа дуулж байгаа болохоор хоолойн цар хүрээ их өөрчлөгдсөн. Дуугаралтын хувьд онцгой содон. Наяад он үнэртээд байх шиг орчин цаг ч ханхлах шиг. Таван дуугаа клипжүүлэх бодолтой байна. “Арвайн үндэс” биднийг дэмжиж ажилладаг. Цомогтоо зориулж мини тоглолт хийнэ. Удахгүй Ука минь ирнэ” хэмээн ярилаа. Цомоггүй үлдсэн “Киви”-гийн ганц гишүүн Аги харин бие даасан цомог гаргах бодолгүй яваа гэнэ. “Чиний цомог хэзээ гарах юм бэ гэсэн чинь манай Агий “Багш аа би цомог хийхгүй” гэж хэлсэн, амар хүн шүү гэж Б.Ангирмаа инээж байлаа.
Б.ЯНЖМАА
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
ШӨХТГ-аас зохион байгуулах “Хэрэглэгч тантай хамт” өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болно. Энэ өдөрлөгт үүрэн холбооны оператор компаниуд, кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгчид, ОСНАУГ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон хүнсний томоохон үйлдвэрлэгчид оролцох аж. Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгч, санал гомдол хүлээн авч, шийдвэрлэх юм байна.
Өнөөдрийн чуулганаар Худалдааны тухай хууль болон Засгийн газрын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Худалдааны хуулийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Сүүлийн таван жил экспорт 75 хувь, импорт 25 хувь өссөн байна. Үндэсний эдийн засагт аюулгүй байдлыг бий болгох зорилгоор, мөн гадаад худалдааны таатай орчинг бий болгох үүднээс, гадаад орнуудтай харилцан ашигтай ажиллахад төрийн бодлого, зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байна хэмээж байв.