Categories
мэдээ нийгэм

Дүүрэг, өрхийн эмнэлэг бэлэн байдалд ажиллана

Маргааш дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн эмнэлгүүд болон Шүд Эрүү нүүрний эмгэг судлалын төв 10-16 цагийн хооронд ажиллахаар болсон байна. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зургадугаар сарын 1-ний өдрийн өглөөний 09.00 цагаас 2-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр гарган ажиллуулж эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлэл хүлээн авахаар болжээ. Тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авч, ажилчдын сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах, Түргэн тусламжийн төв, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн яаралтай тусламжинд гарч ажиллах эмч, автомашины бэлэн байдлыг хангаж, шаардлага гарсан үед нөөцтэй байх, эмнэлгийн тусламж хүссэн иргэдэд ёс зүй, харьцаа хандлагын доголдолгүй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэхийг Эрүүл мэндийн газрын дарга үүрэгджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Онц сурлагатнууд орохыг хориглоно” мюзиклийг тоглоно

Улсын драмын эрдмийн театрын хамт олон эх үрсийн баярт зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” мюзикл жүжгийг тоглох гэж байна. Мөн “Бүүвэй” уянгын драмын жүжгийг ганцхан удаа тоглох ажээ. Энэхүү бүтээл нь Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоол дагуу БСШУЯ-наас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм. Жүжгийн орчуулгыг Ц.Нямсүрэн хийж, Ерөнхий найруулагчаар Б.Хишигзаяа, Хөгжмийн зохиолчоор С.Алтан-Уяа, Ерөнхий зураачаар С.Энхсайхан нар ажиллажээ. “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн гол дүр буюу эмээгийн дүрд СТА жүжигчин Б.Нармандах, Ану охинд СТА жүжигчин М.Тогтохжаргал нар тоглох юм байна.

Уран бүтээлчид хүүхдийн хүмүүжлийн асуудал чухлаар тавигдаж буй энэ үед энэхүү уран бүтээлээр дамжуулан ахмад настнаа хайрлан хүндлэх, байгаль эх, хүн хоорондын уялдаа холбоо шүтэлцээг ойлгох, хайрлан хамгаалах, тэд бидний нэгэн адил амьд гэдгийг ухааруулахыг зорьжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш авто машины зогсоолууд үнэ төлбөргүй байна

Маргааш Эх, үрсийн баярын өдөр. Энэ өдөр бяцхан хүүхдүүдээ, ээжийгээ баярлуулах гэж нийслэлийнхэн маань хөл ихтэй байх нь. Баярын энэ өдрөөр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, авто машины зогсоолын асуудал хөндөгдөх нь дамжиггүй. Тиймээс нийслэлээс иргэд төвлөрөн үйлчлүүлдэг томоохон талбайн ойролцоох төлбөртэй зогсоолуудыг үнэгүй байлгахаар болсон байна. Тухайлбал, Спортын төв ордны гадаах зогсоол, “Хангарьд” ордны авто зогсоол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол, “Дүнжингарав” төвийн зогсоол, Эрх чөлөөний талбайн ойролцоох ЧДЗДТГ-ын хойд зогсоолууд үнэ төлбөргүй байх нь.

Categories
мэдээ улс-төр

Шинэ долоо хоногт УИХ-аар арав гаруй хуулийн төсөл хэлэлцэнэ

-2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-ООС 05-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ-

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
06 дугаар сарын 02-ны мягмар гаригт:
• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
• Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
• Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
06 дугаар сарын 02-ны мягмар гаригт:
• Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 08.30 цагаас 334 тоот өрөөнд;
• Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас “Г” танхимд;
• Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 419 тоот өрөөнд;
• Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 354 тоот өрөөнд;
• “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;
• “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
• “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
• Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд;
• “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.30 цагаас “Г” танхимд.
06 дугаар сарын 03-ны лхагва гаригт:
• Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
• Сэлэнгэ аймагт зохион байгуулсан Тариаланчдын зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн талаар Дархан-Уул, Булган, Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудтай хийх уулзалт 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
• Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд /Татварын ерөнхий хуулиар/.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
06 дугаар сарын 02-ны мягмар гаригт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ний өдөр өргөн мэдүүлсэн, Нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
• Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлт;
• Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Бусад.
4.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.
06 дугаар сарын 03-ны лхагва гаригт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
• Бусад.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
• “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
• Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
• Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
• Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
• Газрын тосны асуудлаар Уул уурхайн яамны мэдээлэл сонсох;
• Бусад.
4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
• Бусад.
5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай;
• Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
• Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
• “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
• Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлт;
• Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
• Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.28-ний өдөр өргөн мэдүүлсэн, Нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/;
• Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлсэн эсэхийг шалгажээ

Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийн дагуу Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газар тодорхой арга хэмжээ зохион байгуулжээ.

Тус газраас томилогдсон ажлын хэсэг 2014 онд Ховд аймгийн сумдад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан бөгөөд энэ жил тус аймгийн Дарви, Зэрэг, Манхан суманд дахин ажиллаж, өнгөрсөн жил гарсан алдаа дутагдал, зөрчлийг арилгах чиглэлээр авсан арга хэмжээтэй танилцав.

Дарви сумын Засаг даргын захирамжаар 5 хүнийг нийтийн албанд томилохдоо урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байсан зөрчлийг арилгасан байна. Түүнчлэн 2013 онд Засаг даргын захирамжаар байгуулсан 1, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулсан 2 үнэлгээний хорооны нийт 13 гишүүний 9 нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргаагүй зөрчил илэрч байсан бол 2014 оны сүүлийн хагас жилээс үнэлгээний хорооны бүх гишүүд уг мэдэгдлийг гаргах болжээ. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2013 онд хог цэвэрлэгээний техник худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байх бөгөөд “Гүнцэнгэг” ХХК шалгарч, нийт 44 сая төгрөгийн өртөгтэй өөрөө буулгагч автомашин, авто ачигч нийлүүлэхээр гэрээ хийж, дээрх техникийг нийлүүлсэн байх ба эдгээр техник хэрэгслийн өмчлөгч нь иргэний нэр дээр байсныг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд бүртгэж авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сард цахилгааны тоноглолд засвар хийх хуваарь

Дулааны улиралд хийгддэг урсгал засварын ажил эхлээд байгаа билээ. УБЦТС ХК-иас зургаадугаар сард цахилгаан шугам сүлжээнд хийх засварын товыг гаргажээ. Уг засварын ажилтай холбоотойгоор цахилгаан түр хязгаарлагддаг учир иргэддээ анхааруулах үүднээс цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
Сар, өдөр Дүүрэг Засвар хийх цаг Засварт хамрагдах объектуудын байршлын тойм 2/YI Баянзүрх 10.00-17.00 20-р хороо Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэрүүд, иргэн Баянмөнх, Рендер, Улаанбаатар буян, Гачууртын төв, Хуандай, Шар хоолойн ам 11.00-17.30 28-р хороо Хужирбулангийн 5-6, 36, 38, 40-46, 11-83-р гудамж, эцэс орчимд 12.00-16.30 3-р хороо 12-р хороолол 47, 58-р байр, СЭЗДС, СЭЗДС-ийн орон сууцны барилга, ХХААЯ, УСУГ, Шашны сургалтын төв болон ойр орчимд

Сүхбаатар 10.00-17.00 15-17, 19-р хороо Дамбадаржаа, Ар хустайн чиглэлд 10.30-17.00 19-р хороо Гүнт, Гоодой, Жигжид зуслангийн чиглэлд

Чингэлтэй 10.00-17.00 19-р хороо Салхитын зуслан чиглэлд

Баянгол 11.00-15.00 6-р хороо Улсын 3-р төв эмнэлгийн зарим хэсэгт

Хан-Уул 10.30-18.00 11-р хороо Зайсан цогцолбор, 35-р цэцэрлэг, 32-р сургууль, МУ-ын Үндсэн хуулийн цэц, МААЭШХ орон сууц, ХАА-н техникийн корпораци, Бөхбат, Цас констракшн, Модун ХХК-ууд, 11-р хорооны цагдаагийн хэсэг, Эмнэлэг, ХААИС-ийн оюутны 3, 4-р байр, Бошингийн ам болон ойр орчимд

Сонгино хайрхан 10.30-11.00 7-р хороо 11-18-р гудамж болон ойр орчимд 10.30-18.00 32, 22, 29, 7-р хороо Баруун турууны 2, 4, 5, 6, 8, 12, 13-р гудамж, Мандалын 4, Баянхошууны 9, 10-р гудамж, ЭХТТБУТ-ын аж ахуй болон ойр орчимд

Налайх 10.00-18.00 2-р хороо Шинэ үе цэцэрлэг, 10-15-р байр, Шижир зул дэлгүүр, Хаан банк, Прокурор, Цогтүвшин дэлгүүр, Худалдан авах үйл ажиллагааны газар, Хангамж үйлчилгээний хэлтэс болон ойр орчимд

3/YI Баянзүрх 11.00-17.30 7-р хороо 15-р хороолол 1, 2, 58-р байр, Баянцээл, Баясах трейд, Дорнын өргөө болон ойр орчимд

Сүхбаатар 11.00-17.00 15-17, 19-р хороо Дамбадаржаа, Ар хустай чиглэлд 11.00-17.30 11, 13-р хороо Хангайн 2-40, Рашааны 2-24, Зүүн Сэлбийн 1-10-р гудамж, Алтжин ШТС, Говь түшээ ХХК, Номин супермаркет, Сансар худалдааны төв, Царам трейд ХХК, Сод монгол ШТС, Ус өргөх насос болон ойр орчимд

Чингэлтэй 11.00-17.00 19-р хороо Салхитын чиглэлд

Баянгол 10.30-11.30 20-р хороо Барс-2 худалдааны төв болон ойр орчимд 10.30-18.00 4, 1-р хороо 2-р хороолол 6а, 7а, 7, 9-16, 15а, 16а, 20а, 22а, 013-016-р байр, 164-р цэцэрлэг, 20-р сургууль болон ойр орчимд

Хан-Уул 12.00-15.00 10-р хороо Жаргалан эко хотхон, Зуурмагийн үйлдвэр болон ойр орчимд

Сонгино хайрхан 10.00-17.00 29, 18-р хороо Монгео, 22а, б , 23а, б, 27, 131-ийн 1-6, 14а, б, 143-р байр, Драгон төв, Газрын тосны газар, Сүлжмэлийн үйлдвэр болон ойр орчимд 10.30-18.00 32, 22, 29, 10-р хороо 384-ийн гарам, БТУ-2, 4, 5, 12, Хөтөлийн 1-4-р гудамж 11.00-12.00 22, 32-р хороо Тахилтын зарим хэсэг, Эмээлт шандын 7-13-р гудамж болон ойр орчимд

Налайх 10.00-18.00 2-р хороо Эрдмийн оргил сургууль, Дотуур байр, МСҮТ, Содон төв орон сууц болон ойр орчимд

Төв аймаг 10.00-18.00 Баянцагаан сумын ЗДТГ, Банк, Сургууль, гэр хороолол

4/YI Баянзүрх 11.00-17.30 16, 23, 28-р хороо 9-19, 27 Б, 45, 74, 100-104-р байр, Альфа моторс, Саруул тэнгэр хотхон, Баатархайрханы гудамж, Хужирбулангийн 1-р хэсэг, 2а, 3а, 5-10-р гудамж, Сургуулийн задгай болон ойр орчимд

Сүхбаатар 10.00-17.00 19-р хороо Голомт хотхон, Янзага зуслан, Багабаян амралт, Хандгайт, Хуурай мухар, Билгүүний энгэр, Санзай, Майхан толгой, Баянбулаг зуслан 11.00-17.00 15-17, 19-р хороо Дамбадаржаа, Ар хустай чиглэлд

Чингэлтэй 11.00-17.00 19-р хороо Салхитын чиглэлд

Хан-Уул 10.00-17.00 3-р хороо. УБЦТС ХК-ийн ӨХТТ, Залуу монгол, Гоёо ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид 10.30-18.00 11, 15-р хороо Маршал таун хотхон, Удирдлагын академи, Баярсконстракшн, Дагиймаагийн барилга 4-р байр, Монгол шуудан банк, Рашаан судлалын үндэсний төв болон ойр орчимд

Сонгино-хайрхан 10.30-11.30 22-р хороо Иргэний хамгаалалтын ЦА, Хилчний 18-24-р гудамж 10.30-18.00 20, 32, 10, 8-р хороо Хайрханы 1-10, Туулын 1-12, Товчоо Т-задгай гудамж, ЗБУ 5-6, 12-20, АШҮН-120, 84-р гудамж болон ойр орчимд 14.00-14.30 20-р хороо Монгол машин ХХК 14.30-15.00 20-р хороо Хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр, Мон дельта, Дөрвөн хүчтэн, Тананцар ХХК-ууд, хуучин товчоо орчимд

Налайх 10.00-18.00 7-р хороо Хөл Налайх цэцэрлэгт хүрээлэн, Тэлмэн констракшны барилга

Төв аймаг 10.00-18.00 Баянчандмань, Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сумын чиглэл

5/YI Баянзүрх 11.00-17.30 16-р хороо 16-р хороолол 21, 22, 25, 25а, 27, 27а, 29, 67, 68, Дандарын 11, 19, 28, 31, 34, 68, Төмөр замын 200-203, УХ 9, Хайрцагны 24, ЭМЯ-ны 1-3-р байр, 44, 53-р сургууль, УБ нэгтгэл, 8-р цэцэрлэг болон ойр орчимд

Сүхбаатар 10.00-17.00 19-р хороо Голомт хотхон, Янзага зуслан, Багабаян амралт, Хандгайт, Хуурай мухар, Билгүүний энгэр, Санзай, Майхан толгой, Баянбулаг зуслан 10.00-17.30 19-р хороо Шаргаморьт, Салхит зуслангийн чиглэлд 14.30-17.30 1, 6-р хороо 16-р цэцэрлэг, Зориг сан, ГХЯ болон ойр орчимд

Чингэлтэй 10.00-17.30 14-16, 18-р хороо Согоот, Шадивлин зуслангийн чиглэлд

Баянгол 10.30-18.00 1, 4-р хороо 2-р хороолол 2а, 3а, 4а, 5а, 6а, 7а, 1-6, 017, 018, 17, 27, 30-р байр, Петростар ШТС, Угтахуй өрхийн эмнэлэг, Ханбүргэдэй орчимд

Сонгино-хайрхан 10.00-17.00 20-р хороо Мэдээлэл холбооны сүлжээ, Цэвэрлэх байгууламж орчимд 11.00-12.00 20-р хороо 158-р ЦА болон ойр орчимд 10.30-18.00 20, 9-р хороо, Жаст ойл, Авто импекс, Орд констракшн, Эрчим ундраа, Жонон сүү, Тээврийн үйлчилгээний төв, Баруун Баян-Уулын 5, 12, Зүүнсалааны 5-р гудамж болон ойр орчимд 14.00-14.30 22-р хороо Тахилт чиглэлд 14.30-15.00 32-р хороо Баруун туруун чиглэлд

Налайх 10.00-18.00 5-р хороо Городокын сургууль, Цэцэрлэг, байрууд болон ойр орчимд

Төв аймаг 10.00-18.00 Баян сумын хорихын гэр хороолол, Хаан банк, Төрийн банк, ЗДТГ, Эмнэлэг, Соёлын төв, Сургууль, Цэцэрлэг болон ойр орчимд

6/YI Сүхбаатар 11.00-16.30 10, 11-р хороо УБЕГ, ЦЕГ-ын холбоо хэлтэс, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын төв болон ойр орчимд

8/YI Баянзүрх 12.00-13.00 21, 27-р хороо Сэлбийн 18, 20-25, 31, 36-р гудамж болон ойр орчимд 12.00-14.00 8, 10, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 12-25, Чулуун овооны 1-8, Улаанхуарангийн 1-5-р гудамж, Алтан тэвш АОС, Техник форум, Монскан, МТ ШТС, Элмеко, Шим өгөөмөр, Миш маш, Мобиком, Түмэн сант тэнгэр Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэшнл ХХК-ууд, Well mart, Нийтлэг үйлчилгээ, Ботаникийн хүрээлэн, 8, 20-р цэцэрлэг, 69 айл, Сайрын харгана, Бодь зул сан, Махаяан Дарь эх сүм, Си Пи, Эм Си ХХК-ууд болон ойр орчимд 13.00-14.00 10-р хороо Сан Энд Три ХХК, Агро тех импекс ХХК болон ойр орчимд 14.00-15.00 12-р хороо Жанжины гудамж, Well mart болон ойр орчимд 15.00-16.00 20-р хороо Баяндөхөмийн 13-25-р гудамж 16.00-17.00 15-р хороо 7, 8, 9-р байр болон ойр орчимд

Сүхбаатар 10.00-17.30 19-р хороо Шаргаморьт, Салхит зуслан чиглэлд 11.00-17.30 18-р хороо Шарга морьтын 1, 2-р буудал, Зуунмодны зарим хэсэгт

Чингэлтэй 10.00-17.30 14-16, 18-р хороо Согоот, Шадивлин зуслан 11.00-16.00 2-р хороо 2-40 мянгат 23, 25, 33-р байр, Барилгын коллеж, 2-р цэцэрлэг, Нийслэлийн ҮЭХ, Нарантуул шилтгээн, Нийгмийн хэв журам хамгаалах төв, ҮЭХ-ны үйлдвэр үйлчилгээний төв болон ойр орчимд

Баянгол 10.30-18.00 1, 4-р хороо 2-р хороолол 3-12, 19, Т3-60-р байр болон ойр орчимд

Хан-Уул 10.30-18.00 10, 12, 13-р хороо Сонгинын амралтууд, Био үйлдвэр, Гоц халдварт, Биогийн уурын зуух, орон сууц, гэр хороолол 10.00-18.00 1, 11-р хороо Сэргээн засах клиник, Зайсан 11-р хэсэг Туул ривер кондо, Модун ХХК, Нэмүт констракшн, Ноблес, 17, 19-р байр, Цоглог, Бумба хотхонууд, Газар шилтгээн, Энэрэл интернэшнл, Русский констракшн ХХК болон ойр орчимд

Сонгино-хайрхан 10.30-18.00 1, 9-р хороо Толгойтын 10-24, 50-58, Нарангийн гол гудамж, Зүүнсалааны 4, Зүүн Баян-Уулын 32-35, 16-р гудамж болон ойр орчимд 11.00-12.00 25-р хороо Одонтын 16-19-р гудамж болон ойр орчимд

Налайх 10.00-18.00 5-р хороо Городокын ус сувгийн ажилчдын байр, Гандан уул

Төв аймаг 10.00-18.00 Баян сумын Бамбар хороо, Дашгай гэр хороолол 13.00-15.00 Алтанбулаг сум Навигац, Цэргийн анги болон ойр орчимд 15.00-15.30 Алтанбулаг сумын Навигац 15.30-16.00 Алтанбулаг сум 16.00-16.30 Алтанбулаг сумын Цэргийн анги 16.30-17.30 Баян-Өнжүүл сум

Баянзүрх 10.00-17.00 13, 22-р хороо Өлгийн 3, 16, 18-20, 31, Ойн-1, 2-р гудамж, 69а, б, 71, 72, 77, 79, 86, 88, 89, 90, 91а, б, в, г байрууд, Хими, Физик, Биологи, Түүхийн хүрээлэн, 14-р сургууль, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламж, Үндэсний архивын газар, КУДС, Кино үйлдвэр-замын гэрэлтүүлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Нийгмийн халамж үйлчилгээ, ЭМН, ШУТИС-ХМТС-ийн оюутны байр болон ойр орчимд

Сүхбаатар 10.00-17.30 18, 19-р хороо Шарга морьт дахь Оросын пионерийн зуслан орчимд, 9 Шаргаморьт, Салхит зуслангийн чиглэлд 11.30-12.30 15, 16, 17-р хороо Дамбадаржаа 25-34-р гудамж,

Чингэлтэй 10.00-17.30 14-16, 18-р хороо Согоот, Шадивлин зуслан 11.30-12.30 19-р хороо Тахилтын 4-р гудамж, Монхангай трейд, Галцог ундраг ХХК-ууд болон ойр орчимд

Сонгино-хайрхан 10.00-17.00 19-р хороо ЭМН, 62, Ирээдүй дунд сургуулиуд, 92, 148-р цэцэрлэгүүд, 8а, б, в, 7а, б, в, 4 а, б, 1-60, 2-60, 3-60, 9, 10, 1-58, 2-58, 3-58, 5-58, 1-30-р байр, 2-48, ЭХ-ний 30 айл, 8-р байр болон ойр орчимд 10.30-11.00 20-р хороо Ти Эм Жи Эм ХХК болон ойр орчимд 10.30-18.00 1, 2, 7-11, 28-р хороо Толгойтын 1, 2, 37, 81-86, 90, 96, 97, 98, 122, 128, Орбитын 14-23-р гудамж, Баянхошууны 12, 18-28, 34, Нуурын 1-7, Овоотын 3, Зүүнбаянцагааны 1-3, Мандалын 1-3, 13, Булагийн 1-2, баруун Баян-Уулын 1, Ногоон чулуутын 1-9, зүүн Баян-Уулын 1-6-р гудамж, ойр орчимд 11.00-12.00 30-р хороо Алтайн 2-16-р гудамж болон ойр орчимд

Хан-Уул 10.30-18.00 11-13-р хороо Туул тосгоны Түмэн шувуут, Си Эф Си групп, Малын удмын сан, 26-р сургууль, 144-р цэцэрлэг, Туул тосгоны эмнэлэг, Ажлын алба АТС-47 болон ойр орчимд

Налайх 10.00-18.00 5-р хороо Городок Гандан -Ам, Гандан –Уул орчимд

Төв аймаг 10.00-18.00 Эрдэнэ сум 1-р баг Ар жанчивлан сувилал болон ойр орчимд 10.30-18.00 Алтанбулаг, Баян-Өнжүүл сум

10/YI Баянзүрх 11.00-17.30 3-р хороо 12-р хороолол 1-3, 5, 7а, 8а, 9, 10, 11а, 11б, 13, 55, 56, 59-р байрд, Халх журам, Засагтхан, Зохиомж ДС-ууд, 61-р цэцэрлэг болон ойр орчимд Сүхбаатар 11.00-17.30 19-р хороо Шадивлангийн зуслан

Хан-Уул 10.00-18.00 3-р хороо Автобус-1, НӨХГ, Монос фарм, Монгол-Солонгосын техникийн коллеж, Хос өргөө хотхон болон ойр орчимд 10.30-18.00 12-14-р хороо Туул тосгоны Элэг судлалын клиник, ИНЕГ, Баясах фүүдс, Энгүүн ХХК, Хайрганы карьерууд, 311-р ЦА болон ойр орчимд 11.00-17.00 Цөмийн энергийн газар 13.30-15.00 14-р хороо Өлзийт хороо

Сонгино-хайрхан 10.30-11.30 1-р хороо Толгойтын 97-114-р гудамж болон ойр орчимд 10.30-18.00 1, 8-р хороо Толгойтын 110-126, 127, 129-7, 129-13, 129-15, 129-18, Зүүнбаянцагааны 5,11, 12, Мандалын 1, 5, 7, 8-р гудамж болон ойр орчимд

Төв аймаг 10.00-18.00 Эрдэнэ сум Ар жанчивлан сувилал, Шүрэн, Цаг уур судлалын хүрээлэн

11/YI Баянзүрх 11.00-16.00 8-р хороо 16-р хороолол 3, 50, 60, 101-110-р байр, БХЯ, болон ойр орчимд

Сүхбаатар 11.00-17.30 19-р хороо Жигжидийн зуслан

Баянгол 10.30-18.00 5, 6-р хороо 10-р хороолол 12а, б, 12-5, 12-4г, 13, 15, 40-43, 43а, 51, 53-57, 60, 60-2, 61, 63, 64, 65-р байр болон ойр орчимд 10.30-11.30 ДЦС-4 ТӨХК-ийн хойд талаар

Хан-Уул 10.30-18.00 2, 3-р хороо Гутал ХХК, Хасу Мегават, Хан-Туул кашмер, 41-р цэцэрлэг, Монгол коллеж, Хангай дээд сургууль болон ойр орчимд 11.00-18.00 14-р хороо Өлзийт хороо

Сонгино-хайрхан 10.30-18.00 1, 6, 19, 23-р хороо Толгойтын 50, 59-80, 87, Тоосгоны 47, 70-75, Хангайн 14-27, 79-80, Чулуутын 4-9-р гудамж болон ойр орчимд 11.00-12.00 20-р хороо Гүнгэрваа ХХК болон ойр орчимд

Налайх 10.00-18.00 6-р хороо ШУТИС-ийн полигон, Өгөөмөр зуслан

12/YI Баянгол 10.30-18.00 9, 13, 14-р хороо 13-р сургууль, 76, 85-р цэцэрлэг, BSB megastore, Next electronics, Жүр үр, 3-р хороолол 1, 2а-д, 3-12, 13а байр болон ойр орчимд

Хан-Уул 10.00-15.00 3-р хороо Хүнсний технологийн коллеж, ШУТИС-ийн МИС, 18-р сургууль, Орчлон орон сууц болон ойр орчимд

Сонгино-хайрхан 10.30-17.00 20-р хороо Монгол машин, Хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр, Мон дельта, Дөрвөн хүчтэн, Тананцар ХХК-ууд, хуучин товчоо орчмоор 11.00-12.00 5-р хороо Бейкери ХХК болон ойр орчимд

Налайх 10.00-18.00 Тэрэлж, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК

14/YI Баянзүрх 11.00-16.30 3-р хороо 12-р хороолол 50-р цэцэрлэг, Улсын 2-р төв эмнэлэг орчимд

15/YI Баянзүрх 11.00-17.30 20-р хороо Улиастайн ам, УБЦТС ХК-ийн амралт орчмоор

Сүхбаатар 10.30-12.30 9-р хороо Алтайн 1-9-р гудамж, 4-р сургууль, Дөлгөөн нуур, Наран элетроникс, Энхийн санаа өрхийн эмнэлэг, Галакси сургууль орчимд 10.30-17.30 11, 10-р хороо Цагдаагийн гудамж, Сангийн яамны 60 айл, дүүргийн ЭМН, эмнэлэг, Герентологийн үндэсний төв, 17, 186-р цэцэрлэг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, НТЗАБ, Чөлөөт хэвлэл сан, 4-р сургууль, 75-р цэцэрлэг /өргөтгөл/ Үйлдвэр урлалын ДС болон ойр орчимд 11.00-17.30 19-р хороо Баянбулаг, Санзайн зуслангийн зарим хсэг, Голомт хотхон 12.30-14.30 11-р хороо Зүүн сэлбийн 4, 100 айл 8, Оюутны 17-р гудамж, Моннис интернешнл, Алтай сайхан ХХК, 70 айл орон сууц орчимд

Баянгол 10.30-11.00 20-р хороо Хасар ко ХХК, тэр орчмын хэрэглэгчид 10.30-18.00 9, 10-р хороо 3 хороолол ДЦС-3, Нэхмэлийн-23, Эрчим хүчний 22а байр, 31, 113-р сургуулиуд, 141, 133-р цэцэрлэгүүд, Горькийн 4-7, 9, 10, 23-4, 33-р гудамж, 25, 27а, СОТ-3-2, 3-1, 2-2, 2-1 байр болон ойр орчимд 11.00-14.00 20-р хороо Хангай, Вагнер ази ХХК-ууд болон ойр орчимд 14.00-17.00 20-р хороо Монгол түлхүүр ХХК болон ойр орчимд

Сонгино-хайрхан 10.30-11.00 20-р хороо Хангайн 60-65-р гудамж болон ойр орчимд 10.30-17.00 22, 32-р хороо МҮОНРТ-ийн орон сууц, Тахилт, 384-р гарам, Баруунтурууны чиглэл 10.30-18.00 6, 19, 23, 1-р хороо Тоосгоны 47, 70-75, Хангайн 14-27, 35-39, 79-80, Чулуутын 4-9, Толгойтын 91-97, 129-2-7, 128, 129-р гудамж орчимд 11.00-12.00 22-р хороо Хилчний 45-68-р гудамж

Хан-Уул 10.30-17.00 2, 3-р хороо Ус ЦУОШГ, БОХЗТ лаборатори, Комит сервис ХХК, Эйч Кэй Би интернэшнл холдинг, Барилга архитектур корпораци, МСМ ХХК орчимд 11.00-17.00 10-р хороо Буга, Нисэхийн сувилал, Хишиг Арвин ХХК болон ойр орчимд 11.00-18.00 10-р хороо Морингийн 3-9, 12-р гудамж болон ойр орчимд

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы дэгдэлттэй холбоотойгоор Засаг дарга нарт зөвлөмж хүргүүллээ

Улсын хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт нийт 518 хүн лабораторийн шинжилгээгээр, 1984 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр Улаанбурханаар өвчилсөн болох нь тус тус батлагджээ.

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 88-тай байгаа юм.
Тэгвэл ирэх долоо хоногоос эхлэн их дээд сургуулиудын амралт эхэлж, оюутнууд орон нутгуудруугаа буцна. Иймээс оюутнуудаар дамжин уг өвячин орон нутагт тархах авултай байгаа тул ЭМСЯ-аас аймгийн Засаг дарга нарт зөвлөж хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хөлбөмбөгийн баярт урьж байна

Хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг хөлбөмбөг тоглон, дээрээс нь бэлэг авахыг хүсвэл МХБХ-ны Хүүхдийн хөлбөмбөгийн баярт очоорой.

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зургадугаар сарын 1-нд “ХҮҮХЭД-ХӨЛБӨМБӨГ-ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр” болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна.

Энэ өдөр МХБХ-ны “Цэнгэлдэх Хүрээлэнд”-д хүрэлцэн ирсэн бага насны хүүхэд бүхэнд хөлбөмбөгийн анхан шатны арга техник болон олон төрлийн элемент, дасгал хөдөлгөөн хийж, анхны гоолоо хаалганд оруулж, хөлбөмбөгийн гайхамшиг, баяр баяслыг мэдрүүлэхээр болжээ.

Зургадугаар сарын 1-нд 12:00 цагт МХБХ-ны “Цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулах “Хүүхдийн хөлбөмбөгийн баяр”-т эцэг эхчүүд охид, хөвгүүдээ дагуулан ирж, хүүхдийн баярын өдрийг хөлбөмбөгтэй хамт, зугаатай сайхан өнгөрүүлэх боломж олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Тэнэмэл амьдралаар амьдарч байсан 50 хүнийг ажлын байраар хангажээ

Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй. Дүүргийн 50 жилээ ойгоо угтсан олон ажлыг тус дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаагийн нэг нь “Архины хамааралтай болон тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх” аян юм.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран зохион байгуулсан уг ажил нь хамгийн их тэнэмэл иргэдтэй 14 дүгээр хорооноос эхэллээ. 14 дүгээр хороонд “Нарантуул” худалдааны төв оршдог. Тиймээс зах даган ихээр бөөгнөрдөг архины хамааралтай, орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлж, тодорхой ажлын байраар хангах энэхүү хүмүүнлэгийн томоохон ажилд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм байна.

Арга хэмжээнд зөвхөн 14 дүгээр хорооны нутаг Нарантуул зах тойрч амьдарч байсан архины хамааралтай тэнэмэл 70-аад иргэн, “Эгэл амьдралын мөр” ТББ-т бүртгэлтэй 18 иргэнийг хамруулжээ.

Тус дүүрэгт архины хамааралтай, тэнэмэл 1000 гаруй иргэн байдаг гэсэн бүртгэл байдаг бөгөөд эдгээр иргэдийг нийгэмшүүлж, нийгэмд хэрэгтэй, амьдралаа өөрсдөө аваад явах боломжтой болгох эхний алхамыг хийж байна. Тиймээс энэ ажилдаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн туслалцаа авсан. Хамтарч ажиллаж байгаа эдгээр байгууллага энэхүү тэнэмэл, архины хамааралтай иргэдийг шинээр амьдрахад нь туслах юм. Хүн ажилгүй зорилгогүй байхаар аливаа буруу зүйлд илүү татагддаг.

Энэ аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажилд хамрагдсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийн хувьд эдгээр иргэдэийг ажлын байраар хангаж, нийгэмд өөрийн байр сууриа олоход нь тусалжээ. Мэдээж үүнд цагдаагийн байгууллага бас анхаарал тавьж хамтарч ажилласан байна. Өнөөдөр зохион байгуулж байгаа ажлын хүрээнд энд ирсэн 70-аад хүний 50 нь ажлын байртай болж байна. Эдгээр хүмүүсийн хоёр нь тодорхой хугацааны дараа цоо шинэ гэртэй болох гэнэ.

“Архины хамааралтай, тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх” аяныг эхлүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд цагдаагийн байгууллагад бүртгэлтэй тэмэнэл, орон гэргүй, архины хамааралтай 250-300 иргэн байдаг юм байна.

Categories
гадаад мэдээ

Ким Кардашьян охиноо нэг сая доллараар хамгаалуулна

Америкийн телевизийн хөтлөгч, фотомодель Ким Кардашьян өөрийн дуучин нөхөр Канье Уэстын хамтаар ирэх сарын дундуур Норт охиныхоо хоёр насны ойг нижгэр тэмдэглэхээр бэлтгэж байгаа аж.

Алдартай хос өнгөрсөн жилийн адилаар уг арга хэмжээг зохион байгуулах ажилд нэлээн ул суурьтай хандаж буй гэнэ. Тэд уг ёслолд чамгүй их мөнгө зарцуулахаар төлөвлөжээ.

Жишээ нь, тэд охиныхоо баярт үргэлж садаа болдог папарацци нараас хамгаалуулахын тулд нэг сая доллар зарцуулаад байгаа юм. Мөн уг арга хэмжээний өдөр Ким, Канье нарын эдлэн дээгүүр нисдэг тэргээр нисэхийг хориглоно.