Categories
мэдээ нийгэм

Хүн дайраад зугтжээ

СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Арслантай гүүрэн дээр “Талын Монгол” ХХК-ийн Т.Истима маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 18 настай эрэгтэй Т мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид зөвлөлдөж байна

Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.

Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусладаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой судалгааг явуулж дүгнэлт, санал боловсруулан удирдагчийг үнэн зөв бодит мэдээллээр хангаж, түүний бодлыг шийдвэрт тусгаж чаддаг байхыг гол зарчмаа болгох ёстой аж.

Энэ удаагийн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид бие биеэсээ туршлага судлах, үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, практик байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг дахин мэргэшүүлэх, санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа ач холбогдолтой болж байна.

Тус сургалтад МУИС, Боловсролын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиудын эрдэмтэн багш нар болон Хууль зүйн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын хөдөө орон нутагт ажиллаж байгаа нийт 90 гаруй сэтгэл зүйчид оролцож байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Замаар гарч явсан эмэгтэйг хүүхэдтэй нь хамт мөргөж гэмтээжээ

БЗД-ийн нутаг Дандарбаатарын гудамж “Баянзүрх “ худалдааны төвийн зогсоол дээр Т.Приус маркийн авто машины жолооч О нь бага насны хүүхэд тэвэрч явсан эмэгтэйг мөргөж гэмтээсэн байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал эрс нэмэгдэж байх тул эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хэрэгслийн буудал, хороолол дотор анхаарал болгоомжтой хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна

Categories
гадаад мэдээ

Хятадын Сангийн яам бондод баталгаа гаргахгүй гэв

БНХАУ-ын орон нутгийн өрийн хэмжээ эрх баригчдын анхаарлын төвд ороод байна. Учир нь орон нутгийн төлөх шаардлагатай бие даасан бондын хэмжээ 2015 онд 558.7 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарчээ. Тус улсын Сангийн яамнаас орон нутгийн бондод баталгаа гаргаж өгөхгүй гэдгээ аравдугаар сард мэдэгдсэн аж. Энэ мэдэгдлээрээ бондын эргүүлэн төлөлтөд Засгийн газар хариуцлага хүлээхгүй гэдгийг нотолжээ.Үүний үр дүнд 12 дугаар сарын бондын арилжаа 125.8 тэрбум юань буюу 2014 оны доод хэмжээндээ хүрсэн байна. Хөрөнгө оруулагчид Засгийн газрын баталгаагүй бонд худалдан авахаас зайлсхийж эхэлсэг учраас ингэж урууджээ.

Categories
мэдээ нийгэм

“Ирээдүй” цогцолбор сургуулийн орчимд 2000 мод тарина

“Байгаль эх дэлхийгээ хайрлах тэнгэрлэг аян”-ы залуус аяныхаа хүрээнд ирэх сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “ИРЭЭДҮЙ” цогцолбор сургуулийн ойр орчимд 2000 мод тарих гэж байгаа юм байна. Залуус өчигдөр тус сургуулийн захирал н.Цагаанцоожтой хайлаас, гүйлс, шар хуайс, үхрийн нүд, чацаргана, монос, голт бор зэрэг долоон нэр төрлийн 2000 модыг арчилж тордож, хамгаалан ургуулах гэрээ байгуулжээ. “Ирээдүй” цогцолбор сургуульд тус дүүргийн долоон сургууль харъяалагдаж нийт 10 000 хүүхэд суралцдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Автобус 3”-ынхан автобустайгаа жагсана

Нийслэлийн өмчит “Автобус 3” компанийг хувьчлах шийдвэрийг тус компанийн ажилчид эсэргүүцэж байгаа аж. Тэд нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд байгаа юм. Шаардлагын хариуг өгөхгүй бол төв талбай дээр автобустайгаа жагсаж, ажил хаялт зарлана гэж тус компанийн ажилчид мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас сэргийлэхийг санууллаа

Хүний төв мэдрэлийн системийг гэмтээж, амь насанд хүртэл аюул учруулдаг хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийнхэн санууллаа. Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд хачиг ичээнээсээ гарч идэвхждэг юм.

Тиймээс хөдөө орон нутаг, ой модтой газар ажилладаг, ажлаар явах гэж байгаа иргэд энэ хугацаанд сэрэмжтэй байх хэрэгтэй гэнэ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн бүртгэлээр хачигт хазуулсан зуу гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон гэж тус төвийн Халдвар судлагч Г.Ганбилэг ярилаа.

Categories
мэдээ нийгэм

“Онлайн эрх чөлөө” олон улсын хурал Монголд болох гэж байна

Тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн сайд нарын тавдугаар бага хурал болох гэж байна. Уг хурал болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн яаманд Бага хуралд зориулсан бэлгэдэл, вэб хуудас, “Insider” сэтгүүлийн тусгай дугаар, “Онлайн эрх чөлөө” сэдэвт шуудангийн блок марк, Монгол Улс дахь интернэтийн эрх зүйн орчин сэдэвт судалгааны ажлыг танилцуулах ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улс энэ жил “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа тул Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн Технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарын компаниуд хамтран өргөн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

Ази тивд анх удаа болж байгаа энэ бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшил оролцох бөгөөд түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх бөгөөд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ази тив дэх интернэт орчин, сайн туршлага” сэдвээр илтгэл тавина. Хоёр өдөр үргэлжлэх бага хурлыг хааж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх ажээ.

Хүний үндсэн эрх болох үг хэлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилготой “Онлайн эрх чөлөө” хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийн хувьд Монгол Улс даргалагч орноор оролцож байгаа бөгөөд “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн дор “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 150 оюутан цагдаа ажиллана

Монголын Оюутны Холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн Газар хамтран хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ жил 150 оюутныг ирэх сарын 5-наас хөтөлбөрт бүртгэхээр болсон байна. Өнгөрсөн жил хөтөлбөрт 88 оюутан хамрагдсан юм. Тэдний нэг цагийн хөлс нь 3500-4000 төгрөг байсан аж. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуучуудыг “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамруулдаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван түймрийг цурамд оруулжээ

Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад ОХУ-аас орж ирсэн түймрийг цурамд оруулжээ.Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авчээ. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, Аврах тусгай ангийн 13 албан хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 86 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.19-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр энэ сарын 19-ний өдөр орж иржээ. Уг түймэр тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсныг Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллан энэ сарын 25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Энэ сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн байна. Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү ахалсан Аврах тусгай ангийн 22, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 3 албан хаагч, Хилийн цэргийн 0287 ангийн 4, нийт 29 албан хаагч, 1 нисдэг тэрэгтэйгээр ажиллаж, 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурамд оруулжээ.