Categories
мэдээ нийгэм

МЗХ-ны дэд ерөнхийлөгч нар тодорчээ

Монголын Залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн сонгууль гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр боллоо. 587 хүн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Өчигдөр болсон ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар таван дэд ерөнхийлөгчөө батламжилсан байна. Дэд ерөнхийлөгчид нийт 62 хүн нэрээ дэвшүүлснээс 16-19 насанд МУИС-ийн олон улсын сэтгүүлчийн III дамжааны оюутан У.Басбиш, 20-24 насанд МЗХ-ны УХАГ-ын ахлах мэргэжилтэн Ө.Шинэхүү, 25-29 насанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, 30-34 насанд ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, 35-39 насанд “UFC” группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар тус тус сонгогдож, МЗХ-ны дэд ерөнхийлөгчдөөр батламжлагдсан байна.

Categories
гадаад мэдээ

“Боко Харам”-д хулгайлагдсан охидыг аварчээ

Нигерийн армийнхан хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 200 гаруй охин, 93 эмэгтэйг чөлөөлжээ. Гэхдээ чөлөөлөгдсөн охидын дунд Борно мужийн Чибок тосгоноос хулгайлагдсан сурагч охид байгаагүй аж.Армийнхан “Боко Харам” бүлэглэлийн дөрвөн хуаран байрлах Самбиса ойд гэнэтийн ажиллагаа явуулж, 300 хүнийг чөлөөлсөн байна. Мөн хэт даврагчдын зэвсгийн агуулахыг бүсэлжээ. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байгаа Мухаммеду Бухари “Боко Харам” бүлэглэлийг өөрсдийн хүчээр устгахаа амлаж, цэргийн ажиллагаа явуулахыг үүрэгдээд байсан юм. Сураггүй байгаа сурагч охидын хэд хэдэн байршлыг тагнуулыхан тогтоосон байна. Ирэх долоо хоногт тусгай ажиллагаа явуулна хэмээн Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ. Тус бүлэглэлийн гарт өнөөдрийн байдлаар 15500 хүн амиа алджээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид малчдад тусална

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн сурагчид сургууль дээрээ сайн үйлсийн аян өрнүүлжээ. Тус сургуулийн сурагчдын өөрөө удирдах байгууллагаас Монгол орны зүүн хязгаарт гарсан гал түймрийн аюулд өртсөн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хайрлах сэтгэлээр хамтран нэгдэцгээе” уриатай аяныг зохион байгуулжээ.Аяны хүрээнд цугларсан биет болон биет бус хандивыг энэ сард багтаан ОБЕГ-т хүлээлгэн өгөхөөр болжээ.

Categories
гадаад мэдээ спорт

Жон Жонсон аваргын бүсээ хураалгаж магадгүй

“UFC” тулааны хагас хүнд жингийн аварга “яс” хочит Жон Жонсон энэ амралтын өдөр согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, осол гаргасан. Ослын улмаас бэртсэн жирэмсэн эхийн биеийн байдал тун муу байгаа бөгөөд 10 гаруй машин эвдэрсэн юм. Мөн түүний машинаас нь хар тамхи олжээ.

Жон Жонсон осол хийснийхээ дараа ослын газраас зугтааж, удалгүй баригдсан юм. Түүний шүүх хурал өнөөдөр АНУ-ын Нью Мексик мужийн Берналилло хотын шүүхэд эхэлсэн тухай “www.espn.go.com” мэдээллээ. Шүүх хурлын үеэр осол гарах үеийн хяналтын бичлэгийг үзүүлжээ.

Шүүх хуралтай холбоотойгоор “UFC”-ын удирдлагууд ямар нэгэн тайлбар хийгээгүй ч дотоод дүрмийг нь зөрчиж, хар тамхи хэрэглэсэн Жон Жонсоны аваргын бүсийг нь хураан авахаар болсон гэж албаны эх сурвалж мэдээлжээ. Одоогоор энэ талаар “UFC” албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Жонсон аваргын бүсээ хамгаалахаар ирэх сарын 23-нд Лас Вегас хотын “Grand Garden Arena” цэнгэлдэхэд тулаанч Антино Жонсонтой тулалдах байсан юм. Тулаан болох эсэх талаар “UFC” тайлбар хийхээс татгалзжээ.

Categories
мэдээ спорт

Жүдочид олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцоно

Хорватын Загреб хотноо ирэх тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн болох билээ. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар О.Балжинням ажиллах бөгөөд 11 жүдоч өрсөлдөх юм. Баг тамирчид өнөөдөр Хорват улсыг зорилоо.

Багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй

-60 кг Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар

-73 кг Х.Цагаанбаатар

-81 кг О.Ууганбаатар

-90 кг Л.Отгонбаатар

+100 кг Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

-52 кг М.Бундмаа

-63 кг Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа

-78 кг П.Лхамдэгд

+78 кг О.Жавзмаа тус тус барилдана.

Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “Хар мөр” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хар мөр” бүтээл нийтлэгдлээ. Манайхан малын хулгайг жигшдэг ч оюуны хулгайг ойшоож үздэггүй. Яагаад ийм байгаагийн хариугөнгөрсөн ба түүний үргэлжлэл болсон өнөөгийнхөө нийгмийн сэтгэл зүйгээс хайх ёстой хэмээн зохиогч үзжээ. Маргаашийн “Өдрийн сонин”-ы“Баримт, үзэл бодол” нүүрийг нээж үзээрэй.

Categories
мэдээ спорт

21 аймгийн сагсчид үндэсний цомын төлөө өрсөлдөнө

МҮСБХ-ноос 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа зохиох гэж байна. Ингэснээр сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлж, хөдөө, орон нутгуудад сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохиох эхлэл нь болно хэмээн үзэж байгаа аж.

Энэхүү тэмцээн ирэх зургадугаар сарын 22-ноос 28-ны хооронд Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордон, Спортын төв ордонд болно. Тэмцээн “А”, “В” ангиллаар болох бөгөөд багууд мэдүүлгээ зургадугаар сарын 8-ны дотор info@mnba.mn хаягаар явуулах юм байна.

Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний цомын тэмцээнийг MNBA Sports, Za TV-гээр шууд дамжуулан үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол 3.2 сая тонн нүүрс экспортложээ

Уул уурхайн яамнаас өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг хийлээ. Энэ үеэр дөрөвдүгээр сард уул уурхайн салбарт явагдсан гол үйл ажиллагааны мэдээллийг танилцууллаа. Жишээлбэл Энэ оны эхний гурван сарын байдлаар салбарын гол нэрийн бүтээгдэхүүний статистик тоо баримтаа. 2015 оны эхний 3-н сарын байдлаар манай улс 5.8 сая тонн нүүрс, 939.3 кг алт, 268.6 мянган тонн газрын тосыг олборлосон байна. Хайлуур жоншны баяжмал 57 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 170.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 521.0 мянган тонн, цайрын баяжмал 24.8 мянган тонныг тус тус үйлдвэрлэжээ. Харин 309.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон. Энэ тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 95.3 мянган тонноор нэмэгдсэн байгаа юм. Алтны тухайд 2.5 тонныг экспортлож 284.9 киллограммаар өсчээ. Мөн 997.7 мянган тонн төмрийн хүдэр, 263.2 мянган тонн газрын тос гадагш нь гаргасан байна. Харин 3.2 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 490 мянган тонноор буурсан үзүүлттэй байгаа юм.

43 хоногийн шатахууны нөөцтэй байна

Энэ сарын 28 ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 54, А-92 автобензин 56, дизелийн түлш 39, Онгоцны түлш буюу ТС-1 25 хоногийн нөөцтэй байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Киви хамтлагийн Ц.Намуун анхны цомгоо танилцууллаа

Киви хамтлагийн гишүүн, СТА, дуучин Ц.Намуун өнөөдөр анхны бие даасан “One moment” цомгоо Чингис зочид буудлын VIP танхимд олон нийтэд нээлттэй танилцууллаа. Рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө олонд танигдсан дуучин бүсгүйг СГЗ Д.Ухнаагийн зээ охин гэдгээр нь сонсогчид нь сайн мэддэг билээ. Цомогт олны анхаарлыг нилээдгүй татаж, шуугиан тариад амжсан “Ганц хором”, “One moment” зэрэг дуу нь багтсан бөгөөд дууны клипийг Black zebra студи бүтээсэн байна.

Categories
мэдээ спорт

Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн болно

Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээн ирэх сарын 10-15 ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

“Буянт-Ухаа” спортын ордонд болох уг тэмцээнд оролцох манай багийн ахлах дасгалжуулагчаар Японы өсвөрийн шигшээ багийг удирдаж, Чех, АНУ, Серби улсуудад ажиллаж байсан туршлагатай Японы дасгалжуулагч Шүтоо Коичи ажиллаж байгаа аж.

Монголын багийн эхний учраа ямар улс болох нь 05 дугаар сарын 01-ний өдөр тодорхой болох аж. Энэ удаа Монгол Улс тэмцээнд оролцохоос гадна зохион байгуулалтын ажлыг хариуцаж байгаа учраас өндөр хариуцлага ирж байна гэж зохион байгуулах хороо онцлов.

Манай улсад гуравдахь удаагаа зохиогдож буй энэ тэмцээний ТВ-9, МНС, Сүлд телевизүүдээр шууд дамжуулан хүргэхээс гадна онлайнаар шууд үзэх боломжийг бүрдүүлж байгаа юм байна.

2012 онд Азийн бүсийн холбооноос гаргасан шийдвэр дагуу эрэгтэй, эмэгтэй төрлүүдийг тусдаа явуулж эхэлснээс хойш анх удаа Азийн зүүн бүсэд харъяалагддаг найман үндэсний холбоо бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа нь энэ удаагийн тэмцээний онцлог бөгөөд түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна гэж Азийн волейболын холбооныхон онцолсон.