Categories
мэдээ нийгэм

Япон улсаас 13 аймагт түргэний машин өглөө

Япон улсын Засгийн газраас манай улсын 13 аймагттүргэн тусламжийн тоноглогдсон авто машин өглөө.Түргэн тусламжийн автомашиныг гардуулах ёслолд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Фукасава Хироши, Япон улсын Жикс /JICS/ болон Иточу /ITOCHU/ корпорацийн төлөөлөгчид, ЭМСЯ-ны холбогдох албаны хүмүүс, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцов.
Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Завхан, Увс зэрэг 13 аймагт эдгээр машиныг өгч байгаа юм.Шинэ түргэний машин нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон аж. Хүлээн авч байгаа эмнэлгүүдийн эмч, инженер, жолооч нар 2 өдрийн сургалтад хамрагдаж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жастин Капла нарт 5.10 жилийн хорих ял оноов

“Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргав. Шүүх 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан олгуулахаар болж, Гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарт тус бүр 5 жил 10 сарын хорих ял оноов. Харин санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР 5.6 жилийн ял ногдууллаа.

Categories
мэдээ нийгэм

Занданшуулсан шарилын талаарх мэдээллүүд нотлогдоогүй байгаа гэв

ЦЕГ-аас мэдээлэл хийж, Сонгинохайрхан дүүргээс олдсон занданшуулсан шарилын талаарх лам, гэгээнтэн хүний занданшуулсан шарил гэх зэрэг элдэд таамаг мэдээллүүд одооогоор нотлогдоогүй гэдгийг хэллээ. Шарилд шалгалт, шинжилгээний ажиллагаа хийж байгаа аж. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул энэ олдвортой холбоотой мэдээлэл нарийн тогтоогдоогүй. Эртний чулуужсан уг олдворыг хичнээн жилийн насжилттай, хаанаас олдсон, ямар байдалтай байсан гэх мэтийг нарийн шинжилгээгээр тодорхой болгоно. Хууль зүйн яам, БШУЯ-наас хамтарсан ажлын хэсэг гарч, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулна. Үүний дараа албан ёсны мэдээлэл өгөх юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан хүчний холбооны их хурал болно

Ардчилсан хүчний холбоо их хурлаа маргааш драмын театрт хийхээр болжээ. Тус холбооны таван жилийн ойн баярт зориулсан энэ хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцох нь. Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, ХАХНХын сайд С.Эрдэнэ ажилладагбол дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан нар ажилладаг юм байна.

АХХ-ы хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Занданшуулсан шарилын талаар мэдээлэл хийнэ

Сонгинохайрхан дүүргээс олдсон эрэгтэй хүний занданшуулсан шарил олон нийтийн дунд шуугиан болоод байгаа. Энэ асуудалтай холбогдуулж ЦЕГ-аас одоо 15:00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Шарилыг одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан тариаланчидтай нэгдэж жагсана гэлээ

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо, МУГЖ С.Жавхлан нар газар тариалан эрхлэгчид болон ХХААЯ-ны хооронд гарсан үл ойлголцлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тариаланчид ОХУ-аас улаан буудай импортолсноос болж Монголын тариаланчид хүнд байдалд орсон гэж мэдэгдлээ. Мөн төр засгийн зүгээс гаргасан тариаланчдынхаа урмыг хугалсан, хэдхэн компанийн эрх ашгийн төлөө 40 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх зөвшөөрөл олгосон шийдвэрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” ХХК-н захирал Ц.Баатарсайхан нарыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн юм.

“Газар тариалан” холбооны Ерөнхийлөгч Л.Цандэлэг “Өнөөдөр гурван жилийнхээ хөдөлмөрийн хөлсийг аваагүй байгаа тариаланчид алган дээрээ мөнгөгүй цагаан сар тэмдэглэх болчихоод байна. Ерөнхийлөгч нь улаан буудай импортлоход хориг тавьчихаад байхад өнөөдөр хилээр 22 вагон улаан буудай ороод ирчихсэн байна. Тариаланчид Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадалтай болсон. Тиймээс энэ бүх шударга бус зүйлийг эсэргүүцэж хоёрдугаар сарын 4-нд тариаланчид жагсаал хийнэ” хэмээн мэдэгдэв.

Мөн энэ үеэр дуучин С.Жавхлан уг жагсаалд оролцоно гэдгээ илэрхийлэв. Тэрбээр “Би сая тариалангийн бүс нутгаар яваад ирлээ. Тариаланчид тариагаа агуулахдаа хураачихаад нулимс нь цийлэгнээд, уйлаад сууж байна. Тиймээс би энэ жагсаалд оролцож дуу хоолойгоо өргөнө. Би тариалан эрхэлдэгтээ энд ирээгүй. Хамгийн гол нь Монголынхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гээд бор зүрхээрээ явж байгаа энэ хүмүүсийн үнэ цэнэ, Монголын хүнс үнэ цэнээ алдаж байгаад харамсаж, эмзэглээд энд ирчихсэн” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Өлзийтогтох: Үндэсний үйлдвэрлэлээ устгах нь улс орны хөгжилд хортой

Биокомбинатын Үйлдвэрлэл-технологийн албаны дарга, Ерөн­хий технологич Ц.Өлзийтог­тохтой ярилцлаа.

Биокомбинатдаа хэзээ­нээс эргэж ирэв?

-Саяхнаас. Биокомбинат бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд зааснаар 100 хувь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Тус үйлдвэрт технологийн анхан шатны дамжлагуудаас нь захирал хүртэл нь ажиллаж байсан. 2011 онд ажлаа дээрэмдүүлээд саяхан шүүхийн шийдвэрээр эргэн ирээд байна. Бидний 23 мэргэжилтэн тухайн үед Төрийн өмчийн хороо, Хөдөө аж ахуйн яамтай тэмцээд байсны учир нь манай улсад стратегийн ач холбогдолтой энэүйлдвэрээ устгуулахгүй л гэж үзээд байсан нь тэр.

Тэгээд үйлдвэрийн байдалодоо ямархуу байна.

-Бид зурхайч, мэргэч төлөгчид биш л дээ. Гэхдээ Биокомбинатыг сүйрэх замд нь оруулна гэдгийг бид таамаглаж байсан. Үйлдвэрийг тиймэрхүү хэмжээний хүмүүс авч явдаггүй юм гэдгийг бид туршлагаараа мэднэ. Ашиг сонирхлын зөрчилтэй, авлигал, хээл хахуулиар мэргэшсэн, мөнгөний шуналаар зэвсэглэсэн, хуурамч дүр эсгэлт, худалдаж авсан цол хэргэм, диплом урдаа зүүсэн, мэргэжлийн наад захын нотолгоотой мэдлэггүй, удирдахуйн ухааны анхан шатны ч ойлголтгүйэтгээдүүд яаж мэдлэгт тулгуурласан, сахилга хариуцлага өндөртэй, урт хугацааны төлөвлөлт шаарддаг, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгийм харьцангуй нарийн технологитой үйлдвэрийг авч явж чадах вэ дээ. Уг нь аль нэгэн байгууллагад чин сэтгэлээсээмэргэжилтэн, технологич, дарга, удирдагчаар ажиллаж үзсэн туршлагатай хүн тухайн үеийн Д.Сугараар удирдуулсан Төрийн өмчийн хороонд байсансан бол ойлгох байсан л даа. Харамсалтай нь Монгол улсын нэгэн чухал үйлдвэрийг устахад хүргэжээ. Бид юу ч үйлдвэрлэж чаддаггүй ард түмэн учраас иймэрхүү бааз суурьтай, нарийн технологитой үйлдвэрээ устгамааргүй байгаа юм.

Үйлдвэрийн нөхцөл байдлын талаар жишээ дурдах уу?.

-Бид 2011 оны захиалгат вакциныүйлдвэрлэлийг 100 хувь биелүүлчихээд ажлаасаа халагдсан л даа. Түүний үр дүнд 2011 оны жилийн эцэст 977 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна лээ. Гэхдээ оны төгсгөлд бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй байж нэмэлт хуурамч гэрээ байгуулсан ноцтой хууран мэхлэлт, хулгай тэнд байсан. Тэгэхээр тэр өндөр ашиг бол бодит бус. Харин намайг буцаж ирэх үед2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 399 сая төгрөгний алдагдалтай гарч, Үндэсний аудитын газраас томилж явуулсан хараат бус аудитын компани нь дүгнэлт өгөхөөс татгалзчихсан, 2014 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар дансны эцсийн үлдэгдлийг нь баталгаажуулж чадаагүй учраас 2014 оны 1, 2, 3, 4-р улирлын санхүүгийн тайлан балансуудаа гаргаж чадаагүй л байдалтай. Вак­цин, биобэлдмэлийнүйлд­вэрлэлийн төлөвлөгөө нь 2014 оны тухайд 200 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 7 нэрийн бүтээгдэхүүнээртасалд­чихсан. Хэрэглэгчдийнхээ захиалгыг биелүүлж чадаагүй байдалтай л байна.

Төрийн өмчийн хороо, Хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яамнаас 2013-2014 онд хийсэн шалгалтаар 700 саяаас 1.4 тэрбумаар хэмжигдэх зөрчил илэрчихсэн. Хууль бусаар ажлаасаа халагдсан мэргэжилтнүүдэд 200-аад сая төгрөгний нөхөн олговор шүүхийн шийдвэрийн дагуу хагасыг нь олгосон, үлдсэнийг нь олгохоос өөр аргагүй болчихсон. Түүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Холбогдох хууль, үйлдвэрийн дүрэм зэргээ зөрчөөд 2-3 шинэ алба байгуулаад, 30 гаруй тойрон хүрээлэгчиддээ зүгээр цалин өгөөд суулгачихсан байж л байна. Стандартчилал хэмжил зүйн төвөөс итгэмжлэл авсан хөндлөнгийн хараат бус лабораторийн баталгаажуулалтын албаны дарга, ахлах шинжээчийг Биокомбинатаас цалинжуулж, улмаар үндсэн орон тоонд ажиллуулсны үр дүнд40 гаруй хуурамч цувралын болон үндэсний стандартын шаардлагаа хангаагүй 20 гаруй цувралын олон зуун саяаас тэрбумаар үнэлэгдэхвакциныг 2012-2014 онд үйлдвэрлээд хэрэглээнд нийлүүлчихсэн. Заримынх нь мөрийг нь баллах оролдлого хийгээд, заримыг нь улайм цайм стандартад тэнцээгүй гэдэг дүгнэлт гаргачихаад борлуулчихсан.

Бруцеллёзоос сэргийлэх вакциныг хуурамчаар үйлдвэрлээд, чанарын хяналтанд тэнцсэн гэх хуурамч дүгнэлт гаргаж өгсөн хоёр мэргэжилтнийг тус бүрийг нь 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулчихсан байх жишээтэй. Захирал асан, зарим нягтлан бодогч, мэргэжилтнүүд нь бензиний хулгайчид болчихсон. Удирдах дээд шатны, мэргэжлийн, аудитынбайгууллагуудын шалгалтаар илрээдтогтоогдчихсон, хууль, хяналтын зарим байгууллагууд мэдээлэл авсан л байдалтай байгаа юм билээ. Үйлдсэн эзэд нь бүгд тодорхой, баримттайгаа байдаг. Нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Гавьяа байгуулсан царайтай л байцгаах юм байна шүү дээ. Удирдах дээд болон хууль, хяналтын байгууллагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд ньхэрхэн шийдэхийг харж л байхаас.

Төр бол хамгийн муу менежер гэдгийн сонгодог жишээ л юм даа?.

-Тийм хэллэг, ойлголт байдаг л гэсэн. Төр гэж заавал байдаг л юм гэсэн биз дээ. Төргүй улс орон байдаггүй байх. Минийхээр тэр бол тийм ч зөв ойлголт биш. Тэгэх юм бол төрийн өмчийн оролцоотой байгууллагад, төрийн албанд ажиллаж буй бүх хүнийг сайн ажиллаж болохгүй, тэнд очоод хулгай, луйвар л хийгээд бай гэсэн үг болно биз дээ. Яахав хувийнх нь арай илүү хяналттай байдаг л гэсэн санаа байх. Төрийн өмчтэй байгууллагад хяналттай, хариуцлагатай ажиллаж болдог л юм даа. Ер нь тухайн байгууллагын бүх ажилтан нь хяналт, хариуцлагын менежерүүд байх ёстой шүү дээ. Төрийн өмч гэдэг чинь нийтийн буюу та бидний л өмч. Өмчиндөө хяналт тавих нь бидний үүрэг. Одоо бол хууль, эрх зүйн орчин гайгүй болж байна. Шилэн дансны хууль гэх мэт. Төрийн өмчтэй байгууллагуудын удирдлагад засгийн эрх авсан намын удирдлагууд нь мэдлэггүй, чадваргүй, хулгайч, луйварчин араншинтай этгээдүүдийг албан тушаалын наймаа, хуйвалдаанаар авч ирж орон тоо бөглүүлдэг болсноос л төр муу менежер гэх ойлголт гарсан байх. Уг нь ийм явдал гаргахгүй байх арга зам нь нээлттэй байгаа юм. Манайд хувьчлалын үеэс л хойш амны уншлага болтол тийм зүйл ярьсаар л байгаа. Томчуудад ашигтай хувьчлал явуулах гэхээрээ “төр муу менежер” гэдгийгбүр илүү их яриад байх шиг байгаа юм.

Гэхдээ өөртөө ямар ч өмчгүй төр гэж байдаггүй байх аа. Нийтийн эрх ашиг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой өмчтэй л байдаг байх. Монголын тухайд тийм ангилалд хамаарахёстой өмчийнх нь нэг нь Биокомбинат гэж би үздэг. Төрийн өмчийг нэмээд байгааг зөвтгөх гэсэнгүй л дээ. Ач холбогдолгүй, ашиггүйг нь хувьчлах нь зөв. Гэхдээ бүхнийг зоосны нүхээр харж болохгүй.

Цаашид байгууллагаа зөв замд нь оруулахад юунд анхаарах вэ?

-Ер нь хаана ч бүх ажил хүнээс хамаардаг юм. Тиймээс удирдах боловсон хүчний бодлогод ТӨХ, дотооддоо байгууллагын удирдлагаанхаарах хэрэгтэй. Унгар зэрэг гадаад орнуудын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаад тодорхой мэдлэг, туршлага хуримтлуулсан тус үйлдвэрийн алтан фонд болсон ахмад үеийн сайхан мэргэжилтнүүддээ шавилан сургасан, юм заагаад өгвөл сурах магадлалтай таваас арван жил ажилласан туршлагатай,бэлтгэгдсэн20 гаруй мэргэжилтнээ ажлаас халаад явуулчихсан учраас хамгийн гол хомсдол хүний нөөцийн тал дээр л байна.

Манай улсад Биокомби­натад оюуны хөрөнгө оруулалт хийчихээр бэлтгэгдсэн, бидний мэддэггүй, чаддаггүйг заагаад өгчихээр нэг чмэргэжилтэн, судлаачманай хөдөө аж ахуйн салбарт л лав байхгүй. Тэгэхээр Европ, Америк, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас л тусламж авах, түншлэх талын л юм бодох хэрэгтэй байх.Бид ингэж л төсөөлж 2010 онд Унгараас 14 жилийн хугацаатай, 25 сая долларынхүүгүй зээлийг олоод байсан юм шүү дээ. Харамсалтай нь хулгайчдын нүдний хор ороод бидний нөр их ажил талаар өнгөрсөн дөө.

Д.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Авлигагүй хот болохоор хөтөлбөр батлав

НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталжээ.

Уг хөтөлбөр нь нийслэлийн нутгийн удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэдийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хандлага, үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, бүтээмжтэй, хариуцлагатай иргэний нийгмийн оролцоог хангасан нийслэлийг хөгжүүлэх зорилготой юм.

“Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”-ийг Авлигагүй нийтийн алба, Авлигаас ангид төрийн албан хаагч, Тунгалаг санхүүтэй Улаанбаатар, Нийслэлийн өмчийн ил тод, үр ашигтай тогтолцоо, Дүрэмтэй хот, Авлигыг үл тэвчигч хотын иргэд, Иргэн, иргэний нийгмийн оролцоо гэсэн 7 зорилтын хүрээнд 2 үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа нээгдэв

ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, НЗДТГ-ын хамтран зохион байгуулж буй “Цагаан сар-2015” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилготой “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж буй эл үзэсгэлэнд хүнсний 48 томоохон үйлдвэр, сүү цагаан идээ үйлдвэрлэгч 30 аж ахуй нэгж, нийт 78 гаруй аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэр эрхлэгчид оролцож байгаа юм. Монголын уламжлалт Цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засч, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр зочдодоо гарын бэлэг барьж үндэсний хувцсаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 9 дэх жилдээ уламжлал болгож зохион байгуулж буй эл үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн зургаан дүүрэгт гарч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Э.Хатанболд, Г.Аззаяа нарт зарим газар л амласан бэлгээ өгөөд байна

Өмнөговь аймагт ажиллаж байгаа манай сэтгүүлч Э.Хүрэлбаатар 3 сая дахь иргэн Х.Монголжин, түүний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарын хамт.

Манай сэтгүүлч Э.Хүрэлбаатар Өмнөговь аймагт ажиллаж байна. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж мэндэлсэн Х.Монголжин охины гэрт нь очиж сурвалжлага хийж яваа юм.

Өчигдөржин хэвлэлийнхэн бужигнаж хөл хөс ихтэй өнжсөн Э.Хатанболдынх өнөөдрөөс хэвийн амьдралдаа оржээ. Бяцхан охин сайн байгаа бөгөөд ээж нь сүү сайтай гэнэ. “Томоохон компани, хувь хүмүүс Х.Монголжин охинд бэлэг сэлт өгнө гэж телевиз болон хэвлэлээр илэрхийлээд байгаа ч одоогоор яг Э.Хатанболд, Г.Аззаяа нартай өөрсөдтэй нь холбогдоод амласан бэлгээ өгье гэсэн газрууд ховор байна. Өнөөдөр харин “Голомт” банк охины нэр дээр данс нээж, гурван сая төгрөг бэлэглэж байгаагаа хэлсэн. Бас Таван Богд, АПУ компаниуд нэрийн бэлгээ өгөөд байна” гэж манай сэтгүүлч дуулгав. Э.Хүрэлбаатар сэтгүүлчийн дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Ц.БУЛГАН