Categories
гадаад мэдээ

Оросууд Индонези руу визгүй зорчино

Өнөөдрөөёс эхлэн ОХУ-ын иргэд Индонези улс руу жуулчлалаар зоригсод визгүй нэвтрэнэ. Энэ тухай Бали арлын цагаачлалын албанаас мэдээлэв. Гурван мянган арлаас бүрддэг Индонезид оросууд нэг сарын хугацаанд аялахад ямар нэгэн визний хураамж төлөхгүй. Ингэснээр Индонезид визгүй аялагч 15 дахь орны иргэд оросууд болов.

Categories
мэдээ нийгэм

Хүйтний эрч суларна

Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуйчийг 70 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цасорохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цасорохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метрхүрч, явган шуурга шуурна. Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2015 оны 01 дүгээрсарын 02-ноос 1 дүгээрсарын 06-ныг хүртэлх цагагаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсголын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэнбэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халхголын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн 14 дуудлага иржээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид шинэ он гарах үеэр буюу 31-нээс 1-нд шилжих шөнө гал түймрийн 14 дуудлага, аврах ажиллагааны гурван дуудлага хүлээн авчээ. Гал түймрийн дуудлагуудын тухайд ахуйн хүрээний галын дуудлагууд байсан байна.Өнөөдөр өглөө 08.00 цагт ээлж солигдсоноос хойш тус төвд “100 айл орчимд айлын байшин шатсан” дуудлага ирж, дуудлагын дагуу шуурхай ажиллан, галыг унтраасан байна. Хүйтэн сэрүүний улиралд галын аюулгүй байдлыг ханган, галлагаа болон цахилгааны холболтуудаа шалгаж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Хойт солонгос орос, хятадын киног хорьжээ

Америкчууд Хойт солонгосын удирдагчийн тухай “Ярилцлага” киног нийтэд үзүүлсэн нь их удирдагч Ким Чен Уны цухлыг дээд цэгт нь хүргэж байна. Энэ эгзэгтэй үед өмнөд солонгосчууд хойт солонгосын нутаг дэвсгэр лүү агаарын бөмбөлөг илгээх тухай мэдээ түглээ. Өмнө нь агаарын бөмбөлөгөөр дамжуулан таагүй мэдээ цацаж байсан тул их удирдагч энэ удаа хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Тэрээр агаарын бөмбөлөгөөр дамжуулан “Ярилцлага” киног DVD хэлбэрээр хойт солонгосын нутагт тараана гэсэн айдастай байгаа гэнэ. Их удирдагч зөвхөн энэ киног хориглоод зогсохгүй орос, хятадын кинонуудыг телевизээр гаргахыг хоригло шийдвэр гаргаад байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр АПЛ-ийн 20-р тойргийн тоглолтууд эхэлнэ

Өнөөдөр Английн Прьемер Лигийн шинэ оны эхний тоглолтуудыг Улаанбаатар хотын цагаар 20.45-д Сток Сити-Ман.Юнайтед багуудын тоглолт “хагалж” эхэлүүлнэ. Багууд бүгд хоорондоо нэг, нэг удаа тоглосны дараа дахин учрахаар тойрч буй 20 –р тойрогт дараах багууд хоорондоо таарчээ.

20.45 Сток Сити – Манчестер Юнайтед

23.00 Ливэрпүүл – Лестер

23.00 Ньюкасл – Бернли

23.00 Саутгемптон – Арсенал

23.00 Астон Вилла – Кристал Пэлас

23.00 Халл -Эвертон

23.00 Манчестер Сити -Сандерленд

23.00 КПР – Суонси

23.00 Вест Хэм – Вест Бромвич

01.30(шөнийн) Тоттенхэм – Челси

Б.Хулан

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Бүх нийтийн амралтын өдөр буюу өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргасан.

Тиймээс бүх нийтийн амралтын энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-ын 1-д зааснаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэсэн заалт бий.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны хууль хэрэгжиж эхэллээ

Шилэн дансны хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байхаар болж байна. Дээр дурдсан байгууллагууд шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаараа хүргэх юм. Цахим хуудас нь шилэн дансны бие даасан цэстэй байх, мэдээлэл татаж авах, хэв­лэх боломжтой байна. Мэдээлэлтэй холбоотой тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх ёстой гэсэн заалт хуульд бий.

Categories
мэдээ нийгэм

Хоёр дахь мөсөн гулгуурын талбайг ашиглалтад орууллаа

Нийслэлийн ЗДТГ, Мобиком корпараци, Соунд оф Монголиатай хамтран анх удаа олон улсын стандартын мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт байгуулж, албан ёсоор нээлээ. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Монголын хоккейн холбооны тамирчид, Соунд оф Монголиа болон Мобиком корпарацийн төлөөлөл оролцлоо.

Мөсөн гулгуур болон хоккейн талбай нь 30х60 хэмжээтэй бөгөөд нийслэлчүүддээ чанартай, өнгө үзэмж бүхий тэшүүр, хувцас хэрэгсэл, халуун цай, кофегоор үйлчилж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ ая тухтай, тохилог орчинд гулгаж, наадах нөхцлийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.

Уг мөсөн талбайд Монголын хоккейн холбооноос UB CUP – 2015 олон улсын тэмцээн, Монголын хоккейчдын тоглолт, хүүхдийн фестиваль, Монголын анхны кёрлингийн тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Бар идсэн бизнесмен 13 жил хоригдоно

Хятадын бизнесмен Гуандун мужид аялж явахдаа гурван барыг тус бүр нь 70 мянган ам.доллараар худалдан авчээ. Улаан номонд орсон тус амьтдыг идсэнийхээ төлөө тэрээр 13 жил торны цаанаа суух ял шүүхээс авсан аж. Түүний хөргөгчөөс барын мах гарсан нь уг хэргийг илрүүлэх үндэс болсон гэнэ. Түүгээрч зогсохгүй эл хэрэгт оролцсон 14 хүн ял авчээ. Энэ тухай BBC агентлаг мэдээлж байна.