Categories
мэдээ спорт

​Залуучуудын хоккейн ДАШТ-ний урьдчилсан тоглолтууд өндөрлөв.

Өнгөрөгч оны 12-р сарын 26 –нд эхэлсэн Залуучуудын хоккейн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өнөөдөр дуусч цаашид хасагдах шатанд тоглох найман баг шалгарлаа. Канад улсын хотуудад зохиогдсон энэхүү хэсгийн тоглолтуудын сүүлчийнх нь Герман, Финляндийн залуучуудын тулаан байсан бөгөөд энэ тоглолтод Скандинавын хойгийн залуучууд 2:0 харьцаагаар ялалт байгуулав. Маргааш эхлэх плей-оффын эхний шатанд АНУ-ОХУ, Чех-Словак, Канад-Дани, Финлянд-Швед гэсэн хослолууд хоорондоо наадна.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

Бээжинд нийтийн тээврийн үнэ нэмэгдэж байна

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл БНХАУ-ын нийслэл Бээжин дэхь нийтийн тээврийн үйлчилгээний үнэ хоёр удаа нэмэгдэв. Энэ тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлэв. Эрх баригчдын сүүлийн санхүүгийн төлөвөөр метрогоор зургаан км зорчиход гурван юмнь төлнө. Харин өмнө нь хязгааргүй зорчиход ердөө хоёр юань л төлдөг байсан. Харин нийтийн тээврийн автобусаар зорчигчид арван км-т хоёр юань төлөх бөгөөд нэмэгдсэн таван км тутамд нэг юань төлөх болсон аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй”-г тайзнаа амилуулахад 400 гаруй хүн ажиллажээ

“Бостон балет” компанийн бүжигчин, гавьяат жүжигчин Дугараагийн Алтанхуяг “Цөмөөхэй” балетыгшинэчлэн найруулж, ДБЭТ-ийн тайзнаа тавьсан. Тэрээр “Цөмөөхэй” балетын талаарАмерикийн “Бостон балет”-аас хувцас, тайзны чимэглэл зэргийг авчирлаа. 40 тоннын таван чингэлэг ачаа ирсэн. Японоос 12 балетчин урьж “Цөмөөхэй”-д бүжиглүүллээ. Мөн Дуурийн театрын бүжигчид, хөгжимчид, тайз гэрэлтүүлэг, зохион байгуулалт хариуцсан ажилчид гээд 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Цөмөөхэй”-д ажиллалаа. Бид цаашид өрсөлдөөн дунд явах ёстой. “Цөмөөхэй”-г шинэчлэн найруулах зохион байгуулалтын бүхий л ажлыг “Монголын балетын хөгжил сан” хариуцсан. Ашиг олно гэж анхнаасаа тооцоолоогүй. Учир нь “Цөмөөхэй”-н хувцас, тайз заслын хэрэглэлийг 150 мянган доллараар худалдаж авсан. Үүнийгээ Монгол руу ачуулахад 40 мянган доллар, энд ирээд гаальд 41 сая төгрөг төлж авч байна. Ийм их хэмжээний зардал гарч байхад хэдхэн тоглолтоор зардлаа нөхөх боломжгүй. Билетийн орлого тоглолтын зохион байгуулалтын зардлыг нөхөж чадахгүй ч нэмэр болсон” хэмээн ярьжээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт сармагчин жуулчиныг дээрэмджээ

Энэтхэгийн Кодайканал хотод сариагчин жуулчнаас мөнгө хулгайлсан хэрэг гарчээ. Зул сарын баяр тэмдэглэж явсан жуулчин хулгайч сармагчинг сонирхон эрхлүүлж эхэлжээ. Сармагчин эхлээд түүний үсээр тоглож байснаа гэнэт энгэрийн халаасанд байсан 100 рупийг авчихаж. Азаар сармагчин мөнгийг сонирхохгүй эзэнд нь буцааж өгсөн аж. Хулгайч сармагчин сармагчны капуцины төрөлд хамрагддаг ба нэлээн ухайнтай бүлэгт багтана. Түүний хуруу маш шалмаг хөдөлгөөнтэй ба хурц шүдээрээ хазвал багагүй хөнөөл тарих чадвартай аж.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар машин жолоодсон 14 хүнийг баривчлуулжээ

Нийслэлийн цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Шинэ жил-эрүүл хяналт” арга хэмжээг энэ сарын 27-ноос 30-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулах чиглэлээр зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 385 уулзвар, хяналтын цэгт давхардсан тоогоор 499 офицер, 523 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 240 сонсогч ажиллаж, 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгасан байна.

Ингэхдээ зөрчил гаргасан 597 хүнд торгох арга хэмжээ авч, 14 хүнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 419 зөрчил илрүүлж, осол, зөрчил гаргаж, зарлагдсан 22 тээврийн хэрэгслийг журамласан аж.

Categories
гадаад мэдээ

Хятадууд чөлөөт худалдааны бүсээ өргөжүүлнэ

БНХАУ ирэх жилд Арабын арлуудын зургаан улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Үүнд Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Арав, Арабын нэгдсэн эмират улс багтаж байна. Дээрх орнуудтай гэрээ байгуулах ажиллагаа эрчимжиж эхэлсэн аж. Мөн Изриаль улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулна. Өнгөрсөн онд БНХАУ чөлөөт худалдааны гэрээг БНСУ, Австралитай байгуулж, Коста Рика, Перу, Шинэ Зеланд улсуудтай санам бичгийн хүрээнд тохиролцжээ. Тухайн орнууд БНХАУ-ыг нефть химийн бүтээгдэхүүний том зах гэж тооцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шинэ оны анхны нар харах ёслолыг зохион байгууллаа

Шинэ оны анхны өдрийг хэрхэн угтсанаас тухайн жилдээ ямар байх нь шалтгаалдаг гэдэг. Түүнчлэн оны эхний өдрийн өглөөний нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг болоод байгаа юм.

Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран зохион байгуулж байсан бол энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг өнөөдөр зохион байгууллаа.

Аяллын явцад галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болов. Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд “Гоёмсог цасны баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Япон Ясукуни сүмийг галдахыг оролдов

Азийн зарим орнууд Японы нийслэл Токио хот дахь Ясукуни сүмийг Японы түрэмгийллийн бэлэг тэмдэг гэж үздэг. Энэ сүмд Ерөнхий сайдууд сайдууд нь очсоноос болж олон улсын хэмжээнд цөөнгүй маргаан дэгддэг. Тэгвэл энэ сүмийг япон иргэн галдан шатаахыг оролджээ. Орон нутгийн хууль сахиулах байгууллагын мэдээлж буйгаар бол сүмийн нэг хана бага хэмжээгээр шатсаныг эс тооцвол ноцтой хохирол гараагүй гэнэ. Цагдаагийнхан сэжигтэн эрийг саатуулан байцааж байгаа аж. Тус сүмд XIX зууны дундуур явуулсан японы түрэмгийллийн үед хөрш орнуудад амиаа алдсан цэргийн болон дэлхийн хоёрдугаар дайны яллагдсан цэргүүдийн нэрс байдаг. БНХАУ, БНСУ энэ сүмээс болж Токиотой багагүй маргаан дэгдээдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Сүү сахарын өвчнөөс хамгаалдгийг тогтоожээ

Сүүн бүтээгдэхүүн чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдлийг бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ. Сvv, бяслаг, тараг, цөцгийн тос хvний биеийн “үйлдвэрлэдэггvй” транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хvчил агуулдаг нь эрсдлийг 60 хvртэлх хувиар бууруулдаг аж.

Бүх амьтанд байдаг энэ хүчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна.

Гэвч судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүн илүүдэл жин үүсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүйг анхааруулж, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр гэжээ. Тэд тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ямар ч төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ С.Жавхлан хогийн цэг дээр ажилладаг хүүхдүүдэд сүү бэлэглэв

МУГЖ дуучин Самандын Жавхлан улиран одсон оны 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолт хийсэн. Тус тоглолтоос олсон орлогоос өнгөрсөн оны 12 сарын 29-ний өдөр буюу монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж буй 200-300 иргэн, хүүхдэд монгол үхрийн сүү бэлэглэжээ. Тэрээр “Би “Монгол өлсөх учиргүй″ хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний Монголоо гэсэн цагаан сэтгэлийн илэрхийлэл юм.

Өнөөдөр та нарыг нийгэмд ядуучууд, залхуучууд, аминдаа арчаагүй хүмүүс л хог түүдэг гэж… Тархи нь тураалд ороод гэдэс нь хагарч, цадахаа мэдэхээ больсон энэ төрд шургалсан цагаан гартан ямбатангууд түмэн олонд ингэж ойлгуулж сурталчилж байна. Тэгвэл би түрүүн ирэхдээ одоо ч та нартай уулзаж хараад та нарыг огтхон ч залхуу биш гэдгийг, гэдэс дундуур ч тархи чинь дэндүү баян, хүнд хэцүү байгаа ч сэтгэл чинь цагаан байгааг харж олж мэдэрлээ. Жинхэнэ залхуучууд Төрийн ордон дотор байна. Бид тэр залхуучуудыг хөөн зайлуулж, төрт улсаа цэвэрлэж, түмэн Монголоо аврах сэтгэлтэй тэр хүмүүсийг олж тавих ёстой цаг ирснийг хэлмээр байна.

Бид энэ хэцүү үед оюун сэтгэлийн галаа нийлүүлж нэгдэх цаг иржээ. Ингээд элэг зүрх нэгт Монгол ахан дүүс та нар минь энэ 31-ний орой Монгол Улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь бид хоосон сууж байж болохгүй. Миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой. Өлсвөл адилхан өлсдөг, баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч, нөгөө хэсэг нь ядарч байдаг байж болохгүй ээ” хэмээн хэлжээ.

Эjavhlan