Categories
гадаад мэдээ

Галт уул дэлбэрч 32 хүн сураггүй байна

Японы төвийн Нагано, Гифу мужид байрлах 1989 оноос хойш сэрээгүй “Онтакэ” гэх галт уул гэнэт дэлбэрч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас 42 хүн гэмтжээ. Мөн 7-12 насны гурван хүүхдийн биеийн байдал тааруухан байгаа гэж Японы Онцгой байдлын дарга Акина Суса “NHK” телевизэд ярьжээ. Бэртсэн хүмүүийн ихэнх нь Гифу мужийн иргэд аж. Мөн Акина Суса “Энэ сарын 25-нд Токио хотод үйл ажиллагаагаа явуулдаг залуу уулчдын “Man” холбооны 32 гишүүн тус бүсэд авиралт хийж байсан. Дэлбэрэлтийн дараа уулчид төв станцаасаа холбоо тасарсан. Тэднээс холбоо гаргахаар ажилаж байгаа” гэж ярьжээ.

Онцгой байдлын газраас гамшигийн бүс рүү 1200 аврагч, 15 нисдэг тэрэг, 100 гаруй үнэрч нохойг илгээсэн байна. Ерөнхий сайд Шинзо Абе Нагано мужид байрлах нисэх буудлын үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн гэж тус мужийн захирагч Эйтаро Нишина хэлжээ. Мөн Гифу мужийн захирагч Шойчи Вашиза галт уул дахин дэлбэрэх магадлалтай учир метро, галт тэрэгний үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Эболатай адилхан вирус бүртгэгдэв

Бүгд Найрамдах Конго улсын хойд хэсэгт эболатай төстэй вирус дэгдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Вирусын улмаас 70 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чанг мэдэгдлээ. ДЭМБ-ын төлөөлөгчид энэхүү халдварыг анх эбола вирус хэмээн мэдэгдэж байсан ч шинжилгээгээр өөр төрлийн вирус болохыг тогтоожээ. ДЭМБ-ын ажилчид энэхүү вирусын тархалтыг зогсоохооор эрчимтэй ажиллаж байгаа юм.

Энэхүү вирусээс 592 хүн халдвар авчээ. Вирусийн халдвар авсан хүний гэдэс болон алгаар нь усархаг зүйл туурдаг байна. Мөн дээрх вирус эболагаас ялаатай нь 10-14 хоногийн дараа халдвар авсан тогтоогддог аж. Тиймээс илүү олон хүн энэхүү халдвараар өвчилсөн байх магадлалтай гэж Маргарет Чанг онцолжээ.

Шинэ халдварын дараа Сенегал, Өмнөд Африк зэрэг улсууд хилээ хааж халдвар гарсан орнуудын иргэдийг оруулахгүй хэвээр байна гэж мэдээллээ. Сүүлийн үеийн мэдээгээр эболагаар 2500 хүн амиа алдаж, 5500 хүн халдвар авчээ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчнийхэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллаж байгаад тэтгэвэртээ сууж буй ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолыг өнөөдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Соёлын төвд болж байна. Уулзалтын үеэр армийн генерал Б.Доржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баримтат кино үзүүлж, ахмад уран бүтээлчид болон ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолтоо сонирхуулж буй юм. Мөн ахмадуудад зориулан шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Арxитекторууд “Клаузура” клуб нээжээ

Үзэл бодол, санаа зорилгоо чөлөөтэй илэрхийлэх, уран бүтээлийн олон ургальч үзлийг уралдуулах зорилгоор хэсэг aрxитекторч мэргэжилтэй xүмүүс нэгдэн “Клаузура” нэртэй нэгэн клуб байгуулсан байна. Клаузура клубынxан тогтмол уулздаг өдөртэй байхын зэрэгцээ мэргэжил нэгтнүүдээ цаг үетэй нь xөл нийлүүлэх зорилгоор www.architectura.mn цахим xуудсыг ч нээжээ. Энэxүү хуудсанд бүтээл нь тавигдсан мэргэжлийхний хувьд хэн гэдэг архитекторын ямар нэртэй бүтээл мэргэжлийн болоод хэрэглэгчийн үнэлгээг илүүтэй xүлээж байна гэдгийг ч харах боломж бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр зохиогчийн эрxийг ч давхар хамгаалах зорилго агуулж байгаа онцлогтой.

Аxмад үеийн болон одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа арxитекторуудын уран бүтээлийг сурталчлах, энэxүү мэргэжлээр суралцаж байгаа, төгсөн гарч байгаа хүмүүст мэргэжлийн онцлогийг нь ойлгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Цөөнгүй төрийн бус байгууллагууд ажиллаж байгаа энэ цаг үед мэргэжлийн талаасаа ололт амжилтаа ч, алдаа оноогоо ч илэн далангүй ярилцаx чөлөөт индэр болж чадна гэж клубынхан үзэж байна.

Арxитектор мэргэжлээр ажиллаж байгаа xүмүүсийн уран бүтээлийг олон өнцгөөс харах боломж бүрдээд зогсоxгүй мэргэжлийн талаасаа шийдвэр гаргах, бодлого боловсруулах үйл явцад оролцоx, хариуцлагатай хойч үеээ бэлтгэх гээд олон зорилгыг тус клуб өмнөө тавьжээ. Мэдээллийг нээлттэй болгох, уран бүтээлчдээ илүү дэмжих зорилготой тус клубын үүд хаалга зөвхөн арxитектор мэргэжилтэй xүмүүст бус энэ мэргэжлийг ойлгон дэмждэг xүмүүст ч нээлттэй байхаараа онцлог юм.

Клаузура клубын нэрний утгыг товчхон сонирхуулахад уран бүтээлч xүний харандаагаар эхлэлийг нь зурдаг анxны зураас гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс ч тус клуб өөрсдийн эмблемээ харандаа барьсан уран бүтээлч xүмүүсийн дүрсээр тодотгожээ.

Categories
мэдээ улс-төр

Тахарын алба шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

Тахарын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Ингэснээр Тахарын алба нь улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж, албан бичгийг шалган нэвтрүүлэх газарт ирүүлснийг үндэслэн тухайн иргэнийг хилээр нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад бүртгэх, хасах ажлыг зохион байгуулна.

Мөн эрэн сурвалжлагдаж байгаа иргэн улсын хилээр гарахын завдсан тохиолдолд Шалган нэвтрүүлэх газах тухайн иргэнийг түр саатуулан нэн даруй Тахарын албаны Эрэн сурвалжлах хэлтэст мэдэгдэх ажлыг зохион байгуулах аж.

Categories
мэдээ спорт

Шөвгийн наймд өрсөлдөх дөрвөн баг тодорно

Монгол-Японы багийн тоглолт Улаанбаатарын цагаар 18.45-д Инчён хотын Самсан спортын ордонд эхэлнэ.

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.

Монгол Улсын эрэгтэй баг түүхэн амжилтыг үзүүлж, шөвгийн наймд шалгараад байгаа билээ. Тэд G хэсэгт БНХАУ, Иран, Япон улсын багуудтай багтсан. Өнөөдөр Монголын баг Японы багтай тоглох юм. Тоглолт Улаанбаатарын цагаар 18.45-д эхэлнэ.

Одоогоор G хэсгийг Иран, Япон, H хэсгийг Өмнөд Солонгос, Казахстан улсын багууд тэргүүлж байна.

Categories
мэдээ спорт

Б.Ганболд: Энэ жилээс эхлэн шигшээ багийн тамирчид цалинтай болсон

Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит IV Их хурал арваннэгдүгээр сард зохион байгуулагдах гэж байгаа. Энэхүү хурлаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох бөгөөд сонгуульд одоогоор зургаан хүн нэр дэвшин өрсөлдөхөөр болсон билээ. Нэр дэвшигчдийн дунд одоогийн холбооны тэргүүн Б.Ганболд байгаа юм.

Түүнийг Монголын хөлбөмбөгийн хөгжил дэвшлийн төлөө, шигшээ багийн амжилтыг ахиулсан ажил хийгээгүй гэх мэтээр гадуур ярих нь бий. Өнөөдөр гэхэд олон нийтийн сүлжээнд Б.Ганболдын талаар нэлээд хэлэлцүүлэг өрнөсөн юм. Харин тэрбээр өөрийн “Facebook” хаягаар дамжуулан өөрийн санал бодлоо илэрхийлсэн байна.

Categories
мэдээ спорт

Ширээний теннисний багийн тэмцээн үргэлжилж байна

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод ес дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс ширээний теннисний багийн тэмцээн тэмцээн эхэллээ.

Эрэгтэй 18 багаас Монгол Улсын шигшээ баг БНАСАУ, ХонгКонг, Йемен, Катар улсын багуудтай D хэсэгт багтжээ. Монголын баг хэсэгтээ гурван тоглолт хийгээд байгаагаас Катарыг хожиж, ХонгКонг, БНАСАУ-ын багт хожигдоод байна. Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Йемен багтай хийх юм.

Эмэгтэй баг 18 баг өрсөлдөж байгаагаас Монгол Улсын шигшээ баг БНСУ, Япон, Пакистан, Мальдив БНУ-ын багтай С хэсэгт багтжээ. Мальдивын багийг 3:1-ээр хожиж, Пакистан, Япон, БНСУ-ын багуудад хожигдож, хэсгийн тоглолтоо дуусгав.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ

Categories
мэдээ нийгэм

Болгоомжтой зорчихыг анхааруулав

Урьд шөнө цас орж хот хөдөөгийн замд халтиргаа гулгаа үүсээд байна. Намрын налгар өдрүүдэд найдаж, автомашиндаа өвлийн бэлтгэл хангаагүй жолооч нар олон бий. Наад зах нь зуны дугуйгаа солиогүй явцгааж байгаа. Цаг уурын мэргэжилтнүүд ойрын өдрүүдэд хүйтэн байхыг сануулсан. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтиой оролцохыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна. Хэдийгээр өглөөнөөс хойш замын хөдөлгөөний хүндрэл, аваар ослын тухай мэдээлэл ирээгүй ч хот орчмын зам даваа халтиргаа, гулгаатай байгаа тул болгоомжтой зорчихыг сануулав.


Үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 14-19, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө түр зуур секундэд 16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Баавгайн цөсөөр цөсөө эмчилж болно

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дунд элэг, ходоод, цөс зэрэг дотор эрхтэний өвчлөл их гарах болсон. Дөрвөн хvн тутмын нэг нь элэгний өвчтэй гэсэн судалгаа ч бий. Цөсний үрэвсэлтэй хүний тоо үүнээс ч хол давдаг байна. Цөс хэмээх эрхтэн нь хvний идсэн хоолны өөх тосыг задалж, уусамтгай болгох зориулалттай эрхтэн ажээ. Хvн удаан хугацаагаар хоол идээгүй тохиолдолд, цөс ялгарахгvй өтгөрч, органик бус бодис тунаж улмаар чулууждаг байна. Тэгэхээр хэтэрхийнцөс өвдөх нь өөх тос их идэх, мөн олон цагаар хоосон явах, тогтсон цагт өдрийн хоол идэлгvй, орой их хоол иддэгтэй холбоотой юм байна.

Цөс өвдсөн тохиолдолд баруун хавирга доогуур хөндvvрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургvй болох, дотор эвгvйрэх, зарим тохиолдолд нvvрний арьс буюу нvд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдаа болох зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Үүнийг эмчлэх хамгийн шилдэг арга бол зөв хооллолт юм. Тодруулбал бага багаар тогтмол цагт хооллож байх бөгөөд хоолыг хэт халуун эсвэл хөрсөн хойно идэхгvй, бүлээнээр нь идэж байх, мөн хурц амттай, өтгөн шөл идэхээс зайлсхийж цагаан идээ, жимс зэргийг аль болох ихээр хэрэглэж, занших хэрэгтэй юм байна.

Цааган идээ нь хоол боловсруулахад чухал vvрэгтэй кальци, уургаар баялаг байдгаас гадна цөс өвчлөх vед ходоодны хvчил шvлтлэгийн баланс, хvчил ихдэх тал руу алдагдсаныг тэнцвэржvvлж өгдөг ажээ. Харин жимс, ногоо, ялангуяа А,С витаминаар баялаг vхрийн нvд, улаан чинжvv, сонгино, лаазалсан хvнс, архийг хориглохоос гадна давсны хэрэглээг багасгах хэрэгтэй.

Мөн ардын уламжлалт аргаар цөсийг эмчлэхдээ амьтны цөсөөр эмчилдэг байна. Ямар ч амьтны цөс хvний цөсний өвчнийг эмчлэхэд тустай байдаг ажээ. Үүнээс хамгийн сайн нь баавгайн цөс юм. Гэхдээ баавгайн цөсийг хамаагүй, их хэмжээгээр хэрэглэж болохгүй бөгөөд эмчээс зөвлөгөө авсаны дараа хэрэглэх хэрэгтэй юм байна. Тарваганы цөс шарханд тустайгаас гадна архины хороос vvдсэн өвчнийг анагаадаг аж. Мөн цагаан ямааны сvv, vхрийн сvvний ээдэм нь элэг, цөсний өвчинд тустай. Цөсний хvvдийн vрэвсэл болон цөс чулуужихад барагшины хандыг 200 гр буцалсан усанд анхны өдөр таван дуслыг, хоёр дахь өдрөөс хоёр, хоёр дуслаар нэмэгдvvлж арав хоног ууна. Гэхдээ барагшин нь олон янз байдаг бөгөөд төмөр гардаг хадны барагшин нь элэг, цөс, нvдний өвчинд сайн ажээ.