Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ноён Вань Зюнь хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа УИХ-ын даргад илэрхийлээд саахалт айлдаа зочлон хамтын ажиллагаагаа зузаатгахаар ирлээ хэмээн айлчлалын зорилгоо танилцуулсан юм. Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурал, Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын хамтын ажиллагаа цаашид ч өргөжинө хэмээн итгэж байгаагаа илэрхийлсэн.

 УИХ-ын дарга З.Энхболд хоёр орны Их Хурлаас гадна хөрш аймгууд сайн харилцаатай байдгийг онцолсон. Тэрбээр Өвөрмонголын өөртөө засах орноос суралцах зүйл их байгаа хэмээгээд нүүрсний ордуудад түшиглэн байгуулсан нүүрс шингэрүүлэх төслүүд амжилттай явааг дурдсан юм. Бээжингээс дутахгүй шахам болоод буй Улаанбаатарын агаарын бохирдол, утаанаас салах арга зам нь нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх гээд энэ талаар Өвөрмонголын өөртөө засах орон өөрийн туршлагаа харамгүй хуваалцана гэж найдаж байна гэж хэллээ. 

Түүнчлэн зам тээврийн салбар нь Монгол Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх салбар болоод байгааг УИХ-ын дарга яриандаа дурдаад Замын-Үүдэд явагдаж буй бүтээн байгуулалтын ажил хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд ахиц авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар аймаг, Өвөрмонголын Шилийн гол аймаг хамтран Сүхбаатар аймагт унадаг дугуйн угсрах үйлдвэр барих талаар яригдаж байсныг дурдаад аймгуудын хамтын ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж байгаа хэмээлээ. 

Эрхэм зочин Вань Зюнь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанаас гадна хүмүүсийн харилцаа гүн гүнзгий байдаг гээд харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нөөц боломж бий гэсэн. Тэрбээр нүүрс шингэрүүлэх болон бусад олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл нарыг цагдан хорих шийдвэр гарлаа

Хар тамхины хэрэгт холбогдон, Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” гэгдээд байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн I шүүхэд хаалттай хэлэлцлээ.

Энэ үеэр шүүгчдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг  шүүх бүрэлдэхүүн хүлээж аваад шүүх хурлыг энэ сарын 16-ныг хүртэл хойшлуулж, хурал болох хүртэл шүүгдэгчдийг цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Шүүгчдэгчийн дунд насанд хүрээгүй гурван хүүхэд байгаа юм байна. Тэднийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хуулийн 192.1, 192.2, 115.1 гэсэн зүйн ангиар шалган улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөө орой сонгодог урлагийн цэнгүүнтэй

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдрэх “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож өнөө орой 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулах юм.

“Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм.

Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Саунд оф Монголиа” ХХК нар ажиллаж байна.

Тус тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон анхны бүтээл болж байгаа бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэн буудлуудад шалгалт хийжээ

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудалд шалгалт хийжээ. Амралтын өдрүүд буюу бусад үеэс ачаалал ихтэй үед зохион байгуулагдсан тус шалгалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулжээ.

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 120 орчим зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулдагаас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий 16 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийж, Ачит сун ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг  түр хугацаагаар зогсоон, улсын байцаагчийн акт тавьсан байна.

Мөн тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар таван газарт  32 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг,дөрвөн иргэнд 434мянган төгрөг, нийт 1.110 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

“Алтаргана” наадам 18-21-ний өдрүүдэд болно

“Алтаргана” наадам Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 18-21-нд зохиогдоно. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бөгөөд хоёрдугаар шатны төвлөрсөн арга хэмжээ нь Хэнтий аймгийн Дадал суманд болно.

Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион явуулахаар “Алтаргана” наадмыг зохион байгуулах үндэсний хороо бэлтгэж байна. 

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөр

ТУЛГАР
ТӨРИЙН 2223, ИХ МОНГОЛ УЛСЫН 808, АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ, УРЛАГИЙН ҮЗВЭР,

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ХӨТӨЛБӨР

 

Хүй долоон худаг

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
09:00-18:00                 
        
“Сэрсэн тал” соёлын наадам

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00   Уран бичлэг –  Д.Ганбаатар,
уран бичээч, “Тэнгэр” уран бичлэгийн төв
                                                                        –
Уран бичлэгийн үзүүлбэр
                                                                        –
Уран бичлэг бичих
 Нум сум харваа – Ахлагч С.Болдбаатар,
нум сум урлаач (Хөвчит Нум ХХК)
                                                                        – Нум сумын үйлдвэрлэл
                                                                        –
Нум сумын харваа
                                                                        –
Хүүхдийн нум сумын харваа



 Эсгий урлаг – Ахлагч Б.Баяндүүрэн,
эсгийч, “Дугуй Цагаан Эсгий” Нийгэмлэг
                                                                        –
Эсгийг гар аргаар боловсруулах
                                                                        –
Эсгий гар урлалын худалдаа
                                                                        –
Эсгий зураг
                                                                        –
Эсгий хүүхэлдэй, гар урлалын зүйл хийх
                                                           
Эрдэнэ-Баяр Урлан – Зураач М.Эрдэнэбаярын “Морь”-иор сэдэвлэн
бүтээсэн үзэсгэлэн гаргах
                                                                        –
Үзэсгэлэн гаргах
                                                                        –
Бүтээлч үйл ажиллагаанд оролцоно

 Нүүр будалт 1, 2 – Уран
бүтээлчид оролцоно

 

Монгол Үндэсний Хувцас – Монгол Костьюмс ХХК
                                                –
Үндэсний хувцасыг танилцуулах, өмсөх, зураг авхуулах


Аварга Монгол – Монгол гутал, шагай, эмээл, аяга, домбо зэргийг хүний
өндөртэй                                                                                                   
  барималаар бүтээнэ.
                        – Монгол үндэсний
эд хэрэглэлийг таниулах
                        – Зураг авхуулах
Олон үндэстэн – Халх, Буриад, Захчин, Дөрвөд ястны хувцастай гэр бүлийн
зураг бүхий самбарт зургаа авхуулна.


Ардын аман зохиол – СУИС-ийн багш, уран бүтээлчид оролцоно.
                                    –
Монголын уламжлалт аман зохиол, ерөөл магтаал, харилцан яриаг өрнүүлэх
                                    –
Зочид хамтран оролцох
                                   

            МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН
ТОГЛОЛТ

07 дугаар сарын 11-нд
11:00-12:00                                        
Урлагийн тоглолт
14:00-15:30                                        
Соёлын Наадмын нээлт
17:00-18:00                                        
Урлагийн тоглолт
20:00-21:00                                        
Урлагийн тоглолт

07 дугаар сарын 12-нд 
10:00-11:00                                        
Урлагийн тоглолт
13:00-14:00                                        
Урлагийн тоглолт

07 дугаар сарын 11-нд 
14:50-15:20   “Морьтон Монголчууд” морин
спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 11-нд 
14:00                                   
       
Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07 дугаар сарын 12-нд 
07:50-08:20      “Морьтон Монголчууд” морин спортын
үзүүлэх тоглолт,  цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 12-нд
09:00                         
                
  Шүхрийн
буултын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд
11:40-12:10    “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх
тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр 

 

Их эзэн Чингис хааны талбайд

07 дугаар сарын 11-нд 

Акардион, баян, гармони, аман хуур, мондалин хөгжмийн ахмад уран бүтээлчдийн
ахмадуудад зориулсан тоглолт

18:00                                     
Нээлтийн ажиллагаа
18:10                                     
Баян хуурчдын тоглолт
18:20                                     
Аман хуурчдын тоглолт
18:30                                       Ахмадын
дайчин алдаг чуулга
18:40                                       Ахмадын
“Уянга өөдөө” чуулга
18:50                                       Гармони
хөгжимчдийн тоглолт
19:00                                     
Аккардион хөгжимчдийн тоглолт
19:10                                       Мондалин
хөгжимчдийн тоглолт
19:30                                       Бүх
хөгжимчдийн нэгдсэн үзүүлбэр /Уран хас/
                                                                                    Зохион
байгуулагч: МУГЖ Д.Ухнаа

“Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн
20:00                                      Наадамчдын
диско буюу DJ show         45 минут
20:45                                      3D
mapping шоу                                                      4
минут
20:50                                      Никитон
хамтлагийн тоглолт                  45
минут
21:35                                      3D
mapping шоу                                                      8
минут
21:45                                      Никитон
хамтлагийн тоглолт                  45
минут
22:30                                      3D
mapping шоу                                                      12
минут
22:42                                      Наадамчдын
диско буюу DJ show         15 минут

07 дугаар сарын 12-нд
“Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн тоглолт 
“Хурд”, “Классик жем”, МУГЖ С.Жавхлан, Эрдэнэчимэг, Уудам, Цагаан зам, Хар
сарнай, Бурмаа, Мөнхбат, Банзрагч, БЦДБЧ-ын найрал дуучид, “Камертон”, МУГЖ
Т.Ариунаа, амьд хөгжмийн хамтлаг, “Чингис хаан”, “Харанга” зэрэг хамтлаг
дуучид оролцсон шоу тоглолт болно.
                                                                                                                                                      07 дугаар сарын 13-нд 
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ”  наадам
13:00-14:00                           Нээлтийн
ажиллагаа, үндэсний хувцастай парад
14:00-14:15                           Үндэсний
урлагийн тоглолт
14:15-14:30                           Үндэсний
хувцасны загварын үзүүлбэр
14:30-14:50                           “Хамгийн
бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт
14:50-15:05                           Урлагийн
тоглолт
15:05-15:35                           “Хамгийн
сайхан дээлтэй хос” шалгаруулалт
15:35-16:00                           Цэнгээнт
хөтөлбөр
16:00-16:15                           “Монгол
үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт
16:15-16:30                           Урлагийн
тоглолт, Шагнал гардуулах ёслол
16:30-16:35                           –
Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага
                           
                                – Шилдэг
зохион байгуулалттай, идэвхитэй оролцсон дүүрэг
16:45-17:15                           Нийтийн
бүжиг
17:15-17:30                           Урлагийн
тоглолт
17:30-17:45                           Шагнал
гардуулах ёслол
17:45-18:00                           Нийтийн
бүжгийн шилдэг хос
                                                            Хаалтын
ажиллагаа
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687,
                        Монголын аялал
жуулчлал 


Үндэсний соёл, амралтын хүрээлэн

 

07 дугаар сарын 12-нд  
09.00-22:00                           “Улаанбаатар
– Уран баримал 14” наадам                                           
               


Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга

 

07 дугаар сарын 09-нд 
18:00, 20:00               
      
“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолт

07 дугаар сарын 11-нд 
18:00, 20:00                          “Дэлхийд
гайхагдсан монгол урлаг” тоглолт

07 дугаар сарын 12-нд 
18:00, 20:00                          “Дэлхийд гайхагдсан монгол
урлаг” тоглолт

07 дугаар сарын 13-нд 
18:00, 20:00                          “Дэлхийд гайхагдсан монгол урлаг”
тоглолт

Монгол Улсын хүүхэлдэйн театр


07 дугаар сарын 12-нд
14:00, 16:00  “Могжоохон даагатай
жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг
                        Үндэсний соёл
амралтын хүрээлэнгийн гадна талбайд

         
          

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн  театр

07 дугаар сарын 06-нд
21:00             “Best of classic open
air” сонгодог үдшийн цэнгүүн

07 дугаар сарын 12-нд
17:00                                      “Хунт
нуур” балет

07 дугаар сарын 13-нд
17:00                                      “Учиртай
гурван толгой” дуурь

 

Нийслэлийн Соёлын төв өргөө

07 дугаар сарын 10-нд 
15:00, 18:00                    Тулгар
төрийн 2223, Их Монгол Улсын 808,
                                                                                     
    Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн  концерт

07 дугаар сарын 11-нд    
19.00                   
      
“Монголын сайхан орноор” Улсын филармоний Морин
хуурын чуулгын тоглолт

07 дугаар сарын 12-нд
15:00, 19:00               
   “Монгол туургатны олон улсын бүжгийн наадам”-ын нэгдсэн
концерт

Монголын үндэсний цирк

 

07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд
16:00                               “Монголын циркийн
шилдэг үзүүлбэрийн тоглолт”

 

МҮЭ-ийн Соёлын төв ордон

07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд 
19:00                              “Маск продакшины
шилдэг хөтөлбөрүүд”  хошин урлагийн тоглолт

         

Үндэсний дуу, бүжгийн “Түмэн Эх” чуулга

 

07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд 
16:00, 18:00      
       “
Ардын язгуур урлагийн дээжис тоглолт

 

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

 

07 дугаар сарын 10-наас 19-ны өдрүүдэд
10:00-18:00                  
 Монголын сайхан орон”  үзэсгэлэн 

Улаанбаатар хотын музей

 

07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд
10:00-17:00             
 
Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын уран зургийн галерей

 

07 дугаар сарын 10-наас 13-ны
өдрүүдэд
09:00-18:00      
   “Гранд арт” Монгол – Солонгосын залуу уран бүтээлчдийн
уралдаант үзэсгэлэн
                                     
  Монгол Солонгосын зураачдийн хамтарсан үзэсгэлэн

Монголын үндэсний музей

 

07 дугаар сарын 06-наас
13-ны өдрүүдэд

09:00-18:00                
 “
Талын дайчдын соёлүзэсгэлэн

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-наас 13-ны
өдрүүдэд

09:00-18:00                
Дашингийн цуваасэдэвт үзэсгэлэн

 

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 09-нөөс
12-ны өдрүүдэд

09:00-18:00                
  
Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

 

Занабазарын нэрэмжит дүрслэх
урлагийн музей


07 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд
09:00-18:00    “Очирт Аюулган үйлдэгчийн нууц”
үзэсгэлээн

Монголын театрын музей

 

07 дугаар сарын 10-наас 13-ны
өдрүүдэд
10:00-17:00   “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн

 

Монгол цэргийн музей

 

07 дугаар сарын 09-нөөс 13-ны
өдрүүдэд

10:00-17:00               “Халх голын
баатрууд” үзэсгэлэн
                                                “Монгол
адууны соёл” үзэсгэлэн

 

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндоржийн шүүх хурлыг 17-ныг хүртэл хойшлууллаа

Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүх “Ноёд” группийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шүүх байсан ч хойшилсон байна. Хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээс гаргажээ.

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

АРДЫН ХУВЬСГАЛЫН 93 ЖИЛИЙН ОЙ,
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН
ХУВААРЬ



 НЭГ. ХУДАЛДАА,
ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд
дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 09,
10–нд 08.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 –нд амарч, 07 дугаар
сарын
13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг”

ХХК–ний сүлжээ дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу
ажиллана. 07 дугаар сарын 11–нд Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07 дугаар
сарын 11, 12–нд “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн бэлэг дурсгалын тасаг, “Номин их
дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа”
11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 13–нд 10.00 -21.00 цаг хүртэл
ажиллана. 07 дугаар сарын 11-нээс 15–ныг дуустал “Номин стандарт” амарна.
“Номин холдинг” ХХК–ний бүх салбарууд 07 дугаар сарын 14–нөөс эхлэн ердийн
цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса”

сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн
хооронд ажиллана.

Сонгинохангай ХХК

–ний “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр
08.00-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”,
Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

“Скай”

их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12, 13–нд 10.00-21.00 цаг, “Скай”
хайпермаркет 09.30–20.30 цаг хүртэл ажиллана. 07 дугаар сарын 14-нөөс 16–ныг
дуустал амраад, 07 дугаар сарын 17–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу
ажиллана.

“Нарантуул”

худалдааны төв 07 – р сарын 10 -нд ердийн цагийн хуваариар 10.00-19.00 цагт
ажиллаж , 07 дугаар сарын 11–нээс эхлэн 07 дугаар сарын 22–ныг дуустал амарна.
07 дугаар сарын 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул-2”

худалдааны төв 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваариар 05.00-17.00 цагт
ажиллаж , 07 дугаар сарын 11–нээс эхлэн 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна.
07 дугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Дүнжингарав”

худалдааны төв 07 дугаар сарын 11, 12-нд ердийн цагийн хуваариар 10.00-20.00
цагт ажиллаж , 07 дугаар сарын 13-наас эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал
амарна. 07 дугаар сарын 18-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Хар хорин”

худалдааны төв 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар 09.00 -20.00 цагт
ажиллаж, 07 дугаар сарын 11-нээс 15–ныг хүртэл амраад, 07 дугаар сарын 16–наас
эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Барс”

худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 07.00–20.00 цаг хүртэл ажиллаж, 07
дугаар сарын 11, 12, 13 ,14, 15–нд амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн
цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Хүчит шонхор”

худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 06.00–18.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар
сарын 11-нээс 15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн
цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ ”

техникийн зах 07 дугаар сарын 10–нд 08.00–16.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар
сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад, 07 дугаар сарын 16–наас ердийн цагийн
хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны
дэлгүүрүүд
07 дугаар сарын 10-нд 10.00–20.00 цагт ажиллаж,
07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15–нд амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн
ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Наадамчдад үйлчлэх “Railbus”-ийн цагийн хуваарь

Энэ жилийн баяр наадмаас  эхлэн
анх удаа  Railbus буюу төмөр замын автобус Хүй долоо худаг руу тээвэрлэлт
хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь 7 сарын 10,11,12,13-ны Амгалан
өртөөнөөс Хүй 7 худаг дах Давааны зөрлөг өртөө хүртэл иргэдэд үйлчилнэ.
“RAILBUS” –ийн цагийн хуваарьтай уялдуулан  Дүнжингарав худалдааны
төв рүү 7 сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлийн нийт их багтаамжийн
120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар очиж үйлчилэхээр нийслэлийн
Тээврийн газраас  зохицуулалт хийжээ.  Мөн Төв цэнгэлдэх рүү
Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд
голоос 5 том оврийн автобус богино эргэлтээр  3-5 минут
тутамд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг руу 5
автобус үнэ төлбөргүйгээр үйлчилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Үндэсний их баяр наадам, Ардын
хувьсгалын  93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы
“Хүй долоон худаг”  хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг
үнэ

 

Чиглэлийн нэр

Тээврийн хэрэгслийн төрөл

Зорчих үнэ /төгрөг/

том хүн

хүүхэд

1

Хүй долоон худаг-Офицерүүдийн
ордон

Бага багтаамжийн автобус

1000

300

2

Хүй долоон худаг-7 буудал

Бага багтаамжийн автобус

1000

300

3

Хүй долоон худаг-III, IV хорооллын
эцэс

Бага багтаамжийн автобус

700

300

4

Хүй долоон худаг-5 шар

Бага багтаамжийн автобус

700

300

5

Хүй долоон худаг-Ханын материалын
комбинат

Бага багтаамжийн автобус

700

300

6

Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх

Их багтаамжийн автобус

800

300

7

Хүй долоон худаг-Давааны өртөө

Их багтаамжийн автобус

Үнэ төлбөргүй

Categories
мэдээ нийгэм

Наадмын хөтөлбөр

ТУЛГАР
ТӨРИЙН 2223, ИХ МОНГОЛ УЛСЫН 808,  АРДЫН ХУВЬСГАЛЫН

93 ЖИЛИЙН
ОЙ,
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР
 

7
дугаар сарын 7. Даваа

 9.00-19.00          Урианхай
сурын харваа
                                           
Сурын талбайд
 7 дугаар сарын 8. Мягмар
 9. 00-18.00    
      Буриад сурын харваа
                                              
Сурын талбайд
 7 дугаар сарын 9. Лхагва
 9. 00-19.00    
      Хүүхдийн сурын харваа
                                          
Сурын талбайд
 7 дугаар сарын 10. Пүрэв
 8.00-11.00     Хязаалан насны морьдын
уралдаан            
    Хүй долоон худагт
 08.00          Шагайн
харвааны хэсгийн харваа. 
               
Шагайн асарт
10.30             
 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг    Сурын талбайд
10.00-11.00   Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн
ёслол              
                                   
                                                 
Их эзэн Чингис хааны  талбайд
12.00-12.30   Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын
хөшөөнд цэцэг өргөх  ёслол
                                                                                 Их
эзэн
Чингис хааны  талбайд
14.00-16.20   Шүдлэн  насны морьдын
уралдаан     
             Хүй
долоон худагт

14.30-18.30   Үндэсний сурын хана харвааны дунд
өрөг     Сурын талбайд
15.00,18.00   Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын
хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хүндэтгэлийн 
концерт            
           
                       
                       
           
                          Соёлын
төв өргөөнд

16.00-19.00  Холч морьдын уралдаан          Хүй
долоон худгийн бага цагаан хөтөлд
20.00             
Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх
ёслол                
Төрийн ордон
 7 дугаар сарын 11. Баасан
 8.00-11.20    Азарганы уралдаан
                                  
                Хүй
долоон худагт

 10.00   Шагайн харвааны хагас шигшээ
харваа                     
Шагайн асарт
 10.00   Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордоноос Төв
цэнгэлдэх хүрээлэн  рүү залах 
ёслол.             
/тусгай хөтөлбөрөөр/
 11.00   Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах
ёслолын ажиллагаа.
11.10   Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын
хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын
Ерөнхийлөгч
                
 Цахиагийн Элбэгдорж нээнэ.
 11.20   Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа
            /тусгай
хөтөлбөрөөр /

11.30  Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа
                       
Шагайн асарт
12.00-15.00   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
 12.30            
Шагайн харвааны хагас шигшээ харваа
        
            Шагайн
асарт

 13.30-14.00   Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа
      
            Сурын
талбайд

 13.30-16.00   Хүүхдийн барилдааны нэгийн даваа
 14.00             
Хүй долоон худгийн  наадмын нээлтийн
ажиллагаа                       
                                           
/тусгай хөтөлбөрөөр /                 
  Хүй долоон худагт
 14.00-16.20   Их насны морьдын
уралдаан                       Хүй
долоон худагт

 14.30-16.30  Үндэсний сурын  хана харвааны адаг
өрөг     
              Сурын
талбайд

 15.20-18.00   Хүчит бөхийн  барилдааны хоёрын даваа
 16.20-18.00   Хүүхдийн барилдааны хоёрын даваа
 16.30-20.00  Үндэсний сурын  хасаа харвааны эхэн
өрөг               
  Сурын талбайд
 20.00-23.00   “Улаанбаатарын үдэш” 3D шоу
цэнгүүн      Их эзэн Чингис хааны
    
                                                                                          
          mалбайд

23.00    Баяр наадмын ёслолын буудлага
                                
Их эзэн Чингис хааны  талбай, Баянхошуу, Маахуур толгой,
 7-н буудал орчим

 
7 дугаар сарын 12. Бямба
 7.00-9.20    Соёолон насны морьдын
уралдаан                     
Хүй долоон худагт
 8.00           Шагайн харвааны  шигшээ
харваа.
                
Шагайн асарт
 9.00-12.00    Үндэсний сурын хасаа харвааны  дунд
өрөг              
Сурын талбайд
 9.30-11.00    Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
 10.00-11.00   Хүүхдийн барилдааны гурвын даваа
 11.00-13.00 Дааганы уралдаан    
                                             
Хүй долоон худагт
 11.20-12.40  Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
 11.20-12.40   Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
 12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны  адаг
өрөг                
Сурын талбайд
 12.30.     Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах
ёслол
Шагайн асарт
 13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа
                                                                                                                       
Сурын талбайд
14.30-15.10   Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15.20-15.30   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний
сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол
хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
15.20-16.00   Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15.20-16.00   Хүүхдийн барилдааны тавын даваа
16.10-16.40   Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
Монгол
 Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач
  хүүхдүүдэд бэлэг гардуулна.
 16.40-17.10   Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
 16.40-17.20   Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
 17.25-17.45   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
“Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож,
үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
 17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
 18.35-19.05   Хүүхдийн барилдааны долоогийн даваа
 18.45-19.00  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын
заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг
гардуулна
 19.05-19.35   Хүчит бөхийн барилдааны  есийн даваа
 19.40-19.55  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний
их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол
олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. 
 19.55    Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808,  Ардын
хувьсгалын 93 жилийн
                
ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн
Элбэгдорж хаана.
 20.00      Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа,
Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу
залах 
ёслол.                   
/тусгай хөтөлбөрөөр/
 20.00  “Эх орноо хамтдаа дуулъя” урлагийн
тоглолт            Их
эзэн
Чингис хааны  
                                                                                                           
        талбайд

 УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР
 
7 дугаар сарын 13. Ням. Хүй долоон худаг
7.00-9.20    Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас,
соёолон  морьдын уралдаан   
                                                                                               
 11.00-13.00   Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн,
хязаалан  морьдын уралдаан
 13.00-13.05   Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны
дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва уяачдын наадмыг нээнэ.
 13.00-16.00 Жороо морины тойргийн уралдаан
 13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай
хөтөлбөрөөр/
 13.20-14.20   Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
 14.20-14.30   Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн,
шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх
гардуулна.
 14.00-16.00   Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы
уралдаан
 14.30-15.20   Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
 15.20-15.30   Урлагийн тоглолт
 15.30-16.30  Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
 16.30-16.40   Урлагийн тоглолт
 16.40-17.00   Хүчит бөхийн барилдааны тавын даваа
 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал
гардуулна. 
 17.00-17.50   Хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваа
 17.50-18.20   Хүчит бөхийн барилдааны долоогийн  даваа
 18.20-18.40   Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн,
шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
 18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг
хаана.