Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана. Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдах бол МАН-ын бүлэг “Б” танхимд хуралдах юм байна. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно.
 АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
•  Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийЭдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00цагаас “Б” танхимд;
• Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан 13.00 цагаас   “В” танхимд;
• Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийХууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
•  Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б”танхимд;
• Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийЭдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
•    “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
•    “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд болох юм байна.

Categories
мэдээ спорт

“Сан-Антонио” өрнөд конференцийн аварга боллоо

NBA-ийн өрнөд конференцийн шигшээд таарсан “Сан Антонио”, “Оклахома Сити” багуудын тоглолт 4:2 гэсэн харьцаагаар Тим Данканы багийн ялалтаар дууслаа.
«Оклахома-Сити» — «Сан-Антонио» — 107:112 нэмэлт цагт (23:20, 26:22, 20:37, 32:22, 6:11).
«О»: Уэстбрук (34), Дюрант (31), Джексон (21)
«С»: Данкан (19), Леонард (17), Джинобили (15).
Өчигдөр “Майами” баг “ Индиана”-г мөн л 4:2 гэсэн харьцаагаар буулган авч дорнод конференцийн аварга болсон бөгөөд ирэх баасан гаригаас эхлээд “Сан-Антонио”, “Майами” багууд үнэмлэхүй аваргын төлөө тоглохоор болж байна. Эхний тоглолт  “Сан-Антонио”-гийн талбайд баасан гаригийн  өглөө 9.00 цагаас эхэлнэ.

Д.Бат
 

Categories
мэдээ нийгэм

Их тэнгэрийн ам дахь замын ажил эхэллээ

Их тэнгэрийн амын зүүн талын замыг өнгөрөгч баасан гаригаас эхлэн 10 хоногийн хугацаанд хаагаад байна.

Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд зам барилгын ажил үргэлжилж байна.  Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км энэхүү авто замыг энэ оны 8 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм. Зам барилгын ажлын хүрээнд өнгөрөгч баасан гаригаас /05.30/ эхлэн замыг хэсэгчлэн хучиж эхэлсэн байна. Зайсан толгойн зүүн талаас Их тэнгэрийн амны зүүн тал хүрэх 2.2 км замыг 10 хоногийн хугацаатай хаахаар болсон. Зам хааж суурь хучилтын ажил гүйцэтгээд нээнэ. Энэ замаар хотын зүүн захаас Яармаг чиглэлд Богд уулын араар түгжрэлгүй шууд хүрэх боломжтой болно.  

“Дүнжингарав” худалдааны төвийн урдуурх замаас зүүн тийш Улиастайн зам хүртэлх 6 км авто замыг “Хансуун зам” ХХК шинээр барьж 10 дугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Мөн л хотын зүүн захаас төв замын хөдөлгөөний ачааллыг нэмэлгүй хотын төв рүү шууд нэвтрэх ач холбогдол бүхий энэ зам нь Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл болох юм. Хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй баригдах энэ замын зурваст далангийн ажил, суурийн нягтруулалт хийж байна.

Арслантай гүүрийн баруун талаас Сэлбэ голын баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто замыг шинээр барьж байгаа “Оч Наран” компанийн ажилтай танилцлаа. Замын нийт уртад далан, суурийн ажлыг гүйцэтгээд замын хашлага суурилуулж байна. Энэ замыг 10 сарын 30-нд ашиглалтад өгөх бөгөөд шинээр баригдаж байгаа Бээжингийн гудамжинд Сэлбэ гол дээр шинээр баригдах гүүрийн доогуур Денверийн гудамжтай холбох ёстой юм. Тодруулбал, Арслантай гүүрнээс хойш яваад АНУ-ын Элчин сайдын яамны зүүн талаар гарч 100 айл руу шууд нэвтэрнэ. Энхтайваны өргөн чөлөөг Их тойруу ийнхүү шууд холбосноор Бага тойруугийн ачаалал буурах ач холбогдолтой.

Бээжингийн гудамжны 0.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Сэлбэ гол дээрх 74 у/м гүүрийг шинээр барих ажлыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Бээжин констракшн инженеринг групп” компани гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж инженерийн байгууламжийн ажил буюу зам доорх шугам сүлжээний шинэчлэлт, хүчитгэлийн ажлыг хийж байгаа бөгөөд гүүрийн ажлын явц 5 хувьтай байна. Нуман хэлбэртэй баригдах энэ гүүрийн суурийн ажил явагдаж байгаа юм. Хуучин зам, гүүр нь хоёр урсгалдаа тус бүр хоёр эгнээтэй байсан бол 11 сарын 30-нд хоёр урсгалдаа гурав гурван эгнээтэй шинэ зам, гүүрийг нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Жоли том хүүгийнхээ найз охинтой уулзжээ

 Нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын том хүү Мэддокс найз охиноо ээжтэйгээ танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. ыб Өдгөө 12 настай хүү  Британи охинтой үерхэж байгаа юм. Анжелина хүүгийнхээ харьцааг дэмжиж байгаа бөгөөд Мэддоксыг зөв сонголт хийж чаддаг гэж хэвлэлийхэнд магтжээ. ыб Тэрбээр “Би Мэддоксыг ичээмээргүй байна. Гэхдээ тэр маш сайн охин юм билээ. Бид уулзсан. Тэр Англид амьдардаг” гэжээ. Хүүхдүүд нь хэрхэн харилцдаг тухай сэтгүүлчид асуутал Анжелина “Бид Их Британид аль болох ойр ойрхон очдог. Тэр бол их сайн охин, жинхэнэ хатагтай. Тэгэхээр надад аз дайрсан хэрэг болов уу” гэж хэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Сахалтай Барби худалдаанд гарчээ

2014 оны “Eurovision” наадмын ялагч Кончита Вурст гэх трансжендер оролцогчийн дүр төрх дэлхийн дахинаа алдартнуудаас дутахааргүй брэнд болсоор байна.

Түүний хөрөгтэй хиамыг Германы хүнсний “OE24” гэх дэлгүүрийн өргөн хэрэглээнд нэвтрүүлж байсан бол энэ удаад түүнтэй адил “Барби”-г АНУ-ын “Child Barbie” үйлвэр үйлдвэрлэж өнөөдрөөс эхэлж худалдаан гаргаж эхэлжээ. Энэ тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг сахалтай барби 24 ам.долларын үнэтэй аж.

Categories
мэдээ нийгэм

Төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын бүх төлбөртөй зогсоолууд өнөөдөр  үнэ төлбөргүй  иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн энэ үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд түр хугацаанд хааж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашины татвар төлөлтийг энэ сарын 24-н хүртэл сунгажээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон автозам ашигласны төлбөр хураах хугацааг энэ сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, дээрхи төлбөрүүдийг зургадугаар сарын 1-ний дотор амжиж төлөх ёстой бөгөөд амжиж төлөөгүй тохиолдолд торнууль ногдуулдаг билээ. Тэгвэл жолооч нартаа боломж олгож хугацааг нь 24 хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ.

Жолооч нар авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, автомашины оношлогоо хоёрын ялгааг сайн мэддэггүй. Машинаа заавал оношлуулж  дараа нь татвараа төлөх ёстой гэж ташаа ойлгодгоос татвар хураалтын хугацаа дуусах үеэр  авто оношилгооны газруудад хонон өнжин дугаарлах нь олонтаа. Үнэндээ автомашины оношилгоо нь улирал, сар харгалзахгүйгээр жилдээ ганц удаа оношлуулж хөдөлгөөнд оролцох эрх авахыг хэлж байгаа юм. 

Categories
мэдээ нийгэм

22 зочид буудлын үйл ажиллагааг зогсоожээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга нийтийн эзэмшлийн орон сууцны байранд зочид буудал, дэн буудал ажилуулахыг хориглосон захирамж гаргажээ. Уг захирамж зургаадугаар сарын нэгнээс буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм байна.  Захирамжинд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, тухайн багийн засаг дага нар хяналт тавьж ажиллах аж. Тус аймагт нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг нийт 22 зочид буудал, дэн буудал байдаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоож байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ-ын даргаар С.Баяндалайг томилжээ

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас ШШГЕГ-ын даргаар С.Баяндалайг томилж, Ашигт малтмалын  газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Үүний өмнө ШШГЕГ-ын даргаар Д.Ядамждорж ажиллаж байсан бөгөөд тэрээр сүүлийн үед тус газарт түр саатуулагдаж байсан иргэн амиа алдсантай холбогдуулан багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм. Харин С.Баяндалайн  хувьд ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захиралаар ажиллаж байсан юм байна.

Түүнчлэн Ашигт малтмалын  газрын дарга Г.Алтансүхийг чухам ямар шалтгаанаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болон түүний оронд хэн томилогдох одоогоор тодорхойгүй байна.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн хамгийн царай муутай хүүхэн

Америкийн иргэн Элизабетт гэгч энэ бүсгүй Интернэтээр явуулсан санал асуулгаар манай дэлхийн хамгийн царай муутай эмэгтэйгээр тодорчээ. 1989 онд түүнийг төрсөний дараахан  маш аймшигт өвчинд нэрвэгдсэн болохыг эмч нар тогтоосон юм. Нэр ч байхгүй уг өвчинд манай дэлхий дээр ердөө гурван өвдсөн бөгөөд таргалдаггүй онцлогтой аж. Учир нь бие нь өөх тос тогтоодоггүй гэнэ. Элизабет бүсгүй өдөрт 5000 калори агуулсан хоол иддэг боловч тус болдоггүй юм байна.

Элизабет  өөрийнхөө амьдралын тухай кино хийлгэхээр шийджээ. Тиймээс Интернэтээр 200 мянган ам.долларын хандив цуглуулжээ.

Ю.Дэлгэр