Categories
редакцийн-нийтлэл

Стратегид долоон ордыг нэмчихвэл хөрөнгө оруулагчид үргэнэ

Гадаадын хөрөнгө оруулалт энэ
оны эхний улирлын байдлаар 30 гаруй хувиар унасан гэсэн статистик бий.  Хөрөнгө оруулагчдын эргэлзээ, хүлээлт тайлагдаагүй
учраас энэ тоо зургадугаар сарын төгсгөлөөр хэд болж өсөхийг таах аргагүй. Магадгүй
40 хувь гарч мэдэх юм. Энэ тоо өсөх, буурахыг шийдэх нэг асуудлыг УИХ удахгүй
хэлэлцэх гэж байна. Засгийн газар стратегийн ордод долоон ордыг нэмэх саналыг
хууль тогтоогчдод хүргүүлээд бараг гурван долоо хоног өнгөрсөн.  Энэ долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны ажлын хэсэг нэр бүхий долоон ордыг стратегид оруулах эсэх асуудлаар хуралдахаар
төлөвлөжээ. Энэ хурлаар за, үгүйн аль нэгийг тохирох эхний шийд гарна. Ажлын
хэсгийн хуралдааны дараа байнгын хороо хуралдана. Байнгын хорооны дараа УИХ-ын
хэлэлцүүлэг гээд эцсийн шийд гарна.

 Нүүрс, алт, газрын ховор элементийн нэр заасан
долоон ордын нэлээд нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гацууртын алтны орд дээр
гэхэд л гадаадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд” ажиллаж байх жишээтэй. Газрын
ховор элементийн нэр заасан гурван ордод гэхэд Хонгконг, Япон, Солонгос,
Америкийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж багагүй мөнгө зарсан байдаг. Ховдын
Хөшөөтийн орд дээр Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани хэдэн зуун
тэрбумаар нь хөрөнгө оруулсан. Тэгэхээр Монгол Улсын Их Хурал гадаадын бизнесмэнүүдийн
мөнгөө зарсан  ордуудыг стратегид оруулах
шийд гаргавал   Монголд хэрэгжих том төслүүдэд хөрөнгө оруулах
гэж байсан хүмүүс саналаасаа шууд татгалзаж, халаасан дахь мөнгөө атгаатай
чигтээ гараад явчихна.

Үр дүнд нь гадаадын хөрөнгө
оруулалт буурна.  Засгийн газарт
стратегид нэмсэн ордууд дээр гадныхны оруулсан хөрөнгийг өчнөөн тэрбумаар нь буцааж
төлөх ачаа нэмнэ. Мэдэлдээ авлаа гээд зардал шаардсан уул уурхайн том
төслүүдийг төр дангаараа ашиглаад явж хүчрэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт
буурах хэрээр эдийн засаг хумигдаж, хоёр оронтой тоогоор төсөөлөгдөж байгаа
эдийн засаг ганц руу ч орж мэдэх юм. Тэгэхээр Монголын төр хувийн хөрөнгө
оруулалтад яаж ханддагаа энэ долоон ордоор харуулах нь. Хөрөнгө оруулагчид  стратегийн ордод долоон ордыг нэмэх парламентын
хэлэлцүүлэг яаж өрнөхийг хүлээж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хүртээлтэй эр

Хүмүүсийн сайн мэддэг байж болох нэгэн эрхмийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа урилаа. Монгол Улсын эрчим хүч, урлаг соёл, яруу найраг, дуу хөгжим, спортын салбар болоод  жороо морь сонирхогчдоор хүрээллээ тэлсэн түүнийг Е.Амаржаргал гэдэг.

Одоогооос тавь гаруй жилийн тэртээ 1959 онд Ховд аймгийн Булган суманд ажилчин Егнэнгийн гэрт шинэ хүн мэндэлсэн нь өнөө­дөр Торгууд зоныхоо төлөө, Мон­го­лын эрчим хүчний салбарт бага­гүй хувь нэмэр оруулсан Е.Амар­жаргал байв. Тэрээр бага насаа бусдын л адил эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1977 онд сумынхаа сургуулийг дүүргэснээр олон хө­лийн газарт анхны алхмаа хийсэн байдаг. Бага, дунд, ахлах сургуу­лийг дүүргэхдээ 10 жилийн турш ангийн дарга хийж, нийгмийн идэвх  сайтай, онц сурлагатан байсан түүнд ЗХУ-д суралцах эрхийн бичиг хялбархан олдсон нь мэдээж. Ийн төрийн зардлаар ЗХУ-д суралцахаар Ленинград хотод хөл тавьжээ. Сургуульд суралцах бэлтгэлийг хангасаар байтал бараг хагас жилийг ардаа орхисон бай­на. Гэтэл нэг өдөр сургуулийн захиргаан дээр дуудагдаж, бөөн асуудал үүссэн юм байх. Учир нь эрчим хүчний инженерээр сурга­хаар томилолт өгөхдөө буруу орчуул­га хийснээс улбаалан гене­ратор үйлдвэрлэлийн анги руу явуулж орхисон байж. Ийн хагас жилийг алдсаны эцэст Уралын политехникийн их сургуулийн Эр­чим хүчний инженерийн ангид хуваарилагдан очсон байгаа юм.

Эндээ 1983 он гартал суралцаж сургуулийнхаа урлаг, спортын тэргүүний сурагч, улаан дипломтон болсон түүхтэй. Урлаг, сурлага, спортоор гялалзахаас гад­на Уралын политехникийн их сургуу­лиас амьдра­лынхаа ханийг сонгож хоёр хүүх­дийн зулай үнэрлэсэн сүйхээтэй нэгэн гэдгийг хамт олон нь хүүр­нэдэг. Ийн эхнэрээ сонгож, амьд­ралаа төвхнүүлсэн тэрээр 1983 онд эх орондоо ажиллахаар ирж тухайн үеийн Эрчим хүчний яамны үүдийг хэд хоног сахижээ. Түүнтэй хамгийн анх уулзсан бүдүүн дарга “Нэг бол Ховд эсвэл Дорнод руу яв. Улс чамайг хаана ажиллуулахаа мэднэ” хэмээн хатуурхаж байж. Хэдийгээр хотод, эхнэр, хүүхдийн­хээ дэргэд байхыг хүсч байсан ч даргын тушаалаар Ховд аймагт ажиллах томилолтоо авахаар яаман дээр иртэл нүдний шил зүүсэн эрхэм энэ нөхрийг над дээр хуваарилчих гэсэн нь түүний ажлын гараа болж Улаанбаатар хотод үлдэх хүсэл нь биелсэн байна. Тодруулбал, Улаанбаатар цахил­гаан түгээх сүлжээ компа­нийн дарга Хадбаатар Уралын политех­ни­кийн их сургуульд суралц­сан учраас түүнийг дэргэдээ ажиллуу­ла­хаар болжээ. Ингээд мэргэжил­тэн Буд, Дорж нартай уулзаж ажлын­хаа местийг хүлээн авахад тэд мөн л өөрийнх нь дүүргэсэн сургуульд суралцаж төгссөн байж таарчээ. Энэ цагаас хойш нэг сургуулийг дүүргэсэн дөрөв, дарга, цэрэг, зөвлөхийн местээр гялалз­тал ажилласан гэж байгаа. Төд удалгүй 1989 он болж 1993 он хүртэл Улаанбаатар хот цахилгаа­ны хомсдолд орж дөрвөн жилийг үдсэн байдаг. Цахилгаан, дулааны хомсдолд орсон он жи­лүүд үнэхээр хүнд байсан бөгөөд Улаанбаатар хотыг хөлдөөчихгүйн тулд, иргэ­дийг харанхуй, тоггүй суулгахгүйн тулд Е.Амаржаргал бүхий л боломж бололцоо, ур чадвараа дайчлан ажилласан байдаг. Нэг үгээр хэл­бэл тухайн жилүүдэд тог тасрах, цахилгаан ирэх, паар хөлдөх, халуун ус ирэх бүрийн цаана Е.Амаржаргал ажил­лаж байсан гэсэн үг. Үүгээрээ тэр гавьяатай. Бас түүнийг Монголд гар утас барь­сан анхдагчдын нэг гэж хэлж болно. Дээрх бүх ажлыг зохицуула­хын тулд ажилтнууд­тайгаа хурдан шуурхай холбогдох шаардлага гарна. Дөнгөж нэвтэрч байсан үүрэн холбоог тэд ашигла­сан нь Е.Амаржаргалыг гар утас барьсан анхны хүн гэж хэлэгдэхэд хүрсэн түүхтэй.

Ийн хатуу жилүүдийн ард гарч Амаржаргал ч албан ажлаа ганза­гын наймаагаар сольсон байдаг. Тэр үеийн жишиг болсон ажлыг харин ч нэг дадамгай хийж Бээжин­гээс ОХУ руу транзит тээвэрлэлт хийж хүний хэрэглэдэг юу л байна түүнийг наймаалцаж эхэлсэн бай­даг. Тэрээр наймаа хийхдээ бусдын адил ганцаараа гахай үүрэлгүй бүлэг болон ажиллаж олон хүнийг эдийн засгийн хүнд үед хөл алда­хаас нь аварсан байдгийг тухайн үеэс өнөөдрийг хүртэл нөхөрлөсөн андууд нь дурсдаг юм билээ. Зах зээлийн хүнд үе шувтарч ганза­гын наймаачид ч хойш сууж эхлэ­хэд тэрээр Солонгос улсыг зорьж эх орондоо шар айргийг нэвтрүүлэх ажилд гар бие оролцжээ. Арваад жил хятад спиртэнд нүдүүлсэн монгол­чууд солонгос шар айргийг нэвт­рүүлс­нээр согтуурлаас бага зэрэг ангижирч байсныг хүмүүс мартаа­гүй биз ээ. Тэгвэл бас л ард нь Е.Амаржаргал байсан байгаа юм.

Харин 13 жилийн өмнөөс “Эрчим сүлжээ” компанийн гүйцэт­гэх захирлаар томилогдсоноор өнөөдрийг хүртэл ажиллаж Монго­лын эрчим хүчний салбарыг шинэч­­­лэх ажилд гар бие оролцож явна. Дээр хэлсэнчлэн шүлэг тэрэлж, 10 гаруй дуутай болсон юм байна. Мөн “Андууд” цомгоо гарга­жээ. Түүнийг андууд нь “Хүр­тээл­тэй эр” хэмээн нэрийднэ.  Учир нь тэрээр Тен­нисч­­дийн холбооны хүндэт гишүүн, Жороо морины холбооны хүндэт гишүүнээс гадна яруу найрагч, дуучин, хөгжмийн зохиолч олон найзтай. Түүнчлэн эрчим хүчний салбарын­хан, хамт ганзага үүрч асан, өнөөдрийн бизнес­мэнүүд, уулын спортынхон гээд олон найз нь Амаржаргалаар хол­бог­дон сайхан нөхөрлөцгөө­сөөр өнөөд­рийг хүр­чээ.

Шүлэг найраг, дуу зохиолд дурлах болсон нь учиртай. 2001 онд нутагтаа очихдоо өнөөдрийн ДБЭТ-ийн дуучин Амаржаргалтай танилцаж нутгийн дүүдээ дэмжиж тусалсаар  урлаг руу хөл алджээ.  Түүний дараа­гийн хүсэл нь Торгууд ястны их нүүдлийн тухай шүлэг­лэсэн роман бичих. Энэ ажлаа ч эхлүүлсэн. Торгууд зон, цаг төрийн байдлаас улбаалан 1610 оноос 1771 он хүртэл Ижил мөрөн рүү нүүдэллэс­ний алдаа оноо, эмгэнэл харуус­лыг тэрээр шүлэглэн 300 орчим хуудастай ном эмхэтгэж байна.

Л.МӨНХТӨР 

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн чинадад байгаа монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхээ эдэллээ

Гадаадад суугаа мон­гол­­чууд анх удаа Ерөнхий­лөгчөө сонгох эрхээ эдэлж байгаа билээ. Манай тус­гай сурвалж­лагч Э.Энэрэл БНСУд амьдарч байгаа монголчууд Ерөнхийлөгчөө сонгох саналаа өгсөн та­лаарх мэдээллийг ирүүл­сэн. Энэ удаад тэрбээр БНХАУын Бээжин хотоос мэдээ ирүүллээ.

Солонгостой
харь­цуула­хад БНХАУ-д байнга оршин суудаг монголчуудын тоо цөөн. БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонконг, Эрээн хотуудад санал авах салбар хороод ажиллаж өнгөрсөн баасан гаригаас санал авч эхэлсэн юм. Бээжингийн хувьд санал өгөхөөр 293 хүн бүртгүүлжээ. Бээжин хот дахь санал авах долдугаар салбар хороонд өнгөрсөн баасан гаригт анх саналаа өгсөн хүн нь Кон­сулын хэлтсийн дарга Ц.Буян­бадрах байлаа. Тэр­бээр Эл­чин сайдын яамны хамгийн ахмад ажилтан 
юм байна. Бээжинд амьдарч байгаа иргэ­дийн олонхи нь оюут­нууд. Албан бус тоогоор тус хотод мянга орчим оюутан байдаг гэх. Их, дээд сургуу­лиудын шалгалт давхацсан учраас оюутнуудын оролцоо хангалтгүй байгаа бололтой.

Мөн Бээжин хот улам бүр тэлж байгаатай хол­боотой­гоор их, дээд сур­гуулиуд нь хотын төвөөс алслагдмал юм. Гэхдээ Монголын Элчин сайдын яамнаас автобус гаргаж, оюутнуудыг зөөж бай­сан. Уржигдар гэхэд Элчин сайдын яамны автобу­саар Бээжингийн Зам тээврийн их сургуулийн 20 гаруй оюутан ирж саналаа өгсөн юм. Мөн шалгалтаа өгөөд нэгдсэн унаанд сууж амжаагүй оюут­нууд өөрсдөө ний­тийн тээв­рээр ирж сана­лаа өгч байгаа нь харагд­сан. Бээжин дэх Монго­лын оюутны холбоо­ны­хон оюутнуудыг санал өгүү­­лэхэд Элчин сайдын яам­тайгаа хамтран ажил­­лаж байгаа юм байна.

Үүнээс гадна Бээ­жинд Монголын томоо­хон ком­паниу­дын төлөө­лөгчийн газар ажилладаг онцлогтой. Тухайлбал, МИАТ, “Улаан­баатар төмөр зам”, “Эрдэнэт” үйлдвэр болон 
“МАК”,  “Алтан тариа” компани, 
Голомт банк­ны төлөөлөг­чийн газрын ажилт­нууд хариуцлагатай­гаар сана­лаа өгч байлаа. “Эрдэ­нэт” үйлдвэрийн Бээ­жин дэх төлөөлөгчийн газ­рын ажилтан Г.Энхтай­ван гэргий Б.Мөнхзул­тай­гаа ирж сана­лаа өгөх­дөө бага насны гурван хүүхдээ дагуулжээ. Бага нь тэргэн дээрээ унтчих­сан яваа харагдсан. Энэ мэт­чилэн Бээжин дэх мон­голчууд Ерөнхийлөг­чөө сонгоход идэвх­тэй оролцож бай­сан юм. Ням гаригийн 12.30 цагийн байдлаар 153 сонгогч саналаа өг­сөн байлаа. 2012 оны УИХ-ын сонгуу­льд санал өгөхөөр 213 хүн бүрт­гүүлс­ний 125 нь саналаа өгч байжээ. Энэ тоотой харьцуулахад Бээ­жин дэх монголчуу­дын идэвх өмнөхөөсөө нэмэгдэж байгаа бололтой.

Бээжинд
МАН-аас нэг ажиглагч ажиллаж бай­лаа. Өчигдөр Бээжинд бороо орж байсан нь санал хураалтад нө­лөөлж байгаа бололтой байсан.

Санал авах үйл
яв­цын хувьд иргэд сана­лын хуудсаа бөглөөд өөрс­­дөө дугтуйд хийж наа­­гаад тусгайлан
ла­цад­сан хайр­цагт хийж байлаа. Санал өгөхөөр бүрт­гүүл­сэн монгол иргэ­дийн тоо­гоор
Бээжин­гийн дараа Хөх хот орж бай­гаа. Хөх хотод 275 хүн сана­лаа өгөхөөр бүртгүүлжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Хилийн чинадад байгаа монголчууд түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчөө сонгох эрхээ эдэлж байна

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол­чуудын хувьд сонгох эрхээ эдэлж чадахгүй олон сонгуулийг өнгө­рөөж байлаа. Тэгвэл өнгөр­сөн УИХын сон­гуулиас эхэлж гадаа­дад байгаа монголчууд саналаа өгөх боломж­той болсон бол энэ жил түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээ сон­гох сонгуульд харийн нутгаас оролцож бай­на. Манай тусгай сурвалжлагч Э.Энэрэл БНСУын Сөүл хотоос мэдээ ирүүллээ. Тэр­бээр мөн Хятадад бай­гаа монголчууд сана­лаа өгөх үйл явцыг Бээ­жин хотоос мэдээлэх юм.

БНСУ-ын хувьд мон­гол­чууд хамгийн олноо­роо амьдардаг онцлог­той. Тэнд 26461 монгол хүн амьдардагаас 17000 гаруй нь хууль ёсных гэдэг.  Эдний 5000 нь оюутнууд байдаг ажээ.  Харин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор БНСУ-д байгаа монгол­чуудаас 1500 гаруй хүн материалаа өгснөөс би­чиг баримтын зөрчилгүй 1436 хүний нэр сонгогч­дын жагсаалтад албан ёсоор баталгаажсан аж. Энэ нь гадаадад байгаа монголчуудаас саналаа өгөхөө илэрхийлсэн хү­мүү­сээс хамгийн их хүн­тэй газарт тооцогдож байгаа юм.

Өчигдөр Улаанбаата­рын цагаар 06.00-т буюу Сөүлийн цагаар 07.00-д БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх санал авах 25 дугаар салбар хороо сон­гогчдодоо үүдээ нээлээ. Солонгост байгаа мон­гол­чууд төрийн тэргүүнээ сонгох анхны сонгуулийн шанг татсан хүн нь Элчин сайд Д.Ганболд байлаа. Харин түүний дараа энэ жил 18 насанд хүрч, анх удаа сонгуульд оролцож буй Г.Болормаа саналаа өгөв. Элчин сайдын яам­ны ажилтнууд саналаа ээлж дараагаар өгөөд тун удаагүй байтал бужигна­сан баахан залуус ороод ирсэн нь Намьянжу хо­тоос иржээ. Улаанбаатар хоттой эгч дүүсийн  хол­боо тогтоогоод арваад жил болж буй уг хотод Монгол соёлын төв байдаг юм. Энэ соёлын төвд хөөмийч, циркчин, уран нугараач гээд 35-36 монгол залуу ажилладаг бөгөөд ихэнх нь ерээд оныхон байв. Арав гаруй настай гурван нугараач охиноос бусад нь бүгд өглөө эртлэн босч сана­лаа өгөхөөр иржээ. Тэд өглөө зургаан цагт хотоо­соо гарч, цаг орчим дав­хисаар Элчин сайдын яаман дээр ирсэн байна. Өдөрт 11.00 болон 13.00 цагаас тоглолттой байдаг учраас өглөө эртлэн гарсан нь энэ гэж тэд ярьж байлаа. Бас залуучуу­даас “Та нар Монголдоо байсан бол саналаа өгөх байсан болов уу” гэхэд “Залуучуудыг санал өгдөг­гүй гэж байгаа ч бид хариуцлагатай хүмүүс. Өөрсдийнхөө төлөө сон­голтыг ирж хийлгүй яахав” хэмээж байсан. Энэ за­луус өнгөрсөн гуравду­гаар сард ирж ажиллаж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард гэрээ нь дуусах юм байна.

Санал хураалтын яв­цыг МАН-аас хоёр ажиг­лагч ажиглаж байлаа. Бусад намын тухайд ажиг­лагч байлгах хүсэл­тээ гаргаагүй ажээ. МАН-ын ажиглагч Я.Энхбаяс­галан санал хураалтын явцын талаар “Санал ху­раалт хэвийн үргэлжилж байна. Сонгогчдын идэвх маш сайн байна. УИХ-ын сонгуулийн үеэр би мөн ажиглагч хийж бай­сан. Түүнтэй харьцуула­хад залуучууд олноороо санал өгч байгаад талар­хахаас аргагүй” гэсэн юм. Сөүл дэх Элчин сайдын яамнаас монголчуудаа сонгуульдаа идэвхтэй орол­цохыг уриалан факс, гар утас, мессэж, захиа бүр олон хүн цуг­ларсан газарт очиж сон­гуульдаа оролцохыг са­нуулж, уриалсан байлаа. БНСУ дахь монголчуу­дын хувьд олонхи нь хөдөө, орон нутагт амь­дардаг. Тиймээс зарим хүмүүсийн хувьд интер­нэтийн хэрэглээ бага тул сонгогчийн материалаа бүрдүүлээд шууданд хий­вэл төлбөрийг нь хүлээн авагч тал хариуцах зэрэг зохицуулалтыг Элчин сайдын яамнаас хийжээ. Мөн Элчин сайдын яам­наас БНСУ-ын Цагаачла­лын албанд хандаж санал хураалтын үеэр баривчилгаа явуулахгүй байхыг хүсчээ. Ингэснээр хараар ажиллаж байгаа иргэдийн хувьд айдасгүй­гээр саналаа өгөх боломж бүрдсэн байна. Үүний үр дүнд  өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн санал хураалтаар 500 гаруй хүн саналаа өгөхөөр бүрт­гүүлж, 200 гаруй хүн сана­лаа өгсний дэргэд дахин өссөн үзүүлэлт гарч бай­гааг албаныхан хэлсэн. Өчигдөр баасан гариг учраас хүмүүс харьцан­гуй цөөхөн байгаа гэнэ. Санал хураалт баасан, бямба, ням гаригт үргэлж­лэх учраас саналаа өгө­хөөр ирэх хүмүүсийн тоо өснө гэдэгт албаны хү­мүүст итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Сон­гогчдын идэвхийг сайж­руу­лах үүднээс Монголд үүрэн холбооны опера­тор компаниуд сонгогч­дод 1000 нэгжийн урам­шуулал өгөх санал гарга­сан. Харин Солонгост яах нь тодорхойгүй байна. Хэрвээ сонгогчид урам­шуулал нэхвэл асуудал гарах янзтай.  

Хэдийгээр сонгогч цөө­хөн байна гэж алба­ныхан дүгнэж байсан ч оюутнууд, нэг байгуулла­гад ажилладаг хамт олон бөөнөөрөө ирж саналаа өгч байгаа нь олзуур­хууштай байв. Тухайл­бал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны БНСУ дахь Нийг­мийн хамгааллын үйл­чил­гээний төвийн хамт олон бөөнөөрөө саналаа өгсөн юм. Тус байгуулла­гад 15 хүн ажилладаг бөгөөд Нийгмийн даат­гал, Хүүхэд хамгаалал хөгжлийн гэсэн хоёр хэлтэс­тэйгээр ажилладаг. Үүнээс төд удалгүй БНСУ-д цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг монголчууд бөөнөөрөө ирж Ерөн­хий­лөгчөө сонгох саналаа өглөө. БНСУ-ын цэргийн сургуулиудад батлан хамгаалахын чиглэлээр 32 хүн суралцдаг байс­наас зургаа нь саяхан төгсөөд нутаг буцжээ. Одоо 26 офицер, сонсог­чид суралцдаг юм байна. Тэд бүгдээрээ ирж сана­лаа өгсөн юм. Сургуу­лийнх нь зүгээс тэдний саналыг хүндэтгээд авто­бусаар үйлчилж байгаа нь харагдсан. Санал өгөхөөр ирсэн тэдний дотор Батлан хамгаала­хын хэлний бэлтгэл инс­титудид суралцдаг гурван офицер, хоёр сонсогч 90 гаруй км-ийн цаанаас иржээ. Холоос саналаа өгөхөөр ирсэн учрыг нь асуухад сонсогч О.Баян­жаргал “Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох сонгуульд оролцолгүй яах вэ. Тэр тусмаа Зэвсэгт хүчний ерөнхий команд­лаг­чаа сонгох гэж байгаа учраас цэргийн хүмүүс бид өндөр ач холбогдол өгч байна” гэж байв. Мөн тус сургуульд суралцаж байгаа хоёр сонсогч анх удаа санал өгч байгаагаа хэлсэн. Тэдний нэг Бат­лан хамгаалах их сургуу­лийн сонсогч С.Хатан­баа­тар “Би анх удаа иргэн хүний хувьд саналаа өгч, сонгуульд оролцож бай­гаа­даа баяртай байна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг эрдэм мэд­лэгтэй, улс орноо өндөр түвшинд удирдаад авч явах чадалтай лидер хүн байх ёстой гэж бод­дог. Тэр ч үүднээсээ сон­гол­тоо хийчихээд гарч ирлээ” гэж байлаа. Тэр­бээр хэлний бэлтгэлээ төгсөөд Сөүлийн Хуурай замын цэргин их сур­гуульд таван жил сурал­цах ажээ.

Categories
редакцийн-нийтлэл

Яарсан, сандарсан, бичиг баримтаа мартсан шалгуулагчидтай ЭЕШ-ын эргэн тойронд

-СУУДЛЫН ХУВААРЬ, БҮРТГЭЛИЙН ХУУДСААС ӨӨР БИЧИГ БАРИМТГҮЙ ИРСЭН ШАЛГУУЛАГЧ БАЙЛАА-

Өчигдөр 10.00 цагт орос хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шал­галт улс орон даяар эхэл­сэн билээ. Улаанбаатар хотын хэмжээнд ШУТИС-ийн хичээлийн хоёр­ду­гаар байр, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Чин­гэс хаан” дээд сургууль, “Соёмбо” дээд сургууль зэрэг 30 хэсэгт ЭЕШ-ыг зохион байгуулж байгаа аж.

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн өмнө нимгэн хавтас барьсан залуус эцэг, эх, ах эгчийн хамтаар өглөөний есөн цагаас уван цуван ирж эхлэв. Төд удалгүй эл­сэл­тийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүл­сэн сурагчдыг нэг цу­ваанд оруулан эхнээс нь бүрт­гэлийн хуудас, иргэ­ний үнэмлэх, сууд­лын ху­ваарь буюу шар хуу­дас, бүрэн дунд боловс­ролын үнэмлэх зэргийг шалган дотогш оруулж эхэлтэл цувааны дунд хэсгээс нэгэн залуу гараад гүй­чихэв. Зохион байгуулагч нар “Тэр хүү яагаад цу­ваа­­наас гараад гүйчихэв” хэмээн нэг­нээсээ асуу­саар үлдэв. Орос хэлний хичээлээр “конкурсдах” 30 гаруй залуус байсан тул есөн цаг 30 минут гэхэд бүгд дотогш орж өөр өөрсдийн суудлаа эзэл­чихэв. Үүнээс арав гаруй мину­тын дараа өнөөх шал­гуулагчдын цуваа­наас гарч гүйсэн залуу  жижиг хавтас барьсаар гүйн ирс­нээ сургуулийн хаалга тогшив. Юм ярих ч сөхөөгүй амьсгаадах тэрээр бичиг ба­римтаа хийсэн бололтой жижиг хавтсаа зохион байгуу­лагч нар руу сар­вайлаа. Суудлын хуваарь, иргэ­ний үнэмлэх зэрэг бичиг баримтуудыг нь шалгах зуураа яагаад гэр рүүгээ буцаж гүйснийг нь асуу­вал тэрээр “Таныг бичиг баримтуудаа шал­гуу­ла­хад бэлтгээрэй” гэхээр чинь хавтсан дахь бичиг баримтаа бүртгэтэл бү­рэн дунд боловсролын гэрчилгээ маань байдаг­гүй. Тэгээд гэрээсээ авчир­­сан” гэв.

Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргал “Хэрэв гэр чинь хол байсан бол шалгалтдаа орж чадахгүй нь байна ш дээ. Ганц хормын санам­саргүй алхам 12 жилийн чинь хөдөл­мөрийг үнэгүйдүүлж мэдэ­хээр л байлаа. За хурдхан анги руугаа ор. Хоёрдугаар дав­харт баруун гар талд чинь шүү” гэж хэлж дуусахтай нь зэрэгцэн шат өөд сум шиг харван гарлаа. Тэрээр байн байн бугуйн цагаа харах зуураа “Одоо шалгалт эхлэхэд арав гаруй минутын хугацаа үлд­чихлээ. Нэг хүүхэд шалгалтандаа орж чадах­гүй нь бололтой. Уг нь манай энэ хэсэг дээр орос хэлний шал­галт өгөхөөр 37 хүүхэд бүрт­гүүлсэн ч 36 нь ирсэн. Шалгалтын битүүмжил­сэн материалыг задлахаас өмнө ороод ирчихдэггүй л юм байх даа. Шалгуулагч бүрт багш нар болон хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгс­лээр дамжуулан шал­галт эхлэхээс цаг 30 минутын өмнө ирсэн байх ёстой гэдгийг албан ёсоор анхаа­руулсаар байтал хоцор­чих юм. Зарим нь ч яахав “Шалгалтын цочроогоо” гаргах гэж бүртгүүлдэг юм шиг байна лээ. Хэдэн оноо авах нь чухал биш. Элсэлтийн ерөнхий шалгалтаа зүгээр л өгөөд үзье. Эхний удаад ямар ч хамаагүй хичээлээр шалгалт өгчихсөн бай­хад дараа­гийн буюу өөрийн бэлт­гэсэн хичээл дээрээ харьцангуй бага сандарч, турш­лагаждаг гэж боддог хүүхэд ч бий. Одоо ч шал­галтын материа­лаа тараах цаг нь боллоо” гээд хаалга руу дахин дахин эргэж харсаар битүүмжил­сэн шалгалтын мате­риалаа авахаар явав.

Ийнхүү есөн цаг 50 минутад шалгалтын комиссынхон шалгал­тын материалыг хийсэн дугтуйн битүүмжлэлийг бүгдэнд нь харуулс­ны дараагаар задалж, шалгуулагч нэг бүрийн урд тавив. Хугацаандаа буюу 10 цагт эхэлсэн шалгалт 11 цаг 20 минут хүртэл үргэлжлэв. Шалгуулагчид 11 цаг 40 минутын үед МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийн арын хаал­гаар нэгэн зэрэг гарч ирэв. Гурван шалгуулагч тутмын нэг нь “Галакси” бүрэн дунд сургуулийн төгсөгчид байсан юм. Тэдний нэг болох Д.Дашмягмараас шалгалтын материал хэр хүнд байсан талаар тодруулахад “Даалгавруудаа бүгдийг нь хийлээ. Сүүлийн хоёр тест дутуу байхад хянагч багш 10 минут дутуу байгааг анхааруулсан. Би эргэлзээтэй санагдсан гурван тестээ үлдээчих­сэн байсан болохоор 10 минутад таван тест бөглөх болсон гэсэн үг. Тэгээд л хурдлах хэрэгтэй юм байна гэж бодсон. “Таван минут үлдсэн байна шүү. Тестүүдээ эхнээс нь нягталж хараад, дуус­гаарай” гэж анхааруу­лахад нь бага зэрэг сандарч хугацаанд нь бүх даалгавраа хийж амжлаа. Тэгэхээр нэг тестийг багцаагаар хэдэн минутад багтааж бөглөх ёстойгоо тооцоолох хэрэг­­тэй юм шиг санагд­сан” гэв. Д.Дашмягмар хариугаа тулгаж байсан шалгалт өгсөн ангийнхан дээрээ очсоноо “За эхнээс нь тулгая” гэх нь тэр. Найзууд нь ч төвөгшөөлгүй “За тэгье. Чи эхнийхээ тестийн алиныг нь дугуйлсан бэ” гэсээр хариугаа тулгаж эхлэв. Хоёр гуравхан тес­т дээр хариунууд нь зөр­снөөс бус бусад нь ангийн нөхөд­тэй нь яв цав тохирч байсанд тэрээр сэтгэл хангалуун байгаа бололтой инээмсэглэн суув. Тэрээр ОХУ-ын их сургуульд тэтгэлгээр суралца­хаар материалаа бүрдүү­лээд өгчихсөн аж. Ямар ч хариу өгсөн бай МУИС-ийн эдийн засгийн ангид элсэн суралцаж магадгүй гэдгээ ч нуугаагүй юм.

“Чингэс хаан” дээд сургууль дээр хоёр дахь ЭЕШ болох химийн шал­галт эхлэхийн өмнөхөн очив. Шал­галт авах ангийнх нь дугаарыг барьсан дөрөв таван зохион бай­гуулагч нарын араас шалгуулагч нар цувран зогсчээ. Дарааллын дагуу нэг нэг цуваагаараа дотогш оров. Тэгтэл нэг шалгуулагч ямар ч бичиг баримтгүй ирчихэж. Гар утсаар нэлээд удаан ярьсны эцэст “Манай эгч бичиг баримтыг маань аваад ирье гэнэ” гэх нь тэр. Шал­галт эхэлтэл хүлээсэн боловч бичиг баримтуудыг нь авчирч өгөө­гүй тул шалгалтын комисс “Бичиг барим­таа гэртээ орхисон нь үнэн. Бичиг баримтгүйгээр дараагийн шал­галтад орохгүй” гэх утга бүхий өргөдөл бичүүлэн шалгалтад нь оруулсан юм. Дотогш орсон зарим шалгуулагчид “Гараад иргэний үнэмлэхээ аваадахъя, Бүртгэлийн хуудсыг маань ааваас аваад өгөөч, тэнд сууж байна” гэхчилэн сур­гуу­лийн үүдэн дээр үе үе овоорч харагдав.

“Соёмбо” дээд сургуулийн ойрол­цоо англи хэлний шалгал­тад бүртгүүлэн, цагаа хүлээн зогсох хэсэг залуус “Мань чинь орос хэлний шалгалтдаа огт бэлт­гээгүй. Харин англи хэлээ бол хэрэндээ л сайн давтсан. Ах шигээ азгүйтэхгүй байх гэж бодож байна. Манай ах конкурсэд орохдоо мате­ма­тикаа галзуу сайн бэлдчихээд, химийн хичээлээ огт давтаагүй хэрнээ математик дээр 610-хан оноо авсан гээд бод л доо. Тэгсэн хими дээрээ 700 гаргаж авсан. Дэндүү сайн бэлтгэхээр заримдаа ингэж азгүйтдэг юм шиг байна лээ” гэв. Гэтэл нөгөө нь хажуугаас нь “Тийм аз гэж байдаг юм уу. Чинийхээр бол сайн хичээл дээрээ муу, огт дав­таагүй хичээл дээрээ сайн өндөр оноо авна гэдэг байж болох уу” гэж үл итгэсэн янзтай харав. Тэдний хажууханд англи монгол зузаан гэгчийн толь бичиг, дүрмийн ном барьчихаад мэдлэгээ бататгах нэгэн байхад ямар нэгэн юм цээж­лэх аятай үй зайгүй амандаа тарни бувтнах нөгөө нь ч байлаа.

Боловсролын үнэлгээний тө­вийн мэргэжилтнүүдийн хэлснээр шалгуулагчид ЭЕШ-ын хоёр болон гурав дахь өдөр иргэний үнэмлэхээ алга болгох, гээж үрэгдүү­лэх явдал гардаг учраас шалгуулагч нарт бичиг баримтан­даа хямгатай хан­дахыг анхаа­руулж байсан юм. Амралтын өд­рүүд тохиодог тул Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авах боломжгүй гэдгийг давхар сануу­лав. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид ихэвчлэн англи хэл, математик, нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгдөг байна.

М.УУГАНЭРДЭНЭ

 

Categories
редакцийн-нийтлэл

Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргажээ

Авлигатай тэмцэх газ­раас өчигдөр мэдээлэл хийлээ. Шүүхээс
2,6 жилийн хорих ялаар шийтгүүлэн өд­гөө Нэгдсэн хорих 401 дүгээр хорих ангийн эмнэ­лэгт
хэвтэн эмчлүүлж бай­гаа МАХН-ын дарга Н.Энх­баярын хууль бус хувьчлалын хэрэгт хам­саатнаар
сэжиглэгдэж байгаа гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжилж байгаа. Тод­руулбал,
Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн
сурвалжилж байгаа би­лээ. Энэ талаар Авлига­тай тэмцэх газраас мэ­дээлэхдээ “Хэрэгт
зайлш­гүй холбоотойгоор шалгах шаардлагатай этгээдүүдийг  олон улсын хэмжээнд интерполын шугамаар эрэн сурвалж­лах
ажиллагаа явуулж байна. Эрэн сурвалжлаг­даж байгаа зарим хүний асуудлаар Интерполын
үндэсний товчооноос  манай Авлигатай тэмцэх
газарт хүсэлт тавьсан нь эрэн сурвалжлах ажилла­гааг тодорхой хэмжээгээр хойшлуулж
байна. Тод­руулбал, Интерполын үн­дэсний товчооноос Мон­гол Улсын иргэн Т.Билэгт
нь Интерполын зарын дагуу эрэн сурвалжлаг­даж байгаа ч уг хүн нь АНУ-д цагаачлах
хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлт гаргасантай нь холбоотойгоор нэмэлт тодорхой
мэдээллийг ирүү­лэхийг Интерполын үндэсний товчооноос та­виад байна. Тиймээс тус
хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удаашрал­тай байна” хэмээн мэдээллээ. Мөн Н.Энхбаярт
холбог­дох хэргээс УИХ-ын ги­шүүн асан Ц.Батбаярын хэргийг тусгаарласан билээ. Энэ
хэрэг дээр тодорхой байцаан шийт­гэх ажиллагаа үргэлж­лүү­лэн явуулж байна хэмээв.

Ч.ГАНСҮХ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ  ШАЛГАЖ ДУУСААД  ПРОКУРОРЫН ХЯНАЛТАД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дар­гаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тас­гийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн, Ч.Ган­сүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг  өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн юм.  Тэгвэл Ч.Гансүх нарт холбогдох хэргийг  шалгаж дуусаад  яллах дүгнэлт  үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын хяналтад шил­жүүл­жээ.  Харин Ч.Гансүхийн хүү Г.Ган­зулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан  гэх хэргийг  тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж  байгаа хэмээн мэдээллээ. Ч.Гансүх нарыг хууль бусаар  хөрөнгөжсөн, мөнгө угаасан, авлига хээл хахууль ава­хыг завдсан,  эрх мэдэл, албан тушаалаа  хэтрүүлсэн  болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон байна. Энэ хэргийг шалгаж эхлэх үед  19 тэрбум  төгрөгийн асуудал яригдаж байсны дотор Ч.Ган­сүхийн бага хүү Г.Ганзулын дансан дахь 16 тэрбум, нууц амраг гэгдэх байцаагч О.Бямбасүрэнгийн дан­санд шижүүлсэн таван тэрбум,   Төсвийн орлогын хяналтын хэлт­сийн Эрсдлийн удирдлага судал­гаа үнэлгээний хэлтсийн дарга Н.Энхбатын эхнэр н.Охиноогийн дансанд дөрвөн сая ам.доллар,  Ч.Гансүхийн төрсөн эгчийнх нь дансанд төвлөрүүлсэн мөнгө зэрэг нь багтаж байгаа.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙНЗАХИРАЛ АСАН Б.ЭНЭБИШИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

“Эрдэнэс
Тавантолгой” ком­­панийн гүй­цэтгэх захир­лаар ажил­лаж байсан Б.Энэ­биш нарын ал­бан тушаалт­нуу­дыг Авлигатай тэм­цэх газарт шалгаж эхэлжээ.  Тодруулбал, Б.Энэбиш нарыг 1,6 тэрбум төг­рөгийн үнэ бүхий 10 ширхэг са­мос­мал машин, чанарын шаард­лага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эр­дэнэс Та­ван­тол­гой” компанид ху­­далдан авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

С.БАТМӨНХӨД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

Иргэний ни­сэхийн ерөн­хий газрын дар­­га асан С.Бат­­мөнхийн төсвийн хө­рөн­гийг хууль бу­саар захиран зарцуулсан гэх хэргийг өн­гөр­сөн оноос эх­лэн Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан. Тэгвэл С.Батмөнхийн хэргийг Нийс­лэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй бол­гожээ.  Түүнийг ИНЕГ-ын дар­гаар ажиллаж байх хугацаан­даа тухайн үеийн Зам, тээ­вэр, барилга, хот байгуулалтын яам­ны зарим ал­бан хаагчдад орон сууцны дэмж­­лэг үзүүлсэн хөрөн­гийг зориу­лалтын бусаар зар­цуулсан, ха­мааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэх хэргээр шалгаж бай­сан. Харин про­ку­ророос учирсан хохирол байхгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзээд хэрэг­сэхгүй болгосон аж.

Э.ЭРДЭНЭЖАМЬЯНГМӨРДӨН БАЙЦААЛТАД СААД УЧРУУЛСАНГЭДЭГ ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Интерполоор эрэн сурвалж­лагдаж байсан  Б.Хуяг, Н.Энх­туяа на­рыг хайх шаард­лагагүй гэсэн утгатай за­хидлыг Ин­тер­полд бич­сэн Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэ­жамьянг “Мөрдөн бай­цаалтад саад учруулсан” гэдэг үндэслэлээр АТГ-т шалгаж бай­на. Тэрбээр Хууль зүйн дэд сайдын албан тушаалаа ашиг­лан ашиг со­нирх­лын зөрчил гар­гаж, на­мын­хаа даргын хэ­рэгт холбогдол­той дээрх нэр дурд­сан хүмүүсийг Интер­полоор эрэн сурвалжлахыг зог­соосон билээ. Түүнийг АТГ-аас албан тушаалаа хэтрүүлэн ашиг­ласан хэрэгт сэжигтнээр татаж, шалгаж байсан юм. Тэгвэл мөрдөн бай­цаалт саяхан дуусчээ. Хэргийг удахгүй прокурорт шилжүүлэхээр болсон байна. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол  хөдөл­мөрийн хөлсийг тавь дахин нэ­мэг­дүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эс бөгөөс гурван сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэх хуультай. Хэрвээ эл хэргийг давтан үйлдсэн, эсхүл хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг ажээ. Хэрвээ Э.Эрдэнэжамьянгийн хэргийг онц их хохирол учруулсан гэж үзэх юм бол тэрбээр таван жил ч хоригдож магадгүй нь. Эс бөгөөс торгуулаад ч салах боломжтой ажээ.

С.ГАНБААТАРЫГ ШАЛГАЖ БАЙГАА ЮУ?

Авлигатай тэм­цэх газраас өг­сөн мэ­дээл­лээр Монголын үйлд­вэрчний эв­лэлийн хол­бооны сал­бар үйлдвэрчний эв­лэлийн хол­бооны удирд­лагуудаас Ав­лига­­тай тэмцэх газарт гомдол ирсэн байна. МҮЭХ-ны Тээвэр үйлчилгээний төв зөвлөлийн авто­баазын газар дээр орон сууц барьж, уг баригдсан орон сууцнаас ажиллагсдад то­дорхой хөнгө­лөлт­тэй нөхцөлөөр орон сууц олгох энэ ажлыг зохион байгуулахдаа дэд ерөнхийлөгч н.Амгаланбаатар, С.Ганбаатар нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн гомдол ирүүлсэн аж. Одоо­гоор ирсэн материалын хэмжээнд хэргийг хянаж үзэж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн тэд мэдээлсэн юм.
 
Ш.АМГАЛАНБААТАР 421 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСНЫГ ШАЛГАЖ БАЙНА

Сүүлийн үед хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр яригдаж байгаа Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Ш.Амгаланбаатар  нь тус аймгаас сонгогдсон Ж.Энх­баяр, Ц.Дашдорж гишүүний багц хөрөнгөөс тодорхой хөрөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан  ашиглаж  хохирол уч­руул­сан байж болзошгүй хэмээн Говь-Алтай аймгийн Аудитын газ­раас шалгалт хийж  тогтоогоод байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Аудитын газраас хийсэн хяналт шалгалтаар гишүү­д тойрогтоо зарцуулахаар төсөв­лөгдсөн төсвийн хөрөнгөөс  жижиг, дунд үйлдвэрлэл, тариалан эрхлэлтийн дэмжих сан, аж ахуйн нэгжүүдэд олгосон зарим хөрөнгө гээд нийтдээ 421 сая төгрөгийн зээлийг дур мэдэх олгож, хохирол учруулсан хэмээн дүгнэж, энэ хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. Авлигатай тэмцэх газраас энэ хэрэгт Ш.Ам­галанбаатарт эрүүгийн хэрэг үүс­гээд  шалгаж эхэлжээ. Одоогоор төсвийн хөрөнгийг хэдий хэм­жээгээр ямар байдлаар  хууль бусаар захиран зарцуулж, хохирол учруулсан бэ гэдэг асуудлаар бодитой тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм. Төс­вийн хөрөнгийг захиран зарцуулах эрх үүрэг нь аймаг орон нутгийн удирдлагад байдаг учраас цаашид шалгалтын ажлыг явуулж дуус­саны дараа тодорхой мэдээлэл өгнө хэмээв.

Ц.НЯМДОРЖ ГИШҮҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТАН ШАЛГАЖ БАЙНА

УИХ-ын ги­шүүн Ц.Ням­доржийг О.Баасан­хүү ги­шүү­ний гомдлыг үндэслэн шалгаж байгаа гэсэн мэ­дээлэл цацаг­даад байсан. Ха­рин авлигатай тэм­­цэх газраас энэ хэргээр Ц.Ням­дорж ги­шүү­нийг шал­гаа­гүй аж. Ц.Ням­дорж гишүү­нийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хэрэг­жилтийн асуудлаар шалгаж байгаа юм байна. Уг хэрэгжилт дээр Үндэсний аудитын газраас шал­галт хийж,  дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтийг үндэслэн  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай гэж АТГ үзжээ.

Түүнийг одоогоор сэжигтнээр тооцон, шалгаж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаас “Ц.Ням­дорж нь  “Энержи ресурс” компанийн Зайсан дахь орон сууц­ны хотхонд түрээс төлж үнэ төлбөргүйгээр амьдардаг асууд­лыг шалгаж өгөөч гэсэн гомдлыг АТГ-т ирүүлж байсан. Энэ асууд­лын хүрээнд АТГ шалгаад “Энер­жи ресурс” компанийн ашигт малт­малын үйл ажиллагаатай холбоо­той эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай байна гэж үзсэн.

Гэвч Нийслэлийн  прокурор энэ асуудлыг хүчингүй болгосон.  Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасан­­­­хүүгээс ирсэн гомдлыг хүлээн авч, хэргийг сэргээх бо­ломж­гүй юм гэлээ.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.СҮХБААТАРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ
 
Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатаар айм­гийнхаа Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандиваар өг­сөн 25 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж, ашигласан байж болзошгүй хэмээн  Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн Монголын үндэсний олимпийн хороо­ны дарга Загдсүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажил­лагаа үргэлжилж байна хэмээв. Ойрын хугацаанд мөрдөн бай­цаалтын ажиллагаа дуусна. Хэр­гийг шалгаж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм.

Х.НАРАНХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ НЭМЭЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

УИХ-ын ги­шүүн асан Х.Наран­хүүд хол­богдох Мон­гол Израйлийн хам­­тар­сан “Шинэ техноло­гич” компанитай холбоотой нийт­дээ  зургаан тэр­бум төгрөгийн хо­хирол бүхий эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлж байсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа аж. Хэргийн талаар зарим нэмэлт шалгалт хийх даалгаврыг про­куророос Ав­лигатай тэмцэх газар өгчээ. Энэ даалгаврыг хан­гаад хэргийг прокурор руу шил­жүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Төрд дарга байхын учир

Ардын намынхан төр барьж байх хугацаандаа юу хийчихсэн улс вэ. Төр барьж явахад нь том байсан нөхдүүд өнөөдөр эх орондоо ирж, ээж аавдаа ч үнсүүлж чадахгүй, хүний нүүр харахын аргагүй болчихоод харийн  нутагт амь тавин зугтаж явна.  Тэдний нэг нь Улаанбаатар хотын ИТХ-ын дарга байсанТ.Билэгт. МАХН-ын дарга Н.Энхбаярыг авлигын хэргээр шалгаад эхлэхэд л тэр сургаар нь алга болсон. Тэгж бодохоор МАХН-ын дарга Н.Энхбаяр тэр хоёрын хийсэн “хэрэг” яалт ч үгүй ноцтой болж таараад байгаа юм. Гэтэл Н.Энхбаяр нь намайг хэлмэгдүүллээ хэмээн өнөөдрийг хүртэл гомдолтой суугаа нь хачирхалтай. Тийм л байсан юм бол хамтарч явсан Т.Билэгт нь сүүлээ хавчин зугтаахын хэрэг юу байв. Т.Билэгт одоо Монголдоо хэзээ ч эргэж ирэхгүйгээр шийдсэн бололтой. АНУ-аас улс төрийн орогнол хүсээд явж байгаа тухай АТГ-ынхан албан ёсоор зарласан. Тэгэхээр монголчуудын нүүрийг харахааргүй гэм хийсэн хүн гэдэг нь үүгээр нотлогдож байх шиг байна.

Ингээд бодохоор албан тушаал гэдэг ер нь юу юм бэ. Албан тушаалтай байх нь тухайн үедээ сайхан байдаг л биз. Тойрон хүрээлэгчид нь дагаж бөхөлзөөд, долоочих шахаад л эрх ямба эдэлж, эрх мэдэлд умбадаг. Гэвч энэ бүхэн мөнх байх юм шиг санаж, дур зоргоороо аашилбал хожим хойно эдэлсэн эрх ямба, эрх мэдлийнхээ хэрээр үйл лайгаа үүрдэж ажээ. Албан тушаалтнуудын авлигын хэрэг энэ бүхнийг нотлон харуулж байна.   Тэгэхээр дарга байхын нэр нь дараа нь үйлдсэн гэмгүй, хийсэн ажилтай хүмүүс рүү эгцэлж харах нүүртэй үлдэх бололтой. Ингэж л ажиллаж чадахгүй юм бол албан тушаалтай байхын хэрэг алга юм байна.

Ерөнхий сайд  асан С.Баяр, МАН-ын генсек байсан У.Хүрэлсүх нарын хүмүүс мандаж явах үедээ хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ болоод өнөөдөр олны өмнө ил гарч чадахгүй болчихсон явж байна. У.Хүрэлсүх л гэхэд “Намын нэр солигдсоноос болж сонгуульд ялагдах юм бол хариуцлагыг нь хар толгойгоороо үүрнэ” гэж хэлчихсэн үгэндээ ороогдож, нам дотроо байх суух аргагүй болоод бантахдаа гишүүнийхээ суудлаас татгалзаад алга болсон гэхэд болно.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Дэнзэн “Би Ерөнхий сайдын дүүтэй гэрлээгүй хамтран амьдарч байгаа учраас ашиг сонирхлын хууль зөрчихгүй” гээд бодолгүй хэлчихсэн гэнэн үгнээсээ болж асуудалд унасан. Бараг энэ үг нь л түүнийг ажлаа өгөхөд хүргэсэн болов уу. Тэгэхээр төрд дарга байна гэдэг  бодлоготой, хариуцлагатай явахын  нэр ажээ.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын тамирчид анхныхаа олимпод орохдоо цагаан цамц, галстукаар гоёж байлаа

Гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржавтай ярилцлаа.

Таныг 1964 оны Токиогийн­хоос эхлээд таван олимпод оролц­сон гэж сонслоо. Тэр жил чинь монгол­чууд анх удаа олим­под явж байл уу?

-Тэр үед 
удирдлагууд
маань ч бид ч олимп гэж олон улсын томоо­хон тэмцээн юм 
байна гэсэн ойл­голт­тойгоор 
орж байлаа шүү дээ. Ямар сайндаа тэр үеийн 24 төгрө­гийн цагаан цамцны ханцуйг эр­гүүлж өмсөөд, 
галстук
зүүчихээд  тугаа бариад жагсахав дээ. Хорь гаруй тамирчин Токиогийн олим­пийн нээлтэд Монгол гээд жагсч байлаа. Буудлага, бөх, дугуй, хөнгөн, гимнастик гэсэн таван төрлөөр оролцсон юм. Их хөгтэй, бүгдээрээ ганцхан 
ээлжийн
бэлт­гэлийн хувцастай. Тэр нь жаахан зузаан, удаан өмсөхөөр буурцаг­лах гээд байдаг тааруу эд. Бэлт­гэлд, тэмцээнд, олимпийн тосгонд гээд нөгөөдөхөөсөө салдаггүй байлаа. Ах нь Токио, 
Мексик,
Мюн­хен, Монреал, Москвагийн гээд таван олимпод дараал­ан оролц­сон юм.

Ямар төрлөөр оролцож байв?

-Гар буугаар. 1962 оноос 
бууд­лагын спортоор хичээллээд 
63 онд шигшээ баг гэж анх байгуулахад 
тамирчнаар
нь орж байлаа.

Олимпод өнөөдрийнх шиг шалгаруулж оруулдаг байсан уу?

-Өө, тийм юм байхгүй. Тэр үед олимпийн аль ч төрөл хүний хяз­гаар­лалт байгаагүй юм.

Анх удаа  олимпод орох үед мэдэхгүй, чадахгүй, үзээгүй дуу­лаагүй юм их таарсан уу?

-Хэлээд юухэв. Тэр үед мэдээ­лэл их муу байлаа. Дор хаяад хоолонд ороход л мэдэхгүй юм их. 
Тэр үед хоёр систем гэдгээрээ үзэл суртал ухуулга айхтар байсныг Японд очоод мэдэрсэн. Ямар сайн­даа л 
Японд анх очоод метрогоор зүгээр ч явахгүй, нэг буудал яваад л бууж хараад байгаа юм чинь. “Хөрөнгөтөн оронд гуйлга гуйдаг, ажилгүй ядуу хүмүүс их байдаг” гээд сонсчихсон болохоор гуйлга гуйж байгаа ядуу хүнийг олж харах гэж байгаа 
нь тэр. Буугаад харна, гуйлга­чин байдаггүй. Нэлээд хэдэн буудал дээр буусныхаа дараа “Манайхан Намын Их хурал, түүхт ойгоор болох­гүй, согтуу улсаа Зүүн хараа, Ерөө рүү гаргачихдаг. Эд бас тэгж л дээ” гэж бодож байгаа юм. Нөгөө суртал ухуул­гад нь тэгтлээ итгэчихсэн хэрэг. Японы олимпийн үеэр 
дэлгүүр
сонир­хож байгаад цуг явсан хэдээсээ төөр­чих­дөг байгаа. Нэг цагдаатай таараад үнэмлэхээ үзүүллээ. Тэр үед олимпод оролцож байгаа гэсэн үнэмлэх өгдөг байсан юм. Нөгөө цагдаа чинь үнэм­лэх харчихаад машинд суу гэж байгаа бололтой дохиж байна. Нэг харсан чинь хажууд суусан цагдаа маань ут­саар ярьж эхэллээ. Утасгүй юмаар яриад байхаар нь айснаа мартаад гайхаж хоцорно биз дээ. Нарийхан утас татсан аппаратын товчнуудыг эргүүлж л утсаар ярьдаг гэж бодож байсан болохоор үүнийг харж түүнийг гайхав гэгч л болсон. Нөгөө утсыг нь нүд салгалгүй харсаар яваад олим­пийн хотхондоо ирж байлаа. Японд байхад тохиолдсон бас нэг хөгжилтэй явдал санаанаас гардаггүй юм. Олим­пийн хотхондоо амрангаа телевиз үзэж суутал нэг хижээлдүү насны эмэгтэй найгаж ирээд дуулж байна аа. Нөгөө­хөөс чинь ичиж байгаа юм. “Дууг номхон зогсч байгаад дуулдаг биз дээ. Настай хүн байж намбагүй гэдэг нь” гэсэн шүү юм бодоод ичсэндээ зураг­таа унтрааж байлаа шүү дээ. 

Таныг анхны олимпдоо орж байхад токиогийнхон монголчуу­дын талаар ямар сэтгэгдэлтэй байсан бол?  

-Их муухай ойлгуулж байсан бай­гаа юм. Хотхондоо байх үедээ “Сайхан гоймонтой хуурга идэх юмсан” гэсэн чинь хэлмэрчилж байсан япон залуу “танайд гоймон байдаг юм уу” гэж асууж байлаа.

Токиогийн дараагийн олим­пийн нээлтэд ямар гоёлтой орол­цож байсан бэ?

-1968 оны олимп Мексикт болж байсан юм. Манайхан чинь 
улаан пиджак, цагаан өмд, шляпан мал­гай­тай жигтэйхэн 
амьтад явж байлаа. Дээд, доодгүй олимп гэж юу байдгийг мэдчихээд явж байгаа нь тэр. Гэхдээ л Японы олимпоос 
дутахгүй
гайхаж явсаар ирсэн. Нөгөө найгаж дуулаад байдаг эмэгтэй юу ч биш болж таарсан. Нэг өдөр олимпийн хотхонд хөнгөн хөгжимтэй, рок попынхон дууллаа. Хөлс нь гоожсон хүмүүс л сөхөрч сууж байгаад дуулж байна. Дуулж байгаа хүнийг нь хэсэг гайхаж харлаа. Хөг­жөөн дэмжигчид нь бүр сонирхолтой. Жигтэйхэн баярлал­даад хачин байна гэж. 
“Хөлсөө гоожтол ингэж ядартлаа дуулах хэрэг юу байна, тэрийг нь ингэж хөөрцөглөж сонсохдоо ч яахав дээ, ичмээр дамшгууд вэ” гэсэн шүү юм бодоод зогсч байлаа.

Гурав дахь олимпод орохдоо бүр догь болсон биз дээ?

-1972 оны олимп 
Мюнхенд
болсон юм. Тэр олимпод бол өөр амьтад очсон л доо. Жижигхэн хүлээн авагч­тай, тэрнийгээ чихнээ­сээ салгахгүй. Энэ тэр рүү нүд унагахаа байсан шүү /инээв/.

Ингэхэд та анхнаасаа бууд­лагаар хичээллэдэг байсан уу?

-Миний үед чинь долдугаар анги төгсдөг байсан юм. Зурга­дугаар ангиасаа сургуулиас гараад хөдөө явчихсан юм. Мал дээр жил байж байгаад сургуульд сурна гээд хотод ирлээ. Ирсэн намраасаа дараа хавар хүртэл нь ачигч хий­лээ. Тэгсэн нэг өдөр найз маань дагалдан бүжигчин болчихлоо гээд хүрээд ирдэг байгаа. Тэгэхээр нь гоё санагдаад шалгуултал театрт дагалдан бүжигчин болчихдог байгаа. 
Лхасүрэн
гэж балетын багш байсан даа. Дараа нь тэр хүнд шалгалт өгч жинхлээд Ардын ансамбльд хуваа­рилагддаг юм байна.

Тэгээд ансамбльдаа бүжиг­лэж эхэлсэн үү?

-Тайзан дээр гэхээс илүү хөдөө­гүүр урлагийн баригадаар 
их явдаг байлаа. Орлогын төлөвлөгөө аваад гарч өгнө шүү дээ. Гурван жил бүжиг­лэсэн.

Ямар бүжгүүд бүжиглэхэв?

-Заасан бүжгийг нь л хийнэ. Тэр үед сумдууд, сүүн фермээр их явна. 
Машиныхаа
гэрлийг
тавьж байгаад гадаа тоглоно. “Цаатан” гэдэг бүжиг бүжиглэдэг байснаа их тод санаж байна. “Үхэрчин” гэж бүжиг байлаа. Үхрийн толгойны баг өмсч байгаад бүжиглэнэ.

Бүжиглэж байгаад дараа нь юу хийв?

-Чихэр боовны үйлдвэрийн печень хийдэг цехэд хэвлэгч машин дээр ажиллаж эхэлсэн. 
Норм төлөвлөгөө биелүүлнэ гэж жигтэй­хэн. Бүр 200, 300 хувиар нь бие­лүүл­нэ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа сайн ажиллалаа гээд  
дөчин мянгатад нэг хажуу өрөө өглөө. 
Нэг бүтэн сайн өдөр гэрээсээ гараад явж байтал буу дуугардаг юм бай­на. Чагнасан чинь манай хажуу­гийн орцны подвалиос гарч байна аа. Ороод очтол нийтийн тэмцээн болж байна. Эхлээд урт буугаар буудтал шальсангүй. Сонирхоод гурван төгрөг өгч арван сум аваад гар буу буудсан чинь гуравдугаар зэрэг хийчихлээ. Зохион байгуулж байсан хүмүүс нь секцэнд яв гэж байна. Тэгээд л буудлагаар хичээл­лэсэн.

Шууд зэрэг авсан гэхээр та өмнө нь буудаж байжээ?

-Огт буудаж байгаагүй. Ачигч хийсэн болохоор бие жаахан хөгж­сөн байх. Бүжигчин байсан боло­хоор тэнцвэрийн эрх­тэн хөгжсөн хэрэг. Эхэлж буудан­гуутаа гуравду­гаар зэрэг авчихаар нь дараа долоо хоногийнх нь бүтэн сайнд хоёрдугаар зэрэг, тэгээд нэгдүгээр зэргээ авчих юм байна гэж бодтол байдаггүй. Арванхоёр­ду­гаар сар гарсны дараа 
арай гэж хоёрду­гаар зэргээ хийж байгаа юм. Хавар нь бэлтгэл хийж байж улсын авар­гад ороод мастер хийж байлаа. Тэр үед мастер цөөхөн болохоор хэр 
мундаг цол гэдгийг нь ч мэдэх­гүй тэмдгээ зүүгээд явна. Хажуу­гаар ижил тэмдэг­тэй хүн хааяахан зөрөхөөр “Хөөх надтай адилхан тэмдэгтэй хүн байна” гэж бодоод.

Манайхан хоёр дахь олим­поо­соо анхны медалиа авлуу?

-Бөхчүүд анхны олимпынхоо дараа Мексикээс анхны медалаа авсан юм. 1980 онд Дамдин Моск­ва­гийн олимпоос мөнгө авч байсан.

Та хэр амжилттай буудаж байв?

-Наяад хүнээс 16 -д орж бай­сан үе миний хамгийн дээд амжилт бай­сан. Монголчууд 1974 онд Ираны Тегеранд болсон 
Азийн наадамд анх удаа орсон юм. Тэр наадамд гавьяат дасгалжуулагч Жанцанхорлоо бид хоёр багшгүй­гээр орж Азийн наадмаас анхны хүрэл медаль авч байлаа. Тэндээ­сээ шууд дэлхийн наадамд 
орох байсан ч Төв хороо зөвшөөрөөгүй учраас орж чадаагүй. 2004 онд бүх ард түүний есдүгээр спартакиадад 60 гаруй насандаа орж отгон алтан медалиа аваад л амжилт дуусч байна даа хө /инээв/.

Тэр үед тэгсэн бол илүү амжилт гаргах байсан даа гэж харамсах үе байсан уу?

-Ялигүй харамсах сэтгэл төрдөг нь Мексик, Мюнхений олимп, ид амжилт гаргах үе минь байсан. Буудлагын спортод нэг айхтар онцлог байдаг. 
Техникийн
спорт хэрнээ сэтгэл зүй оюун ухааны спорт ч гэж яригддаг. Нэг удаа 
муу буудчихаад яана аа гээд бодчиход л зүрх цохилоод болохоо байчих­даг спорт. Мексикийн олимпийн үеэр тэр үеийн олимпийн медальт­нуу­дын амжилтыг бэлтгэлийнхээ үеэр 
үзүүлээд
жигтэйхэн
байсан юм. Гэтэл олимпоос хэдхэн хоно­гийн өмнө манай удирдлагууд бүх тамирч­даа дагуулж яваад бухын тулаан үзүүлдэг юм байна. 
Бух хүн мөргөөд байхаар ямар олиг бай­хав, үймрээд эхэлж байгаа юм. 
Хотхондоо
ирээд бэлтгэлээ хийх гэтэл гар хөдөлгөөн орчихсон олигтой буудаж өгдөггүй. 
Яаснаа мэдэхгүй гайхаж байгаад өнгөр­лөө. 
1972 оны Мюнхений олимпод 50 метрт буудсан юм. 
Бэлтгэлээ
хийж байхдаа дэргэдээ байсан таваг буудлагын тамирчдыг хэсэг сонирхлоо. Тас тас гээд л буудаж байгаа юм. Хурдан буудаад онох нь амархан гэж бодчи­хоод бэлтгэ­лээ хийх гэтэл нэг л болж өгсөнгүй. 
Өргөөд л тас буудаад болдоггүй. Тэр үед дөрвөн жилийн өмнө бу­хын тулаан үзэж 
байгаад
гартаа хөдөлгөөн оруулсанаа мэдсэн.

Гадаадаас ирэхдээ эхнэр хүү­хэд, ойр дотныхондоо юу авчирдаг байсан бэ?

-Одоотой адил доллар зарах биш, хоолны мөнгөнөөс илүү гарч байна гэсэн байдлаар засаг хэдэн төгрөг өгдөг байсан юм. Зуугаад доллар өгнө. Засгийн буянаар Энэтхэг, Тайланд, Япон, Куб, Канад гээд яваагүй газар ховор шүү. 
Социалист
орнуудаас
Румын, Солонгос хоёр л явж үзээгүй. Гадаад орнуудаас авгай хүүхдийн үсний хавчаараас эхлээд жижиг сажиг юм их авчирна. 
Тэр үед зурагтай гялгар уут том бэлэг бай­лаа. Тэрийг барьсан бүсгүй ганган хүүхэн хараг­да­на шүү дээ. Баруу­ны зурагтай футболк авчраад өм­сөх 
гэхээр наадах чинь “энэ барааг аваарай” гэсэн зар байгаа юм гээд өмсүүлдэггүй байлаа. Гэхдээ эвийг нь олоод өмсчихнө өө (инээв). 

Гурвалжингийн гүүрний урд байдаг Техник спортын төв клубт буудлагын тамирчид бэлтгэлээ хийдэг. Таныг тэр төвийг  герман­чуудаар бариулахад нөлөөлсөн хүн гэж сонссон?

-Аль 
ч  спортын төрөлд иж бүрэн сургалтын төв байгаагүй 
1980 онд ашиглалтад орсон төв л дөө. Ургацын Жамъян генерал нэг өдөр намайг дуудлаа. Тэр үед би буудлагын шиг­шээ багийн ерөн­хий дасгалжуулагч байсан юм. 
Генерал
Германы
батлан хамгаа­лах туслах нийгэмлэгийнхэн­тэй ярилцсаныхаа дараа намайг дуу­дуул­сан юм билээ. Яваад ортол “Германууд 20 хүн нэг зэрэг буудах буудлагын трек барьж өгье гэнэ ээ” гэж байна. 
Тэгэхээр
нь би “Хотод хаа сайгүй л байгаа шүү дээ, илүү томыг бариулъя” гэлээ. Гэтэл генерал “Хүн үнэгүй бариад өгье гэж байхад голж болохгүй байна аа” гэж санаа зовонгуй дуугарч байна. “Би танил­цуулъя” 
гэчихлээ.
“Тэг тэг” гээд дуртай зөв­шөөр­сөн. Тэр үед би дөрвөн удаа олимпод орчихоод байсан юм. Нөгөө­дүүлээ гэртээ авчраад олимпод орсон зураг, үнэмлэхээ үзүүлж байгаад ярилаа даа. Тэд манайхаас гарах­даа “Ер нь олон улсын тэмцээн явуула­хаар том төв 
барьж өгөх нь 
зөв юм байна, уламжилъя” гэж хэлсэн юм. Сарын дараа урихаар нь зургийн нэг хүнээ дагуу­лаад Германд оч­сон. Хотынх нь буудлагын спортын төвүү­дийг үз­лээ. Задгай шахуу юм. Баахан явж байгаад 
“Танай цаг агаар дулаан. Харин манайх хүй­тэн шүү дээ. Битүү байвал хэрэгтэй байна” гэл ээ. Толгой дохиж байна. Тэгэ­хээр нь давраад буудлагын сургал­тын төв хотын захад байдаг, тамир­чид амрах зочид буудал байх ёстой гэсэн чинь мөн л толгой дохиж байна. Тэгээд л зочид буу­дал, контор гээд бүгдийг нь бариул­сан. Миний спортод 
оруулсан
хувь нэмэр гэвэл ердөө энэ юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Залуус сонгуульд саналаа өгөхөөр нутаг руугаа яарч явна

Монгол Улсыг дөрвөн жилд нэг удаа хөдөлгөөнд оруулдаг зүйл бол яах аргагүй
Ерөнхийлөгчийн сонгууль байдаг. Сонгуульд идэвхи оролцоогүй хүмүүсийн тоонд
залуусыг нэрлэдэг. Харин өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд залуус идэвхитэй
оролцох бололтой. Хэд хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум руу
томилолт өвөртлөсөн би вээр “Нарантуул” худалдааны төвөөс Баянхонгор орох
фургонд суун хөдөлсөн юм. Зорчигчдын дийлэнх нь залуус байлаа. Хичээл амарсан
оюутнууд гэрээдээ яарч байсан бол ажил хийдэг залуус ч мөн нутаг руугаа яарч
явна гэлээ. 500 гаруй км замыг туулах бидэн замдаа юу эсийг ярилцахав. Хот
хүрээ, нутаг орны тухай сонин сайхан ярьж байсан бидний яриа сүүлдээ Монгол
Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болж хувирав.

Баянхонгор аймгийн Галуут сум орохоор яваа нэгэн залуу барилга дээр ажиллаж
байгаад нутаг руугаа яваа гэлээ. Тэрээр хоёр сар барилга дээр ажилласан бөгөөд
удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа болохоор хэд хоног амрангаа
сонгуулиа өгчихөөд буцна гэв. Учир нь Улаанбаатар хотод тогтмол ажил байхгүй
тул зуны сардаа ирж барилгын туслах ажилтан хийгээд буцдаг болохоор шилжүүлэг
хийж иргэний үнэмлэхээ улаанбаатарынх болгох бодолгүй аж. Үүний тул нутагтаа
очиж сонгуулиа өгөх шаардлагатай юм.

Бидний сууж явсан фургон машин 20 зорчигчтой явж байлаа. Нэг суудал дээр
чихэлдэн зургаа зургаагаараа суусан бидний яриа газар авлаа. Улаанбаатар хотод
ажилладаг гэх залуус зуны амралтаа аван нутагтаа очиж сонгуулиа өгчихөөд буцна
гэж байсан нь өнөөгийн залуус өөрсдийнхөө төлөө ямар их сэтгэл, зүтгэл гаргадаг
болсныг илтгэж байлаа. Бидний ярианд оролцолгүй миний хажуугийн буюу машины
хамгийн арын суудлын цонхон талд суусан 50 орчим насны хүн л ганцаараа дүмбийн
явна. Түүнээс яагаад дуугүй явааг нь асуутал “Нэгд ах нь шартсан байна. Хоёрт
та нарын дэмжээд байгаа нам, хүн нь таалагдахгүй байна” гэдэг юм.

Гэхдээ залуус тэр хүнтэй үзэл бодлынхоо төлөө ч юм уу, өөрсдийгөө хамгаалж
ам мурийсангүй. Бүгд гэр рүүгээ яарч, тэмүүлж байсан болохоор ярианыхаа сэдвийг
өөрчилж зуншлага, айраг, адуу мал, наадам ярьж өнөө жилийн наадмаар ямар бөх
түрүүлж, хэний хүлэг манлайлахыг ам уралдан ярьсаар явсан юм.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Саналаа өгвөл 1000 нэгжээр урамшуулна

СЕХ өчигдөр хурал­даж, Ерөнхий­лөг­чийн сонгуулийн бэлтгэл
ажлын талаарх мэ­дээл­лийг сонссон бай­на. 
Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, давхардлыг арил­гах ажлын явц
бо­лон сонгогчдын шил­жилт хөдөлгөөний ту­хай, гадаадад байгаа иргэдийн саналыг
авах ажлын зохион байгуу­лалт, сонгуулийн ав­то­матжуулсан сис­темийн бэлт­гэл ажил,
саналын хуудас хэв­лүү­лэх ажлын явцын талаар 
сонсчээ.

Энэ хурлаар
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Монголын залуучуудын
хол­бооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцсэн байна.  Түүнчлэн Ерөнхий­лөгчийн сонгуульд саналаа өгсөн
иргэдэд үүрэн телефоны компаниуд 1000 нэгжийн шагнал олгох санал гаргасан юм байна.
Уг саналыг  Мон­гол Улсын Засгийн газрын тохируу­лагч
агентлагаас СЕХ-нд ирүүлжээ. Энэ саналыг өчигдөр хуралдсан СЕХ дэмжсэн байна. Өнгөрсөн
сонгуу­лиудаар иргэдийн саналаа өгөх идэвх сул байснаас сонгуулийн ирц хүрэхгүй
байх магадлал их байсан. Сонгуулийн ирц хүрэхгүйн улмаас дахин санал хураалт явуулах
тохиолдлууд ч нэлээд гарсан байдаг. Тэр тоолонд төсвийн мөнгө хөрөнгө үрэгдэх дутагдал
илэрч байсан.  Тэгвэл энэ асуудалд оруулахгүйн
тулд  үүрэн телефоны компаниуд Ерөнхийлөг­чийн
сонгуульд саналаа өгсөн иргэ­дэд нэгж өгье гэжээ. Үүнтэй холбоо­той гарах зардлыг
тухайн компаниуд өөрсдөө даах гэнэ. Тиймээс СЕХ 
иргэдийн саналаа өгөх идэвхийг дээшлүүлэхийн  тулд уг саналыг нь дэмжжээ.  Энэ шийдвэрийн талаар иргэд ямар байр суурьтай
байгааг тодруулсан юм. 

Оюутан Б.ОЧИРСҮХ: НЭЭРЭЭ 1000 НЭГЖ ӨГЬЕ ГЭВЭЛ СОНГУУЛИЙГ ОЙШООДОГГҮЙ ХҮМҮҮС САНАЛАА ӨГӨХ БАЙХ ШҮҮ

Та өнгөрсөн орон нут­гийн сонгуулиар саналаа өгсөн үү?

-Үгүй.

СЕХ иргэдийн сон­гуульд оролцох идэвхийг дээшлүүлэхийн тулд Ерөн­хийлөгчийн сонгуульд са­на­лаа өгсөн хүмүүсийг 1000 нэгжээр шагнах шийдвэр гаргажээТэгэхээр та одоо энэ удаагийн сонгуульд саналаа өгөх үү?

-Тэр
мөнгийг нь улсаас гаргаж байгаа юм бол дэмий юм биш үү.

Улсаас мөнгө гарахгүй. Үүрэн телефоны компа­ниуд өөрсдөө санал гаргаж, сайн дураараа саналаа өгсөн хүмүүст нэгж өгөх юм гэсэн

-Тэгвэл
болж байна шүү дээ. Нээрээ 1000 нэгж өгвөл  сонгуульд оролцож саналаа өгдөггүй, сонгуулийг огт ойшоо­доггүй хүмүүс очих байх шүү. Би ч гэсэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд очиж саналаа өгнө өө.

Иргэн О.САНЖМЯТАВ: МОНГОЛ ХҮНИЙ УХАМСРЫГ 1000 НЭГЖЭЭР ҮНЭЛЖ БОЛОХГҮЙ

Та өнгөрсөн орон нут­гийн сонгуулиар саналаа өгсөн үү?

-Өгөөгүй.

СЕХ иргэдийн сон­гуульд оролцох   идэвхийг дээшлүүлэхийн тулд Ерөн­хийлөгчийн сонгуульд сана­лаа өгсөн хүмүүсийг 1000 нэгжээр шагнах шийд­вэр гаргажээТэгэхээр та одоо энэ удаагийн сон­гуульд саналаа өгөх үү?

-Яалаа
гэж дээ. 1000 нэгж­тэй, нэгжгүй очоод саналаа өгчих ухамсар надад бий. Ерөнхийлөгчөө сонгох эрхээ эдэлнэ гэдэг бол монгол хү­ний үүрэг биз дээ. Тиймээс монголчуудын ухамсрыг 100 нэгжээр үнэлж болохгүй. Хүмүүс 1000 нэгжтэй, нэгжгүй очоод саналаа өгөх хэрэгтэй.

Оюутан Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: ТЭГВЭЛ САНАЛАА

ӨГНӨ ӨӨ

Та өнгөрсөн орон нут­гийн сонгуулиар саналаа өгсөн үү?

-Өгөөгүй.

СЕХ иргэдийн сон­гуульд оролцох   идэвхийг дээшлүүлэхийн тулд Ерөн­хийлөгчийн сонгуульд сана­лаа өгсөн хүмүүсийг 1000 нэгжээр шагнах шийд­вэр гаргажээТэгэхээр та одоо энэ удаагийн сон­гуульд саналаа өгөх үү?

-Тэгвэл
саналаа өгнө өө.

Иргэн Б.БАДАМЦЭДЭН: МӨНГӨНД ДУРГҮЙ ХҮН ХЭН БАЙХАВ

Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар саналаа өгсөн үү?

-Үгүй.

СЕХ иргэдийн сон­гуульд оролцох   идэвхийг дээшлүүлэхийн тулд Ерөн­хийлөгчийн сонгуульд саналаа өгсөн хүмүүсийг 1000 нэгжээр шагнах шийд­вэр гаргажээТэгэхээр та одоо энэ удаагийн сон­гуульд саналаа өгөх үү?

-Өө
тийм үү. Ямар аятай­хан юм. Тэгвэл ч Ерөнхийлөг­чийн сонгуульд очиж саналаа өгнө шүү. Ер нь мөнгөнд дургүй хүн гэж хаа байхав.
     
Оюутан Г.БААСАНДОРЖ: ИРГЭДИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ИДЭВХИЙГ ИНГЭЖ ДЭЭШЛҮҮЛЖ БАЙГАА БОЛ ДЭМЖИЖ БАЙНА
       
Та өнгөрсөн орон нут­гийн сонгуулиар саналаа өгсөн үү?

-Өгөөгүй.

СЕХ иргэдийн сон­гуульд оролцох   идэвхийг дээшлүү­лэхийн тулд Ерөн­хийлөгчийн сонгуульд саналаа өгсөн хүмүүсийг 1000 нэгжээр шагнах шийд­вэр гаргажээТэгэхээр та одоо энэ удаагийн сон­гуульд саналаа өгөх үү?

-Тэгвэл өгөхгүй ээ. 1000 нэгжний төлөө гүйж очоод саналаа өгөх юм уу, өрөв­дөлтэй харагдана биз дээ. 1000 нэгтэй, нэгжгүй саналаа өгнө шүү дээ, ухамсартай хүмүүс нь.

Ухамсраараа саналаа өгөх байх гэхээр өөрөөс чинь эхлээд өгөхгүй байгаа болохоор л ийм шийдвэр гаргаж байгаа юм биш үү. Иргэдийнхээ сонгуульд орол­цох идэвхийг дээш­лүү­лэх гэж ийм шийдвэр гаргасан байх?

-Тэгж
байгаа бол дэмжиж байна. Саналаа өгнө өө. 1000 нэгжийн ачаар иргэд Ерөнхийлөгчөө сонгох сон­гуульд бүгдээрээ оролцвол түүн шиг сайн юм байхгүй биз.

Я.МӨНГӨН