Categories
мэдээ нийгэм

15 үхэр хашаандаа шатаж үхжээ

Өчигдөр нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт хоёр дуудлагата хоножээ. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Маргад Өргөө” ХХК-ний амралтын газрын 35х9 метрийн хэмжээтэй байшингийн дан нуруу хавж шатаж байсныг онцгой байдлын 15 алба хаагч унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилгын зоорийн давхарт барилгын материал шатаж байсныг унтраасан байна.

Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багт иргэн Д-н /эзэнгүй байсан/ 10х4 хэмжээтэй тоосгон байшин шатсаныг сумын 50 гаруй иргэн унтраасан байна. Харин Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангын ар” гэдэг /сумаас хойш 13 км/ газар иргэн Б-н өвөлжөө 2015.03.01-ний шөнийн 03-04 цагийн үед шатаж дотор нь байсан 15 үхэр шатаж хорогдсон байна.

Тагтан дээрээ цианит хадгалж байжээ

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12А байрны 2 дугаар давхрын нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна гэсэн уржигдар Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу шалгахад 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд 1 литр орчим, дарсны шилэн лонхонд 1 литр шингэн байсныг ГАСТЕК багажаар шалгахад цианит хүчил гэж анхны байдлаар тогтоосон. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *