Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хоёр жилийн өмнө төмөр замын цагдаад УБТЗ-ын вагон засварын мөнгөний зарцуулалтын талаар гомдол гаргасан. Тухайлбал, 15.2 тэрбум төгрөг 16 вагоны засвар хийсэн нэрийдлээр алга болсон. Юунд зарцуулсан нь тодорхойгүй. Өнөөдөр энэ асуудлын талаар 100 гаруй хуудас баримт материалыг АТГ-т өгнө. Түүнчлэн Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн гурван удирдлагын хоёр нь томилогдоогүй байна. Замын даргагүй, ерөнхий инженергүй байгаа нь төмөр замын үйл ажиллагааг тогтвортой явуулахад хүндрэл учруулж байна” гэлээ.