15-17 насны 5 хүүхэд амралтын газраас сум руу алхаж яваад осгох эрсдэлд орсоныг ОБЕГ-ын албан хаагчид аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Номт”-ын самбар гэдэг газар өсвөр насны 5 хүүхэд “Хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна. Бид нар осгох нь” гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 03:26 цагт аймгийн ОБЕГ-т өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан Сүхбаатар сумын Ганзам багийн 2 дугаар байрны Т /17 настай, эрэгтэй/, Т /17 настай, эрэгтэй/, .А /16 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/, М /15 настай, эрэгтэй/ нарыг 04:26 цагт аймгийн төвд авчирж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.