МХБХ-ны 2020 оны календарьт хуваарийн дагуу Монгол улсын 5 бүсэд зэрэг зохион байгуулагдаж буй Хөвгүүдийн 14 хүртэлх болон 16 хүртэлх насны цомын тэмцээний Баруун бүсийн тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдаж буй Баруун бүсийн тэмцээнд нийтдээ 7 баг оролцож 82 тоглогч өрсөлдсөн бөгөөд тэмцээний турш явагдсан 12 тоглолтонд нийтдээ 107 гоол орсон байна.
14 хүртэлх насны ангилалд Я.Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ баг түрүүлж, багийн ахлагч Н.Өлзийсүрэн тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан юм.
Футзалын 14 хүртэлх болон 16 хүртэлх насны “Хөвгүүдийн цом”-ын Улаанбаатар хотын бүсийн АШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, хоёр насны ангилалын шилдэг 8 багийн нэрс болон шигшээ тэмцээнд Улаанбаатар хотыг төлөөлөн оролцох шилдэг 10 багийн нэрс тодорлоо.
U14, U16 насны “Футзалын Хөвгүүдийн Цом 2020” Шигшээ тэмцээнд Улаанбаатар хотоос эрхээ аван оролцох багуудын нэрс:
U14 нас
Би Эс Юү – Хамтын Зориг
Дэрэн
ДМЮ
Арвис
Эрчим
Унаганууд
Хоромхон
Хараацай
Эрхэс
СП Фалконс
U16 нас
Хараацай
Арвис
ДМЮ
Би Си Эйч Лионс
Эрхэс
СП Фалконс
Халиун Од
Дэрэн
Унаганууд
Эрчим
МХБХ-ны Футзалын 14 хүртэлх болон 16 хүртэлх насны хөвгүүдийн тэмцээний Хангайн бүсийн тоглолтууд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Зүүн бүсийн тэмцээн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эдгээр бүсийн тэмцээнүүд маргааш аваргаа тодруулна.
У.ЧИНЗОРИГ