Засгийн газрын “11 11” төвд иргэдээс энэ сарын 16-21-нд 700 орчим санал иржээ. Махны эскпортын талаар сонирхсон асуулт олон иржээ.
ОХУ-д 26, БНХАУ-д 5 үйлдвэр мах экспортлох зөвшөөрөлтэй байна. Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын ХХААЯ, Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газраас шинжээчдийн багийг урьж, 2 улсын хамтарсан ажлын хэсэг Монгол Улсын баруун бүсийн аймгуудад ажиллалаа. Баруун аймгуудад шүлхийн хоригийг цуцалснаар үхэр, хонь, ямааны махыг тухайн бүс нутаг дахь үйлдвэрүүдэд бэлтгэн БНХАУ-д экспортлох болно гэсэн хариултыг ХХААЯ-наас өгсөн байна.
Элэгний С вирусийн эмийг хэзээ оруулж ирэх талаар цөөнгүй асуулт ирсэн байна. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С вирусийг оношлох, эмчлэх, 98% эдгэрэлтэй “ХАРВОНИ” эмийг оруулж ирэх бэлтгэл хийгдэж байна. “ХАРВОНИ” эмийг энэ оны 5 дугаар сард эмийн бүртгэлд бүртгэсэн.
Зах зээл дээр нэг курс нь 94 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 доллараар Монголд борлуулах санамж бичиг байгуулсан, 11 дүгээр сарын дундуур оруулж ирнэ. Улсын хэмжээнд Хепатит С вирусийн оношилгоо, эмчилгээний хүрээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж батламжийн дагуу гэрээ хийсэн лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байна.
Элэгний С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулахаар төлөвлөж байна гэсэн хариултыг Эрүүл мэнд, спортын яамнаас өгчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
4 replies on ““11 11” төвд 700 орчим санал иржээ”
For anyone looking for an easy way to download Metamask and use it safely, https://download.metaredi.org/ is the best resource. Their guides help both beginners and advanced users navigate the setup process efficiently.
I had trouble finding a reliable way to get the Metamask extension, but after visiting https://metamaker.org/#metamask-download, everything became so much easier. The site is very informative, and I feel confident using Metamask for my transactions now.
MetaMask Download is quick and secure. The wallet provides great security features, ensuring funds are safe at all times.
MetaMask Extension has made my crypto journey smoother. Secure and fast transactions make it an excellent choice for users.