Categories
гадаад мэдээ

100 рублийн шинэ дэвсгэртийг Крымд зориулжээ

ОХУ-ын Төв банк 100 рублийн цаасан дэвсгэр болон дурсгалын зоосуудыг Крым, Севастопольд зориулан гаргалаа.

Дурсгалын 100 рублийн дэвсгэртийг 2015 оны арванхоёрдугаар сарын 23-нд гүйлгээнд оруулсан байна. Дэвсгэртийн нэг талыг нь холбооны статустай Севастопольд, нөгөө талыг нь Крымд зориулжээ. Крымд зориулсан талд нь “Хараацайн үүр” гэгдэх шилтгээнийг, Севастопольд зориулсан талд тэнгист живүүлсэн хөлөг онгоцуудын хөшөө болон зураач Айвозовскийн “Севастополийн аянд байгаа Оросын эскадра” гэсэн зургийн хэсгээс тавьжээ. Сонирхолтой нь зургуудыг дэвсгэрт дээр хэвтээгээр байрлуулжээ.

“Хараацайн үүр” зураг дор дурсгалын дэвсгэртийн тухай түүхэн лавлагааг оруулжээ. Дэвсгэртийг 20 сая ширхэг хэвлэсэн байна. Харин зоосон мөнгийн 11 төрлөөр гаргажээ.

Нэг рублийн мөнгөн зоос нь Онцгой байдлын яам байгуулагдсаны 25 жилд зориулагдан тус яамны том сүлдтэй, түүнийг 5000 хувиар цутгажээ. Бас нэг мөнгөн зоос нь гурван рублийнх бөгөөд олон улсын хүүхдийн “Артек” төвд зориулсан дүрстэй, 1000 хувь цутгасан. Крымын хойгт тулалдаж байсан Зөвлөлтийн дайчдын гавъяанд таван рублийн зоос зориулагджээ. Дайны өөр өөр ажиллагаа, хамгаалалтын үйл явдлыг харуулсан хэд хэдэн таван рулийн зоос байгаа бөгөөд төрөл бүрийг хоёр сая хувь гаргасан байна.

Өөр дөрвөн зоосыг Таганрог, Петропавловск-Камчатск, Малоярославец, Можайск гэсэн цэргийн алдрын хотуудад зориулжээ. Зоосны үнэ нь 10 рубль бөгөөд тус бүрийг 10 сая хувь хийжээ. Энэ цувралд зориулсан баатар хотуудын 37 төрлийн зоос гүйлгээнд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *