Categories
мэдээ нийгэм

1.5 тэрбум төгрөгийн хохиролтой “Сандэй плаза”-ын галын шүүх хурал хойшлогджээ

Өнгөрсөн оны аравдугаар сард “Сандэй плаза” ХХК галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас “Сандэй” худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгч 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг гарсан.

Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт иргэн Б.Энхбаяр нарын 3 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байв. Тэгвэл эл хэргийг өчигдөрБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаан 11 цаг үргэлжилсэн бөгөөд шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаатул хохирлыг хэмжээг нарийвчилж тогтоох шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Дээрх хэргийг 2016 оны долоодугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг зарласан боловч улсын яллагчийн хүсэлт, өмгөөлөгчдийн хүсэлтүүдээр нийт 3 удаа шүүх хурал хойшлогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *