Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Осгосон хэсгийг үрж, массаж хийж болохгүй DNN.mn

Хөлдөлт гэдэг нь нам температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлнэ.

Биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг.

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас ихэнх нутгаар хүйтний эрч үргэлжилсэн хэвээр байгаа тул осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Осгож, хөлдсөн үед хориглох зүйлсийг мэдэж аваарай.

Хэрэв та болон эргэн тойрны хүн хөлдсөн, осгосон бол дараах зүйлсийг хориглоно.

– Осгосон эрхтнийг үрж массаж хийж болохгүй

– Согтууруулах ундаа хэрэглэхгүй

– Цэврүү үүссэн үед хагалж болохгүй

– Ил гал, зуух, халаагуурын ойролцоо сууж болохгүй

– Халаах хөнжил хэрэглэж болохгүй

– Хөлдсөн, осгосон хүнийг өөрөөр нь алхуулж болохгүй

– Яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *