Улаанбаатар хотод зургадугаар сарын 21, 22-нд бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн.
Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Жолоо барьж байх үедээ гэнэтийн үерт өртвөл яах вэ? /Гол нуурын мөс цөмрөх үед мөн энэ зааврыг дагах/
- Хамгийн чухал нь сандарч болохгүй. Энэ хугацаа бол та нөхцөл байдлыг хяналтандаа байлгах үнэтэй хором юм.
- Яаралтай тусламжийн утасруу бүү залга. Энэ үед хором мөч бүр үнэтэй.
- Суудлын бүсээ тайл. Бүс гацсан бол боломжит зүйлсээр таслах хэрэгтэй.
- Цонхоо онгойлго, цонх онгойхгүй болсон бол хажуу шилээ хагал. Суудлын дэрээ салган, цонхны үзүүр хэсэгт хүчтэй цохивол хурдан хагарна.
- Боломжтой нөхцөл бүрдмэгц машинаасаа гарч өндөрлөг газарт очоорой.
- Усны түвшин таны машины дугуйны 30 см хэмжээнд хүрсэн бол таны машиныг урсгах эрсдэлтэй.