Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдийн хаяг болон зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэхээр үзлэг шалгалтыг хийж эхэллээ.
Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт шаардлагад нийцээгүй, өнгө үзэмжгүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хяналтын камер, тэмдэг тэмдэглэгээг халхалсан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгаж байна.