Ходоодны ханад үрэвсэл явагдах ба цочроогч хүчин зүйлийн нөлөөгөөр эсвэл халдварын үед илэрдэг өвчин.
Шинж тэмдэг
- Хоол идсэний дараа ходоодоор эвгүй оргих, өвдөх
- Аюулхай орчим цанхайх, өвдөх
- Цээж гашуун оргих, хорсох, халуун оргих
- Дотор муухайрах бөөлжих, гулгих
- Хоолны дуршил буурах
- Турах /бие суларч, нойргүйдах/
Эмчинд хэзээ хандах вэ?
Дээрх шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандах шаардлагатай
Шалтгаан
- Хеликобактерийн халдвар
- Согтууруулах ундаа
- Аспирин, ибуфропен удаан хугацаанд уух
- Хоол хүнс /хоносон удсан хоол, хэт хүйтэн хоол, давсалсан бүтээгдэхүүн, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, бэлэн хоол/
- Стресс, сэтгэл гутрал, нойргүйдэл
Эрсдэлт хүчин зүйлс
- 50-с дээш насныхан
- Удамшил
- Согтууруулах ундаа болон тамхи
Хүндрэл
- Ходоодноос цус алдана
- Ходоод цоорох
- Хавдарт шилжих
Оношлогоо
- Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Хеликобактерийн шинжилгээ
- Дурангийн оношлогоо
- Тодосгогчтой рентген
Эмчилгээ
- Амьдралын хэв маягаа өөрчлөх
- Хоол эмчилгээ
- Эмэн эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт
- Насанд хүрэгчид жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
- Эрэгтэй 45, эмэгтэй 50 наснаас эхлэн /жилдээ 1 удаа ходоодоо тогтмол дурандуулах/
- Хеликобактерийн халдвараас сэргийлэх
- Согтууруулах ундаа, тамхи хэрэглэхгүй байх
One reply on “ЗӨВЛӨМЖ: Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд DNN.mn”
I’m definitely going to share this with my friends. This article is a treasure trove of information! I’m bookmarking this for future reference. I enjoyed reading this and learned something new. Thank you for breaking down complex concepts so clearly.