Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн залуус Монголд чуулна

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн залуу манлайлагчдын чуулга уулзалт 2015 оны 6-р сарын 25-наас 7-р сарын 02-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан олон улсын чуулга уулзалтыг хамтран зохион байгуулах тухай санамж бичигт Байгаль орчин, ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны дэд сайд М. Хүрэлсүх, Монголын Сайн Дурын байгууллагуудын Сүлжээ ТББ-ын тэргүүн Г. Ундрал, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А. Мөнхбат, ДЭИН ТББ-ын тэргүүн Г. Ганбат нар БОНХАЖЯ-ны ХААН танхимд гарын үсэг зурлаа.

Нийгмийн томоохон салбарууд болох байгаль хамгаалал, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг нь сайн дурынхны оролцоотойгоор хөгжиж, бэхжиж байдаг билээ. Үүнийг дэлхий даяар өргөн дэлгэрсэн сайн дурынхны үйл ажиллагаа, тэдний өгөөж бэлхнээ харуулдаг. Чухамдаа эдгээр салбарууд нь нийгмийн хөгжлийн тодорхойлогч салбарууд төдийгүй үндэсний аюулгүй байдалд онцгой үүрэгтэйгээр онцлог юм.

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо”сэдэвт Зүүн хойд Азийн залуу манлайлагчдын чуулга уулзалт нь монголын сайн дурынхныг, тэдний нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулах төдийгүй бүсийн хэмжээнд монголын залуучуудын оролцоог тодорхойлох чухал арга хэмжээ юм.

Бүсийн хэмжээний энэ чуулга уулзалт нь өргөн цар хүрээтэй, далайцтай нэн чухал форум болох тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан талууд онцгойлон тэмдэглэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *