Өмнөд Солонгост зохион байгуулагдсан “ Зүүн Азийн Өсвөрийн аварга “ шалгаруулах тэмцээн нь 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан билээ. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсоноос Монгол улсын шатарчид өндөр амжилт үзүүлжээ.
ШАТРЫН РАПИД
ТӨРЛӨӨР БОЛСОН ЭНЭ ТЭМЦЭЭН НЬ 7 АНГИЛАЛД ЯВАГДАЖ
23 хүртэлх насны нээлттэй ангилалд: ФМ У.Насанжаргал алтан медаль, ФДМ Э.Болдоо хүрэл медаль,
16 хүртэлх насны нээлттэй ангилалд: ФМ Ц.Бат-Эрдэнэ хүрэл медаль, Х.Болд шагналт байрт,
14 хүртэлх насны нээлттэй ангилалд: ФМ Э.Баасансүрэн алтан медаль, А.Буянзаяа хүрэл медаль, О.Өлзийхишигжаргал шагналт байр,
12 хүртэлх насны нээлттэй ангилалд: ФДМ Г.Амартүвшин алтан медаль,
10 хүртэлх насны охидын ангилалд: Ж.Мичид алтан медаль, ФДМЭ Б.Энхсаран хүрэл медаль, М.Тэргэл шагналт байр,
10 хүртэлх насны нээлттэй “А” ангилалд: Б.Анар алтан медаль,
8 хүртэлх насны нээлттэй ангилалд: Э.Амгалантэнгис алтан медаль тус тус хүртсэн байна.
Б.УЯНГА