Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр буюу 11-нд зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *