Categories
мэдээ нийгэм

Зурхайн ухаан болон Цагийн хүрдэнгийн талаар ном айлдана

Энэ сарын 26 ны өдөр буюу Баасан гарагийн 12.00 цагт Жавзандамба Хутагт Төвд Жононгийн урсгалын болоод зурхайн ухааны эрдэмтэн лам Бэри Агваандорж Зурхайн ухаан болон Цагийн хүрдэн гэж юу болох, таны өдөр тутмын амьдралын мөрт хэрхэн нөлөөлдөг тухай сонирхолтой лекц айлдвар айлдах гэж байна.

Бэри Агваандорж ламын товч намтрыг дурдваас Амдо аймгийн Гологт хэмээх нутагт мэндэлжээ. Тэрээр Жононгийн хийдэд шавилан сууж голлон цагийн хүрдний номыг үзэж судалсан байна. Бэри Агваандорж лам Дүйнхорын ном үзэж судлаад гэлүгба ёсны 5 боть ном үзсэн юм. мөн 1997 онд Энэтхэгийн Дарамсала хотод 9-р Богд Жавзандамба Хутагтын өргөөнд богд ламын бичиг соёлын ажлыг гүйцэтгэж байжээ.

Өдгөө тэрээр АНУ-ын Виржиниа мужид өөрийн шашны төвд багшаар ажиллаж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *