Өнөөдөр Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлэгшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар иржээ.
Зулын 25-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж номын айлдвар айлдаж сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээнэ.