Categories
мэдээ нийгэм

“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-тай боллоо”

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн нэгдүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачдаг  журамтай болсон.  Гэвч  тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдлыг иргэдээс ирсээр байгаа урчаас тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ.  Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлан гаргасан байна.  Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон,хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа машины урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих аж. 

Дугуй түгжих үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд  тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ. Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм.  Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан  цагдаагийн албан хаагч  гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх юм байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *