Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг бүртгэж байгаа. Тус байгууллага өнгөрсөн оноос эхлэн эл үйлчилгээг нэвтрүүлж, асрамжийн газрын 900 гаруй хүүхдийг бүртгэсэн байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй зорилтот бүлгийн 20400 хүүхэд байдаг. Энэ онд эдгээр хүүхдийг эрсдэлийн үнэлгээнд хамруулах аж. Хүүхдийг даатгаснаар тэднийг хайх, эрсдэлт нөхцөлд орсон үед шаардлагатай зардлыг төрөөс санхүүжүүлэх юм. Энэхүү даатгалын суурь хураамж 7500 төгрөг бол нөхөн олговрын хэмжээ таван сая төгрөг юм байна.