Өчигдөр өдөр золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд оршин суух, эрэгтэй, 38 настай Б-ийн “Hyundai porter” маркийн автомашиныг өргөсөн өргөгч машин тэнцвэрээ алдаж, машины хөдөлгүүрийг засаж байсан, эрэгтэй, 58 настай Л нь цээжин хэсэг дээр унж, автомашины урд тэнхлэгэд дарагдан нас баржээ.
Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн СХД-ийн цагдаагийн хэлтэс мэдээлж байна.
Иймд авто засварын газарт ажилладаг иргэд болоод хувийн автомашинаа засаж янзалж байгаа жолооч нарт анхааруулахад сонор сэрэмжтэй, аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллахыг сануулж байна.
Б.Уянга