Categories
мэдээ нийгэм

​Зочид буудлын хонгилд мансуурч байжээ

мансуурч зурган илэрцүүд
Зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлэн, эд мөрийн баримтуудыг хураан авч шалгаж байгаа юм.

Хар тамхи, мансууруулах холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг байгуулан ажиллаж буй билээ. Тус газарт 2018 оны гуравдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *