Испанийн алдарт “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Зинедин Зидан ажлаа хүлээлгэн өгч байгаа ажээ. Тэрээр Мадрид хотод хэвлэлийн бага хурал зарлаж энэ талаар мэдэгдсэн юм.
Зенедин Зидан 2015-2016 оны улиралд “Реал Мадридад”-д ирснээсээ хойш гурав дараалж Аваргуудын лигт түрүүлж дээд амжилт тогтоогоод байна. Мөн Испанийн Ла лигт нэг, Испанийн “Супер цом”-д нэг, Европын супер цомд хоёр, клубуудын ДАШТ-ний цомыг хоёр удаа өргөсөн юм.
Хэвлэлийн хурлын үеэр “Энэ шийдвэр та бүхэнд хачирхалтай санагдаж байж магадгүй. Энэ баг үргэлжлүүлэн ялалт байгуулж мөн өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ 3 жилийн дараа тэдэнд өөр өнгө аяс, ажлын өөр арга аргачлал хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол миний энэ шийдвэрийг гаргасан шалтгаан. Би энэ багт хайртай, мөн багийн ерөнхийлөгчид ч гэсэн. Тэр л надад энэ багт тоглох бас дасгалжуулах боломжийг олгосон. Би түүнд мөнхөд талархаж явах болно. Гэхдээ одоо миний хувьд ч бусад хүмүүсийн хувьд ч өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон” гэж хэлсэн юм. Зидан тоглогч болон дасгалжуулагчийн хувиар Аваргуудын лигт түрүүлсэн ховор амжилт эзэмшиж байна.