Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Наадмыг нийслэлд цахимаар тэмдэглэж, орон нутагт долдугаар сарын 20-ноос хойш тэмдэглэх чиглэл өгсөн

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хотын дарга болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа.

Энэ үеэр наадмыг тэмдэглэх талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Үндэсний их баяр наадмыг нийслэлд үзэгчгүй буюу цахимаар, хугацаанд нь тэмдэглэх шийдвэр хэвээрээ байгааг гэдгийг мэдээлэв.

Тэрээр “Улсын баяр наадмыг нийслэлд үзэгчгүйгээр хугацаанд нь тэмдэглэнэ. Харин аймаг сумдын наадмыг хязгаарласантай холбоотойгоор зарим сайд нар санал гаргасан. Ерөнхий сайд болон Шадар сайд өвчний нөхцөл байдал, тохиолдлын тоо мэдээллийг харна.

Хэрэв халдвар буурвал зөвхөн УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараагаар долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдыг баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангах чиглэлийг өгсөн. Гэхдээ энэ нь долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам зохион байгуулагдана гэсэн үг биш. Халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээнээс шалтгаална” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *