Categories
мэдээ нийгэм

Зэвсэглэсэн этгээдүүд Монгол залуусыг дээрэмджээ

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдийг зорих монголчуудын цуваа ихсэх болсон. Үүнийг дагаад манай иргэд гэмт халдлагад өртөх нь ихэсчээ. Тухайлбал, тус хотод монгол залуусыг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг өнгөрсөн даваа гаригийн шөнө гарчээ. Машиндаа хонож байсан эхнэр нөхөр руу 25-30 насны ангийн буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдаж, хөнгөн гэмтэл учруулан 80 мянган рублийг нь дээрэмдсэн байна. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болд “ Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа ерөнхий консулын газраас мэдээлэл ирүүлсэн. Одоогоор аль улсын иргэд дээрэм хийсэн тодорхойгүй байна. Цагдаагийнхан дээрэмчдийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа” хэмээн мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *