БОАЖЯ болон “Юнител” группийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.
Зэрлэг амьтан, шувуудыг хамгаалах зорилгоор байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрмийг гарын доорх материал ашиглан хамгаалалтын захиргаад, албан хаагчидтай хамтран хийгээд байна.
-Говийн их ДЦГ-ын “Б” хэсэг,
-Говийн бага ДЦГ,
-Хөх Сэрхийн нурууны УТХГ,
-Хан Хөхийн нурууны УТХГ,
-Их газрын чулууны БЦГ,
-Тужийн нарсны БЦГ,
-Ховд аймаг,
– Говийн их ДЦГ-ын “А” хэсэг,
-Тост тосон бумбын нурууны БНГ,
-Горхи-Тэрэлжийн БЦГ гэсэн 10 газарт 18 байршилд хөв байгуулахаас эхний ээлжид 7 байрлалд байгууллаа.
Хөв цөөрөм нь тус бүр 10м.кв- 40м.кв хүртэлх багтаамжтай мембрим, байгалийн чулуу, чулууны цавуу цемент ашигласан бөгөөд байгалийн ус, цас хуримтлуулан ан амьтад, шувуудын ундны усыг залгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.