УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна.
Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэгийн тухай хуульд зааснаар долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батална гэж заасан.Мөн Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн баталж санал хураалт явуулж болно гэж заасан” хэмээв.
Хууль эцэслэн батлах санал хураалтад нийт УИХ-ын 48 гишүүн оролцож, дараах хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Үүнд:
- Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг
- Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан тухай хуулийн төслийг
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоолын төслийг эцэслэн батлав.
One reply on “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн тогтоолын төслийг эцэслэн батлав DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru