Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар УОК-ын санал, шийдвэрийг хэлэлцэх талаар Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн юм.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газ дэлбэрч үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авах талаар УОК хуралдаж шийдвэр гаргасан.
Тодруулбал, албан ёсны дүгнэлт гартал иргэдийн байр орон сууцыг цаг алдалгүй засварлаж хэвийн байдалд нь оруулах, энэ хугацаанд айлуудын нөхцөл байдлыг дордуулахгүйгээр түрээсийн байранд байршуулах, төлбөрийг төлж барагдуулах зэрэг арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулахаар болсон юм.