Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн өрөө рүү орж уулзлаа. Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Зарим нэр дэвшигчийг Ерөнхийлөгч таалаагүй учраас солино гэсэн яриа байсан. Гэсэн ч шинэ сайд нарыг МАН-ын бүлгээс өргөн барьсан хувилбараар дэмжихээр болсон гэж эх сурвалж мэдээллээ. Засгийн газрын шинэ гишүүдийг маргааш УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж, лхагва гаригт томилох юм байна.
С.АЛТ