Ерөнхий сайдыг үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга М.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн шийдвэрээр санал хураахад нийт 73 гишүүнээс 42 гишүүн татгалзаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Ерөнхий сайд огцорсон учир түүний оронд Шадар сайд У.Хүрэлсүхийг орлон гүйцэтгэгчээр томилж болдоггүй юм уу” гэсэн санал гаргасан ч УИХ-ын даргын зүгээс “Хуульд тийм заалт байхгүй” гэснээр ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.