Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас баталсан долоон концесст юу юу багтсан бэ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн долоон төрлийн концессын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд үл ойлголцол үүссэн. ЗГ-ын зүгээс оруулж ирсэн автозам, эрчим хүч, сургууль, цэцэрлэг тэргүүтэй концессоо үргэлжлүүлэх ёстой гэсэн ч зарим гишүүд хүчтэй эсэргүүцсэн юм. МАН-ын гишүүдийн ярьж байгаагаар Засгийн газар Их хурал тэр дундаа бүлгийн гишүүддээ хэлэлгүй сайд нар нь концессыг хувааж “идэх” гэж байна хэмээн тэд ихэд бухимдаж байгаа бололтой.

Ингээд Засгийн газраас баталсан концессын жагсаалтуудыг танилцуулж байна.

Концесс 1:

2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан барих, шилжүүлэх гэрээтэй 148 дугаар бүхий концесс. Уг концесс нь “Оюу толгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц”-ын төсөл юм. Төсөвт өртөг нь 32 сая 231 мянга, 104 ам.доллар.

Концесс 2:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулга хийсэн “Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл” юм. Төсөвт өртөг нь 31 сая 798 мянга, 194 ам.доллар.

Концесс 3:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай холбоотой “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл” аж. Төсөвт өртөг нь 35 сая 922 мянга 290 ам.доллар.

Концесс 4:

Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл. Төсөвт өртөг нь 86 сая, 508 мянга, 551 ам.доллар. Тус замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллаж байгаа.

Концесс 5:

Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”аж. Төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань.

Концесс 6:

Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замыг зураг төслийг нь боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.

Концесс 7:

Н.Номтойбаяр сайдын “Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих” төсөл юм. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжилтгүй болсноос зогссон. Дэд бүтцийн асуудлыг шийдэхэд 20 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд байгаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *