Categories
мэдээ нийгэм

Засгийн газар : Хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2020.10.28/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн даваа /2020.10.26/ гарагт хуралдсан Улсын Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *