Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дараах Үндэсний хороодыг байгуулахаа мягмар (2021.08.17) гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаадын хөрөнгө оруулагчид болон байгууллагуудын төлөөллүүдтэй уулзах үеэрээ танилцуулсан.
Ерөнхий сайд Үндэсний хороодыг өөрөө ахлахаа мэдэгдсэн бөгөөд үүнд:
- Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
- Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
- Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
- Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр тус тус байгуулахаар төлөвлөжээ.