Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болно. Нийтдээ 34 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бол 10 орчим асуудалтай танилцахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Мөн батлан хамгаалахын салбартай хамааралтай нууц асуудал багтжээ. Тэгвэл Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл өгөх бол Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нэр бүхий хуулийн төслийг эргүүлэн татах болсон тухай мэдээлэл өгөх аж. Энэ нь Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байх магадлалтай. Учир нь энэхүү төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан байгаа бөгөөд Засгийн газарт төслийг татан авах чиглэл өгөх болохоо УИХ-ын дарга мэдэгдсэн юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1 |
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал |
Ц.ОЮУНБААТАР |
2 |
Монгол Улсад 2016 онд зохиогдох олон улсын спортын тэмцээний тухай |
Ц.ОЮУНБААТАР |
3 |
Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай |
Ц.ОЮУНБААТАР |
4 |
Ой тэмдэглэх тухай (Цөмийн шинжилгээний нэгдсэн институт байгуулагдсны 60 жилийн ой) |
С.БАЯРЦОГТ |
5 |
Чуулга уулзалт зохион байгуулах тухай (Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний 38 дугаар чуулга уулзалт) |
С.БАЯРЦОГТ |
6 |
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай |
С.БАЯРЦОГТ |
7 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
8 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “СОР-21”-д оролцсон дүнгийн тухай* |
Л.ПҮРЭВСҮРЭН |
9 |
“Дэлхийн монголчууд” хөтөлбөр батлах тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
10 |
“Монгол Улсын гадаад сурталчилгаа”-ны хөтөлбөр батлах тухай* |
Л.ПҮРЭВСҮРЭН |
11 |
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлтэй холбоотой орон тоо, төсөв батлах тухай* |
Л.ПҮРЭВСҮРЭН |
12 |
Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай |
Б.БОЛОР |
13 |
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай |
Б.БОЛОР |
14 |
Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийн талаар авах зарим арга хэмжээний тухай |
Б.БОЛОР |
15 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
16 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
17 |
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
18 |
Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын санаачлан боловсруулсан “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
19 |
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл |
Д.ДОРЛИГЖАВ |
20 |
Төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх тухай* |
Н.БАТЦЭРЭГ |
21 |
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал |
Н.БАТЦЭРЭГ |
22 |
“Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай* |
Д.ЭРДЭНЭБАТ |
23 |
Газар ашиглуулах гэрээ байгуулах тухай |
З.БАЯНСЭЛЭНГЭ |
24 |
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, журам батлах тухай* (Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах журам, Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам) |
З.БАЯНСЭЛЭНГЭ |
25 |
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөр батлах тухай |
Л.ГАНТӨМӨР |
26 |
Мөнгөн шагнал олгох тухай (Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож амжилт гаргасан уран бүтээлчдэд) |
Л.ГАНТӨМӨР |
27 |
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай* |
Р.ЖИГЖИД |
28 |
“Зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл* |
Р.ЖИГЖИД |
29 |
Хуулийн төсөл эгүүлэн татах тухай* |
Г.БАЯРСАЙХАН |
30 |
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Г.БАЯРСАЙХАН |
31 |
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
Г.БАЯРСАЙХАН |
32 |
Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам батлах тухай |
С.ЭРДЭНЭ |
33 |
Нууц асуудал* |
Ц.ЦОЛМОН |
34 |
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал |
||
35 |
“Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн тухай |
Ц.ОЮУНБААТАР |
36 |
“Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгийн тухай |
Ц.ОЮУНБААТАР |
37 |
Уул уурхайн сайдын гадаад томилолтын тухай* |
С.БАЯРЦОГТ |
38 |
Гадаад хэргийн сайд олон улсын арга хэмжээнд оролцсон дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
39 |
Гадаад хэргийн сайд ЮНЕСКО-гийн хуралд оролцсон дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
40 |
Хууль бусаар түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг гадаад улсад гаргах тухай |
Н.БАТЦЭРЭГ |
41 |
Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай |
З.БАЯНСЭЛЭНГЭ |