Аравдугаар сар гарснаас хойш цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Архан аймгийн Цагаан давааг өчигдөр орой 22.00 цагаас хаасан. Тэгвэл уг давааг өнөөдөр өглөө нээсэн байна. Гэхдээ зөвхөн жижиг тэрэг зорчуулахаар нээсэн гэдгийг жолооч нарт сануулж байна. Тус даваагаар том оврын автомашиныг тодорхой хугацаанд зорчуулахгүй байхаар болжээ. Мөн Сэлэнгэ аймаг Тужийн нарс, Төв аймаг Хустайн даваа, Ногоон дов, Увс аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж зорчихыг албаныхан давхар санууллаа.