Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн салбарт суралцдаг 100 оюутанд хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгоно DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт зарлалаа.

НЭГ. Тэтгэлгийн зорилго: Зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, сурталчлах, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.

ХОЁР. Тэтгэлгийн хэмжээ:

Жил бүр сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн 100 хүртэлх оюутанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн тэтгэлэг тус бүр олгоно.

ГУРАВ. Бүртгүүлэгчдэд тавигдах үндсэн шаардлага:

Өмчийн хэлбэр үл харгалзан гадаад дотоодын баклавр, магистр, доктор, МСҮТ-д суралцаж байгаа суралцагчдад хамаарна. /цаашид суралцагч гэх/

Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.Суралцагч нь сүүлийн 2 улирал 3.2 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
2.Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл нь уралдаан тэмцээнд шалгарсан бол давуу тал болно.
3.Сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн тохиолдолд оюутанд тэтгэлгийг олгоно.

4.Суралцагч тэтгэлэг авсан эсэхээс үл хамааран дараагийн жилийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.

ДӨРӨВ. Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.Тэтгэлэгт хамрагдахаа илэрхийлсэн оюутны хувийн өргөдөл;
3.Оюутны талаарх мэдээллийг агуулсан анкет;
4.Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
5.Суралцсан хугацааны сурлагын дэлгэрэнгүй дүнгийн жагсаалт /сүүлийн 2 улирал/, амжилтыг тодорхойлсон баримт бичиг;
6.Сургалтын төлбөр төлсөн баримт;

7.Бусад байдлыг нотлох баримт (өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан г.м) хорооны засаг даргын тодорхойлолтоор баталгаажуулсан байх.

ТАВ. Сонгон шалгаруулалтын бүртгэл болон зохион байгуулалтын хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагаас 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/… цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.

Жич: Зөвхөн онлайнаар бүртгэл явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *